Хэдий шинжлэх ухаан урьд өмнө нь байгаагүй хурдтайгаар хөгжиж байгаа ч бидэнд тайлагдаагүй нууц цөөнгүй байгаа.
Амьдралын үүсэл
Хэзээ, хэрхэн дэлхий дээр амьдрал үүссэн нь өнөөг хүртэл баталгаатай тайлбарлагдаагүй байна.
Хөгшрөлт
Яагаад бид хөгширдөг юм бэ? Яст мэлхий хэдэн зуу насалдаг, далайн нялцгай биетүүд бараг л үхэшгүй мөнх байхад шүү.
Хүний сэтгэхүй ба оюун ухаан
Хүний тархи бол хорвоо дээрхи хамгийн ээдрээтэй зүйлсийн нэг. 87 тэрбум нейрон бүхий энэхүү эрхтэн нь таны биеийн бүх үйл явцаг удирдаад зогсохгүй таны зан авир, үйлдэл мөн тэр ч байтугай оюун ухааныг хариуцдаг гээд бод доо.
Алкалоид
Морфин, кокаин, кафеин, никотин эдгээр нь бүгд алкалинууд юм. Алкалин нь амьтан, уаргамал, мөөг, бактери гээд олон зүйлээс олддог ба бид түүнийг бүх л төрлийн зорилгын үүднээс ашигладаг ч түүний байгалийн үүрэг одоохондоо тодорхойгүй байгаа юм.
Хоминг
Амьтад удаан хугацаагаар нүүдэллэсний дараа өөрийн төрөлх нутгаа асуудалгүй олоод ирдэг. Үүнд дэлхийн соронзон орон зай хамааралтай ч өнөөг хүртэл бүрэн тайлагдаагүй байна.
Алхан толгойт загасны толгойны хэлбэр
Энэхүү загасны толгойны хэлбэр хэрхэн ийм байдалтай болсон нь тодорхой биш. Тухайн хэлбэрийн толгой нь 2 нүдний хоорондох зайг холдуулснаар 360 хэмд харах боломжийг олгож байдаг ба түүний толгойны онцгой хэлбэр бусад амьтдын биеэс ялгарах цахилгаан соронзон долгионыг мэдрэхэд туслах юм.
Гольжигийн төхөөрөмж
Уураг хэрхэн энэхүү органоидоос тээвэрлэгдэн гардаг талаар одоо хүртэл бүрэн мэдэж чадаагүй л байна.
Фейгийн тойрог
Энэхүү тойрог хэлбэртэй дүрсүүд газар дээр хэрхэн үүсдгийг одоо хүртэл олж тогтоож чадаагүй байна.
Хүйсийн хөгжил
Бэлгийн үржил яагаад үүссэн гэдэг нь өнөөг хүртэл нууц хэвээр л байна.
ДНХ-ийн үүрэг
ДНХ-ийн 98%-ийг хэрэггүй ДНХ гэж үздэг ба ингэх шалтгаан нь ердөө бидний ойлгоогүйд оршиж байгаа юм.
Цэцгийн төрлийн ургамлуудын хөгжил
Анхны цэцгийн төрлийн ургамал нь 120 сая жилийн өмнө үүссэн ба яагаад үүсэх болсон шалтгаан нь мөн л тодорхойгүй байгаа юм.
Эбола Вирус
Энэхүү вирусын талаар бид ихийг мэднэ, эмчлэх аргыг ч олсон гэхдээ бид түүний үүсэл болон тархалтуудын хоорондох үед хаана нуугддагийг мэдэхгүй юм.
Аварга махчин загасны үржлийн цикл
Энэхүү акулын эмэгчин нь зөвхөн нэг өндгөвчтэй байдаг байна.
Петогийн Парадокс
Амьд амьтны биеийн эс нь заримдаа буруу бүрэлдэх боломжтой байдаг. Ингэсэн тохиолдолд эс апоптозын улмаас өөрөө сүйрдэг эсвэл үржиж хавдартай эсүүдийг үүсгэдэг байна. Үүнээс авч үзвэл хэдий чинээ их эс байна төдий чинээ их хэмжээний хавдар байх ёстой боловч энэхүү дүрэм үйлчилдэггүй учир парадокс хэмээн нэрлэжээ.
Цэнхэр халимны үржил
Тэдний үржих үйл явцыг хэн ч хэзээ ч харж байгаагүй байна. Үүнд л бүх нууц оршиж байгаа юм.
asuult
2015/10/18 at 09:22
bas asuult bnaa heden tugrug haanaas yaj olohuu bas l nuuts heveer
Зочин
2015/10/18 at 09:30
Сэтгэгдэл *c