Зураг авалтын дээд рекордыг эвдэж, маш олон удаагийн дубль авч байж амжилттай болсон 10 киноны хэсэг

0

Кино нь театрын тоглолтыг бодвол нэг л удаа зураг авалт хийгдэж мөнх үлддэгээрээ ялгаатай. Тийм учраас найруулагч зураг авалт бүрийг төгс байлгахыг хичээдэг. Кино бүтээхэд тэр болгон бүх зүйлийг бэлдээд байдаггүй, үүний хариуд жүжигчид нэг л үйлдлийг хэдэн зуун удаа дахин хийхэд хүрнэ. Нэг ёсондоо найруулагчийн сэтгэлд хүртэл хийсээр л байх болно.

Үүнээс нэг асуулт гарч ирж байгаа юм – тэр давталт хэдэн удаа болох вэ? Тодорхой тоонуудыг авч үзье л дээ. Үнэхээр олон удаагийн зураг авалтаар бүтсэн киноны хэсгүүдийг танд танилцуулах гэж байна. Жүжигчний хөдөлмөр амаргүй гэж энэ л байх.

“RoboCop” кинонд Робокоп машины түлхүүр шүүрч авдаг хэсэг, 1987

Orion Pictures

Энэ хэсгийн зураг авалтыг авахын тулд 50 удаагийн дубль болон бүтэн өдрийн зураг авалтыг зарцуулжээ. Робокопын хувцас үнэхээр нүсэр байсан болохоор л ийм асуудал үүссэн хэрэг. Хөдлөхөд үнэхээр амаргүй, харагдах зүйл бараг байхгүй, мөн гаднаас нь харахад сүртэй байхаар зориулагдсан хувцас байж. Тийм учраас Питер Уэллер оосортой түлхүүрийг барьж авахын тулд бяцхан зориг гаргасан гэхэд буруудахгүй.

 

“Some Like It Hot” кинонд бурбон хаана байна гэж асуудаг хэсэг, 1959

United Artists

Мэрилин Монро энэ киноны зураг авалтыг хүндхэн туулсан гэдэг, тэр хэлэх үгээ цээжилж чадахгүй байжээ. Нэг хэсэг дээр өрөөгөөр явж байхдаа “Бурбон хаана байна?” гэж хэлээд шургуулга нээж юм онгичих ёстой байв. Даанч байнга будлиад байсан юм. Тэгэхээр нь “будаа идүүлэхээр” шургуулга болгонд хэлэх үгийг нь бичсэн цаас ч хийж, тэгсэн ч гэсэн энэ хэсгийг 59 дэх дубль дээр дуусгасан гэдэг.

 

“The Social Network” кинонд Марк Зукерберг найз бүсгүйтэйгээ муудалцдаг хэсэг, 2010

Columbia Pictures

Бааранд болж байгаа 6 минут үргэлжлэх ярианы зураг авалтыг дуусгахын тулд жүжигчин Руни Маре, Жесси Айзенберг нар бүтэн 2 өдөр зарцуулж, 99 дубль хийжээ. Энэ бүгдийн дараа л найруулагч Дэвид Финчерийн сэтгэл нь ханасан байна.

 

“The Shining” кинонд Венди бейсболын цоxиур бариад Жекийг cүрдүүлж айлгадаг хэсэг, 1980

Warner Bros.

Жүжигчдийг тaмладаг гэдгээрээ алдартай, перфекционист үзэлтэй Стэнли Кубрик жүжигчин Шелли Дювалиэр энэ аймшигтай хэсгийг 127 удаа давтан хийлгэхэд хүргэжээ.

Сонирхуулж хэлэхэд, Дюваль энэ дүрээрээ “Алтан бөөрөлзгөнө”-д нэр дэвшиж байсан удаатай. Гэхдээ бид “The Shining” болон Кубриктай салах ёслол хийгээгүй байгаа шүү.

 

Хэлоран Дэннид “туяа”-ны тухай ярьдаг хэсэг

Warner Bros.

Хэдхэн үг л солилцдог энэ хэсгийн зураг авалт үнэхээр хүнд өнгөрсөн гэж жүжигчин Скэтмэн Крозерс дурсан ярьдаг, түүний тоолсноор 148 удаагийн дубль хийжээ. Кубрик урдын л адил ширүүн, хоёр жүжигчний нэг нь бага насны хүүхэд байсныг ч тэр үл тоож.

Кинонд тоглосон бяцхан Дэнни Лойд ямар болсныг та харсан уу? Өнөөдөр тэр 48 нас хүрсэн том эр болжээ.

 

“Spider-Man” кинонд Питер Паркер өдрийн хоолыг поднос дээр тосч авдаг хэсэг, 2002

Sony Pictures Releasing

Компьютер дээр зурсан юу ч байхгүй, үл үзэгдэх уяа, утас ч үгүй. Тоби Магуайр өөрөө 156 дахь оролдлого дээр бүгдийг амжилттай хийсэн юм.

 

“The Young Master” киноны дэвүүртэй зoдоонтой хэсэг, 1980

Golden Harvest Company Ltd.

Дэвүүрээр дэвж ядаад байх юу байдаг юм, гэхдээ уг хэсгийг 329 дэх дублийн дараа дуусгасан гэнэ. Найруулагч, кино зохиолчоор нь Жеки Чан өөрөө ажиллаж байсан гээд бод доо? Кино урлагт хөл тавьж байхдаа тэр ихэнх бүтээлээ өөрөө найруулдаг байжээ.

 

“City Lights: A Comedy Romance in Pantomime” кинонд тэнүүлч эр бүсгүйтэй уулздаг хэсэг, 1931

United Artists

Киноны гол дүр хараагүй цэцэгчин бүсгүйтэй уулзах тэр хэсэг 3-хан минут үргэлжилдэг. Хараагүй бүсгүйн дүрд жүжигчин Виржини Черрил тогложээ. Энэ бол дублийн тоогоор дээд амжилтыг тогтоосон хэсэг юм – 242 удаа.

Чарли Чаплин дэлгэцээр сайн хүний дүрийг бүтээдэг нэгэн, гэхдээ найруулагчдадаа өөрөө чанга ханддаг хүн байжээ. Бас өөртөө ч өндөр шаардлага тавьдаг байв.

 

“Oldboy” киноны коридорт болдог зoдооны хэсэг, 2003

Medusa Film

Энэ алдартай хэсгийг 3 өдөр зарцуулж байж авсан гэдэг, ганц ч компьютер график байхгүй. Боллоо гэж үзтэл хэчнээн ч дубль байсан юм, бүү мэд. Гэхдээ 3 өдөр гэхээр бага тоо лав гарахгүй.

 

“Dragon Lord” киноны тэвгээр хөл бөмбөг тоглодог хэсэг, 1982

Koch Media

10 минут үргэлжлэх энэ хэсгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Яагаад гэвэл багадаа л 40 хоног үргэлжилсэн зураг авалт юм. Чанартай болгохын тулд найруулагч Жеки Чан (тийм ээ, дахиад л тэр)–д 2900 удаагийн дубль шаардлагатай байжээ. Бүх цагийг эзэлсэн дээд амжилт.

Сонирхолтой баримт: зураг авалтын үеэр амжилтгүй эсвэл инээдтэй болсон хэсгүүдийг үзүүлсэн Жеки Чаны анхны кино нь юм.

18
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *