Бие махбод дахь ямар ч үрэвслийг дарахын зэрэгцээ шимэгч хорхойг биеэс хөөн зайлуулах, байгалийн гаралтай хамгийн хүчтэй антибиотик

0

Байгалийн гаралтай энэхүү антибиотикийг маш хүчтэй үйлчилгээтэй гэж үздэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үрэвслийг үр дүнтэй эмчлэхийн зэрэгцээ шимэгч хорхойг ул мөргүй устгах ажээ. Вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ цусны эргэлтийг идэвхжүүлнэ, мөн биеийн тунгалгын урсгалыг нэмэгдүүлдэг байна. Ургамлын гаралтай тул эрүүл мэндэд гаж нөлөөгүй. Candida болон өөр бусад вирус, нян, шимэгч хорхой, мөөгөнцрийн гаралтай өвчний эсрэг үйлчлэх хүчтэй зэвсэг болно. Цус цэвэрлэнэ, цусны эргэлтийг идэвхжүүлэхийн зэрэгцээ архаг өвчнийг анагаана. Чанартай, байгалийн гаралтай, шинэ орцоос бүрдэж байгаагаараа онцлог.

Уг бэлдмэлийг бэлдэхдээ бээлий өмсөх ёстойг анхаараарай, хурц перец нь таны гарыг түлж мэдэх юм. Одоо бэлдэх ажил руугаа орцгооё.

Орц:

  • ¼ аяга жижиглэж татсан сармис
  • ¼ стакан нунтаг цагаан гаа
  • 2 хоолны халбага нунтаг тунхуу
  • 700 мл органик алимны уксус
  • 2 хоолны халбага куркума эсвэл 2 зүсэм куркума
  • ¼ аяга татсан сонгино
  • 2 шинэ перец

Алимны уксусаас бусад бүх орцуудыг хольж хутгана. Дараа нь тагтай шилэн саванд хийгээд дээрээс нь алимны уксусаа дүүртэл нь хийнэ. Шилэн савны 2/3 хэсэг нь хуурай орцтой байх ёстой, бусад хэсэг нь уксусаар дүүрэх юм. Таглаад сайтар сэгсэр. Бэлдмэлийг сэрүүн, харанхуй орчинд 2 долоо хоног хадгална. Өдөрт хэд хэдэн удаа сэгсэрч байх ёстой. Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлийг шүүнэ. Хуурай орцыг хоол хийхдээ ашиглаж болно. Бэлдмэлийг хөргөгчинд хадгалах шаардлагагүй, яагаад гэвэл удаан хадгалалт даадаг ажээ. Оливын тостой холивол салатаа ч амталж болно, мөн рагу зэргийг амтлахад гоё болдог байна.

 

 

Хэрэглэх заалт:

Энэ бэлдмэлийн амт маш хүчтэй бөгөөд хурц, тиймээс хэрэглэсний дараа араас нь зүсэм нимбэг эсвэл жүрж идэж болох юм. Бэлдмэлийг усаар шингэлэх хэрэггүй.

Дархлааны системийг дэмжих, ханиадаа эмчлэхийн тулд хоолны халбагаар ууж хэрэглэнэ. Хурц үрэвслийн үед өдөрт 2-3 удаа 1 хоолны халбагаар ууж байгаарай. Уг бэлдмэлийг жирэмсэн эх болон хүүхэд хэрэглэж болохгүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь өөрөө анагаагч болдог тул төрөл бүрийн өвчнийг анагаана. Танд эрүүл энхийг хүсье.

АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Алтанцэцэг Гонгор

    Алтанцэцэг Гонгор

    2020/07/29 at 15:12

    ийм бэлдмэл зарвалч авахбайх шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *