Ердөө 2%-ийн амьдрах магадлалтай гэгдэж байсан сайн найзууд эмч нарын бүх таамгийг үгүйсгэж эрүүл саруул өсөж байна. Тэд саяхан ахлах сургуулиа амжилттай төгсчээ

0

Один Фрост, Жордон Гранберри хоёр хүү эхээс төрөхөөсөө л ирээдүй нь ихээхэн бүрхэг байжээ. Эдгээр хөвгүүдийг багад нь алхаж, хөдөлж чадахгүй яг л амьд ургамал шиг нөхцөл байдалтай байх болно хэмээн оношилж байв. Гэвч тэр үеэс хойш хэдийнээ 18 жил өнгөрч тэдгээр хөвгүүд өдгөө ахлах сургуулиа төгсөж байна. Ямартай ч тэд байж болох бүх магадлалуудыг няцааж, өнөөдрийн энэ өөдрөг хөвгүүд болж чадсан байна. Хүүхдүүдийн нэгнийх нь аав нь хөвгүүдийн сургуулийн эхний өдөр болон ахлах сургуулиа төгсөж буй харьцуулсан зургийг интернет орчинд хуваалцсанаар тэд олон сая хүний хайрыг булааж чадсан юм.

Хөвгүүд дөнгөж 3 настай байхдаа анх танилцаж байжээ. Мөн нэг хүүгийнх нь аав тэдний хамтдаа нэг сандал дээр сууж байгаа зургийг хуваалцсан байна. Тэр өдрөөс хойш Один, Бонд хоёр бараг л бүх цаг үеэ хамтдаа өнгөрөөсөн гэж хэлж болно.

Эцэг эхчүүд нь хүүхдүүдийн амьдрах магадлал ердөө 2% байсан гэв

SWNS

Энэ долоо хоногт ахлах сургуулиа төгсөхдөө хөвгүүд 15 жилийн өмнө авахуулж байсан зургаа дахин сэргээж авахаар шийджээ. Одины аав, ээж хэлэхдээ хөвгүүд ийн ижил зураг авахуулсан нь тэднийг ямар хол замыг туулж, олон арван даваа нугачааг давж чадсаныг маш тодоор харуулж байна хэмээн бахархан ярьсан байна. Одины аав Тим бас нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Миний хүү болон түүний хамгийн сайн найз хоёрыг аль алиныг нь амьдрах 2%-ийн магадлалтай, хэзээ ч алхаж чадахгүй ургамал шиг л амьдрах болно гэж хэлж байсан. Гэхдээ тэд хоёул тайзан дээр алхаж төгсөлтийн батламжаа гардаж авсан. Би ямар их бахархаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй байна” гэжээ.

Одины ээж Деанда жирэмсний хожуу үеийн хордлоготой байсан бөгөөд Одиныг төрөх хугацаанаас нь 3 долоо хоногийн өмнө төрүүлсэн учраас хүү тархиндаа цус харвасан ажээ. Эмч нар оношийг 100% баттай хэлж чадаагүй ч Одиныг алхаж, ярьж чадахгүй, танин мэдэхүйн чадвар нь 7 настай хүүхдийнхээс илүү гарахгүй хэмээн хэлж байжээ. Мөн аав Тим хэлэхдээ “Хүн бүр л биднийг сэтгэл санааны бэлтгэлтэй бай гэж хэлж байсан. Учир нь насан туршдаа жаахан хүүхэд шиг байх хүүхэдтэй болж байгаагаа ойлгох хэрэгтэй гэсэн” гэжээ. Гэсэн хэдий ч хүү бүх бэрхшээлийг даван туулж, 3 настай байхдаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуульд элссэнийхээ дараа бүх цаг үеийн хань, анд нөхөр болсон Жордонтой танилцжээ.

 

Гэхдээ одоо хар л даа. 18 настай сайн найзууд хамтдаа ахлах сургуулиа төгсөж байна шүү дээ

SWNS

Одины аав Тим, Жордон болон Один хоёрын хоорондох онцгой харилцааны талаар ярихдаа: “Тэд бие биедээ үнэнч төдийгүй бие биеэ үргэлж хамгаалдаг. Хэрэв хэн нэгэн Жордонтой ойртлоо гэж бодоход Один шууд л хамгаалах горимд шилждэг. Хэрэв Один инээж байвал Жордон ч бас инээнэ л гэсэн үг. Тэдний дунд хэний ч ойлгож чадахгүй тийм онцгой холбоо байдаг хэмээн ярьжээ. Жордон төрөхөөсөө өмнө цусны халдвар авсан бөгөөд түүний тархи хүчилтөрөгчгүй болсон нь тархинд нь саатал үүсгэжээ.

 

 

Тэдний нөхөрлөл тэднийг ердөө 3 настай байхад эхэлжээ

SWNS

Харин хөвгүүд эмч нарын буруу байсан гэдгийг баталж, алхаж чадсан байна. Один 5 настай байхдаа алхаж эхэлсэн бол Жордон 18 нас хүрэхийнхээ дөнгөж өмнөхөн анхныхаа алхмуудыг хийжээ. Один хүнд хэлбэрийн Аутизмтай бөгөөд алхаж чаддаг хэдий ч хол замд тэргэнцэр ашигладаг байна. Тэр нэг их яриад байдаггүй ч эргэн тойронд болж байгаа бүх зүйлийг ойлгодог. Одины эцэг эх Тим, Дэанда болон Жордоны эцэг эх Донна, Дэймон нар ч мөн маш онцгой холбоотой юм. Ямартай ч эдгээр 4 аав, ээж өнгөрсөн долоо хоногт хөвгүүдийнхээ төгсөлтийн баярыг бахархал дүүрэн харж суусан байна.

 

Хоёр хүү нь бүх таамгийг эвдэж, эмч нарын буруу байсан гэдгийг нотолж чадсан тул тэдний ирээдүй үнэхээр гэрэлтэй харагдаж байна

SWNS

Одины аав “Reddit” дээр хөвгүүдийн хамт сууж байгаа зургийг хуваалцсаны дараа маш их эерэг сэтгэгдэл ирсэнд сэтгэл нь ихэд хөдөлжээ. Энэ зураг нь нийт 112 мянга гаруй лайк, мянга мянган сайхан сэтгэгдлийг авсан байна. “Интернет ертөнц шүүмжлэгчдээр дүүрэн гэдгийг мэддэг байсан учраас эхнэр бид 2 хүүгээ өмөөрөх гээд бэлтгээд сууж байсан. Гэхдээ эсрэгээрээ маш сайхан сэтгэгдлүүд ард ардаасаа ирсээр байсан. Эхнэр бид хоёр комментуудыг уншаад орондоо хэвтэж байхдаа бүр нулимс дуслуулсан” хэмээн Тим хэлээд “Бид хүүхдүүдээ яг л хэн байхыг хүссэн тэр хэвээр нь байлгамаар байна. Тэд үнэхээр гайхалтай” гэжээ.

17
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Akbope Uisev

    Akbope Uisev

    2020/07/28 at 10:17

  2. nmg bas torsnii daraa emch nar n udaan amidrahgvi ee onoo shono tesehnvv yaahnuu gej bsn geseeen hha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *