Логикийн хуулийг илт зөрчсөн 20+ кино. Бид үүнийг огт анзааралгүй өнгөрчээ

0

Сэтгэл зүй судлалд “анхааралгүйн сохор” гэдэг нэр томьёо байдаг. Нүдний өмнө байгаа зүйлийг олж харахгүй өнгөрөхийг хэлдэг юм. Үзэгчдийн энэхүү байдлыг илбэчид үзүүлбэрээ үзүүлэхдээ ашигладаг. Бас дуртай киногоо үзэж байхад ч гэсэн бид ийм байдалд ордог байна.

Бид маш их анхааралтай үзэгчдийн сэтгэгдлүүдийг уншаад юу олж мэдсэнээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

“Billy Madison” кинонд Адам Сэндлер футболкоо дээш сөхдөг. Хэрвээ сайтар ажиглаж харвал микрофоны утсыг олж харна

© Billy Madison / Universal Pictures, © OmNamahShivayah / Reddit

 

“Harry Potter and the Philosopher’s Stone” кинонд Харри Поттер 713 дугаартай хадгаламжийг нээлээ гэж хэлдэг, гэхдээ сонин дээр дугаарыг нь бичээгүй байна

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros. Pictures, © JohnC_92 / Reddit

 

“Troy” кинонд хоёр лам гөрөөс зах дээр хөтлүүлж яваа нь харагдана. Тэр үед энэ амьтныг гаршуулаагүй байхад яахаараа ингээд явж байдаг билээ?

© Troy / Warner Bros., © mucow / Reddit

 

“Beverly Hills Cop” киноны эхний удаад машин хөөдөг хэсэг дээр нэг цагдаагийн машинд камер суурилуулсан байгааг олж харж болно

© Beverly Hills Cop / Paramount Pictures, © papwned / Reddit

 

“Fifty Shades of Grey” киноны Анастейша гараа хэрхэн барих учраа нэг л олж өгөхгүй. Эхлээд ардаа атгана, харин секундийн дараа урдаа барьчихаж

© Fifty Shades of Grey / Focus Features, © FusionCinemaProd / Reddit

 

“Inglourious Basterds” киноны дэслэгч Альдо Рейнийн захан дээр онцгой албан хаагчийн тэмдэг байна. Хамгийн инээдтэй нь АНУ-ын армийн онцгой алба 1952 онд байгуулагдсан юм шүү дээ.

© Inglourious Basterds / Universal Pictures, © TheMonarK / Reddit

 

“The Grand Budapest Hotel” киноны Густавын тодорхойлолт үзүүр нь нугаларч, харин дараагийн хэсэг дээр цаас нь ямар ч нугалаагүй харагдана.

© The Grand Budapest Hotel / Studio Babelsberg, © ZomberBomber / Reddit

 

Энэхүү үйл явдал 2014 онд болж байтал Майлз гартаа iPhone X барьчихаж. Энэ утас 2017 онд л худалдаанд гарсан юм шүү дээ.

© Living with Yourself / Jax Media, © Navin_Ad / Reddit

 

“Transformers” киноны цаг – кадр өөрчлөгдөх болгонд өөр цагийг заана

© Transformers: Dark of the Moon / Paramount Pictures, © MarvelousBumfuzzle / Reddit

 

“Titanic” киноны найруулагчид маш том алдаа гаргажээ. Кинонд 4 яндан моторын уурыг гаргаж байна, үнэн хэрэгтээ сүүлчийн яндан нь чимэглэл төдий л байсан гэдэг

© Titanic / 20th Century Fox, © KingBob619 / Reddit

 

2017 оны “It” кинонд Беверли Бенид зориулж номон дээр гарын үсэг зурахдаа балны тагийг амандаа зуудаг, харин хэдэн дүрс солигдсоны дараа алга болоод л тэгснээ эргэж амандаа зуугаад л

© It / Vertigo Entertainment, © Deleted / Reddit

 

 

2006 оны “Tristan & Isolde” кинонд лорд Марк өнөөдөр арван тавны сар гэж хэлдэг, гэтэл хэдхэн секундийн дараа тал сар гарч байгааг харж болно

© Tristan + Isolde / 20th Century Fox, © Cosmologicon / Reddit

 

“Django Unchained” киноны Стивен чек бичнэ, харин чекийг сайн ажиглавал тоо нь нүдэн дээр 68 байснаа 65 болж өөрчлөгджээ

© Django Unchained / Columbia Pictures, © NinjaGM / Reddit

 

“Men in Black” киноны агент К хайлтын систем дээр Кейп-Кодын захад байрлах Труро хотыг бичдэг, харин систем Массачусет дэх Сэндвич хотыг гаргаж ирнэ

© Men in Black / Columbia Pictures Corporation, © hckykjb18 / Reddit

 

“The Fellowship of the Ring” киноны Аргонат баганууд зүүн гаргаа өргөж байгаа харагдана, харин хэдэн дүрс өөрчлөгдсөний дараа хөшөөнүүд байраа сольжээ. Нэг нь баруун гараа урдаа барьсан байгааг харав уу?

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / The Saul Zaentz Company, © RedBayBandit / Reddit

 

“Stargate” киноны Курт Расселийн нарны шилэнд зураг авалтын багийнхан тэр чигээрээ харагдана

© Stargate / Canal+, © Aver3 / Reddit

 

“Legally Blondes” киноны энэ бүсгүй амныхаа цангааг гаргаж чадсан гэж найдаж байна

© Legally Blonde / Metro-Goldwyn-Mayer, © spyzyroz / Reddit

 

“Spider-Man: Homecoming” кинонд гардаг Статен-Айленд Ферри усан онгоцны доод тавцанд автомашинууд байрлуулжээ. Угтаа бол тээврийн хэрэгсэл тээвэрлэхийг хориглосон байдаг юм.

© Spider-Man: Homecoming / Columbia Pictures, © Cheap_Cheap77 / Reddit

 

“John Wick: Chapter 3 — Parabellum” киноны оператор Commodore VIC-20 дээр бичиж байна. Даанч компьютер нь цахилгаан тэжээлдээ холбогдоогүйг харж болох юм. Индикатор нь ч тухайн хэрэгсэл унтраатай байгааг заажээ

© John Wick: Chapter 3 – Parabellum / 87Eleven, © gbojan74 / Reddit

 

“Fury” киноны герман цэрэг гар чийдэнтэй гардаг. Гэрлийн өнгөөр нь бүгдийг мэдэж болно. Цагаан байгаа биз, угтаа бол шар байх ёстой байжээ

© Fury / Columbia Pictures Corporation, © DauphDaddy / Reddit

 

Зурагтыг нь хар даа

© Sex and the City / HBO, © Margo2010 / Pikabu

 

Супер агент, тэгсэн мөртлөө гар утас яаж зөв барихыг мэдэхгүй…

© Jason Bourne / Captivate Entertainment

 

Эдвардын царай нарны гэрэлд гарахаараа гэрэлтэж гялалзах ёстой, харин сүүлчийн хэсэг дээр Эдвард, Белла хоёр нартай тал дээр сууж байхад түүний царай гялалздаггүй

© The Twilight Saga: Eclipse / Lionsgate

 

“Harry Potter and the Goblet of Fire” киноны хоёр дахь туршилтын дараа Харриг Гермиона алчууранд ороодог. Кадр солигдох болгонд тэр алчуур нь нэг бол Гермионад нэг бол Харрид байна.

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros

Та алдартай киноноос ямар нэгэн алдаа олж харж байсан уу?

31
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Логикийн хууль гэж бас байдаг юм бна кк

  2. Гантулга Галхүү

    Гантулга Галхүү

    2020/07/28 at 17:03

    Логикийн хууль гэж хэн зохиочив Ямар логикгүй нөхөр вэ

  3. Batzorig Dashtseren

    Batzorig Dashtseren

    2020/07/29 at 03:43

    hahaha

  4. Orgio Oku

    Orgio Oku

    2020/07/29 at 10:37

    Bugd l bail bolh l Zuil bna

  5. Номин Од

    Номин Од

    2020/07/29 at 12:16

    Аймар өлөн юмаа тэ хийх юм бдгүүнмуу хүүрнүүд чинь

  6. Solongo Piano Solongo Piano

    Solongo Piano Solongo Piano

    2020/07/30 at 00:19

    @q@@@@qq@@@sq@@q@@qq@@@@@@@@qqq@@

  7. Gungaa Ankhbayar

    Gungaa Ankhbayar

    2020/07/30 at 02:05

    Амаараа унгас алдчих юм аа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *