Хятадын амьтны хүрээлэнгийн ажилтнууд тамxи татаж буй сармагчны бичлэгийг сошиалд тавьсан нь хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна

1

Хятадын зэрлэг байгалийн Хэншуй хүрээлэнгийнхэн саяхан нэгэн бичлэг байршуулсан нь сошиал хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэжээ. Бичлэгээр тамxи татаж байгаа бяцхан сармагчин гардаг аж. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд эрүүл мэндийг хамгаалах кампанит арга хэмжээний үеэр уг бичлэгийг хийжээ.

Хятадын Хэншуй амьтны хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт сармагчинтай бичлэг цацсан байна. Бичлэгийн үеэр амьтанд тамxи өгнө, сармагчин тамxиа татаж дууссаны дараа нэгэн эмэгтэй тамxи эрүүл мэндэд xортой гэж сармагчинд анхааруулдаг. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэхүү бичлэгээрээ тамxи эрүүл мэндэд хортой гэсэн суртал ухуулга хийхийг зорьжээ. Тухайн үед эрүүл мэндийг хамгаалах олон нийтийн кампанит арга хэмжээ явагдаж байсан бөгөөд уг ажлын хүрээнд олон нийтийн анхаарлыг уг асуудалд татахыг хүссэн байна.

dailymail.co.uk

Тамxийг нь авахад сармагчин нүдээ нухлаад арагшаа нуруугаараа хэвтээд өгдөг. Амьтны хүрээлэнгийн эрхлэгч энэ бичлэгийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй л байна. Харин хятадын сошиал хэрэглэгчид уг бичлэгийг ихээхэн шүүмжлэлтэй хүлээн авчээ: “Хөөрхий амьтан унаад өглөө, бодвол толгой нь эргэж дотор нь муухайрсан байх”, “Амьтны хүрээлэн ан амьтныг тaрчлаан зoвоох биш харин зөв зүйтэй арчилж асрах ёстой баймаарсан” зэргээр сошиал хэрэглэгчид сэтгэгдлээ хуваалцсан байна.

dailymail.co.uk

Уг үйл явдал нь ан амьтны арчилгаатай холбоотой анхны шуугиан биш юм. Өнгөрсөн жил Хятадын ан амьтан хамгаалах ажилтнууд 160 орчим муур, нохойг аварчээ. Эдгээр амьтдыг зарахаар бэлдэж байсан бөгөөд зарим нэг нь тээвэрлэлтийн явцад үxсэн байсан гэдэг. Үүнээс гадна жил болгон Хятадын баруун урд орших Юлинд зохиогдох нохойн махны наадамтай холбоотой шуугиан огт намжихгүй хэвээр л байна.

dailymail.co.uk

 

21
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sambid Erdenechuluun

    Sambid Erdenechuluun

    2021/11/11 at 22:13

    Tsalin nemuuleh gej jagssan emch nariig shalgaj baihaar
    Tsalgij yabaa Anandbazaraa shalgabal unend niitseh baih shuu

  2. Зочин

    2021/12/08 at 22:49

    тэнэг лэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *