Хэрэв та элсэн чихрийн хэрэглээгээ бүрмөсөн зогсоовол таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

0

Эрүүл хоолны дэглэмтэй болохын тулд өдөр тутмын хэрэглээнээсээ хасах хүнсний зүйлсийн жагсаалтад элсэн чихэр орох нь лавтай. Гэвч хүнсний ногоо, жимс жимсгэнэд агуулагдах элсэн чихэр болон чихрийн нишингэ зэрэг биед ашигтай чихэр ч бий. Манай сайт уншигч танд таны өдөр тутмын элсэн чихрийн хэрэглээгээ хязгаарлавал биед гарах өөрчлөлтүүд болон элсэн чихрийн хэрэглээгээ хэрхэн зөв зохистой хангавал зохих талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

1. Үсний ургалт удааширна.

© shutterstock.com

Элсэн чихрийн хэрэглээ өндөр байх нь үсний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхгүй боловч үсний ургалтыг дэмжиж байдаг ажээ. Чихрийн нишингэ нь байгалийн гаралтай шээc гадагшлуулагч тул бие дэх давсны хэмжээг бууруулж, хорыг гадагшлуулж, бөөрний үйл ажиллагааг дэмжиж байдаг байна. Ийнхүү бөөрний үйл ажиллагаа сайжирснаар үсний ургалт нэмэгддэг аж.

 

2. Арьс орчны бохирдолд эмзэг болно.

© shutterstock.com

Элсэн чихэр нь батгашилтын нэгэн шалтгаан болдог боловч чихрийн нишингэ зэрэг эрүүл чихэр нь арьсанд эерэг нөлөө үзүүлж байдаг байна. Чихрийн нишингэ нь арьс дээр нөсөө толбо үүсгэгч болон үрчлээс үүсгэгчээс хамгаалах үл исэлдүүлэгчээр баялаг тул чихрийн нишингэ агуулсан арьс хар шоколад амтлангаа арьсаа хамгаалах боломжтой ажээ.

Түүнчлэн хар шоколад дахь био идэвхит найрлагууд нь цусны эргэлтийг дэмжиж, арьсыг илүү толигор, чийглэг харагдахад нь тусална.

 

3. Жин нэмэгдэнэ.

© shutterstock.com © shutterstock.com

Жингээ хасах гэж байгаа хүмүүс чихрийн хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй гэж үзэх нь бий. Гэвч элсэн чихрийн хэрэглээгээ зогсоосноор хоолны дуршил нэмэгдэж, хэт их идэх магадлал үүсдэг ажээ. Харин багахан хэмжээгээр хэрэглэхэд цатгалан мэдрэмж төрүүлдэг хар шоколадыг идэж хоолны дуршлаа дарах боломжтой байдаг байна. Түүнчлэн хар шоколадад агуулагдах чихрийн нишингэ нь хүний амтлах мэдрэмжийг нэмэгдүүлж, бодисын солилцоог дэмжиж, жин хасахад тань тусалдаг ажээ.

 

4. Сэтгэл санаа тавгүйрхэнэ.

© shutterstock.com, © shutterstock.com

Өдөр тутмын хүнсний хэрэглээндээ огцом өөрчлөлт гаргаж, чихрийн хэрэглээгээ хязгаарласан тохиолдолд сэтгэл санаа хямрах шинж тэмдэг ажиглагдах магадлалтай. Харин элсэн чихрийн хэрэглээгээ зогсоосон тохиолдолд хар шоколад бага хэмжээгээр идвэл стресс тайлагдаж, илүү тайван болж сэтгэл санаа амардаг нь судалгаагаар ажиглагдсан байдаг ажээ.

 

5. Анхаарал сарних нь ихэснэ.

© shutterstock.com, © shutterstock.com

Элсэн чихрийн хэрэглээгээ хязгаарлах нь анхаарал төвлөрөхөд хүндрэл үүсгэх шалтгаан болдог бол, багахан хэмжээний хар шоколадыг чихрийн хэрэгцээгээ хангах зорилгоор хэрэглэх нь тархи руу чиглэлтэй цусны урсгалыг нэмэгдүүлж, ухаан санааг цэгцэлж, анхаарал сарних явдлыг бууруулдаг ажээ.

Таны хувьд өдөр тутамдаа хэр хэмжээний чихэр хэрэглэдэг вэ? Элсэн чихрийн хэрэглээгээ хязгаарлах гэж оролдож байсан уу?

5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *