Нохойгоо салхилуулж явсан охин газар хэвтэх чулуунд бүдэрчээ. Гэтэл маш өвөрмөц чулуу байж таарсан гэнэ, зүгээр ч нэг чулуу биш… Одоо харин тэдний гэр бүл баян болсон

2

Хаанаас юу олж, хаана юу гээхээ хэн ч мэдэхгүй. Үүнийг нэг тод жишээ бол Австралийн Бендиго хотын оршин суугчид юм. Тэд санаандгүй нэгэн зүйл олжээ. Энэ үйл явдал Ээж нарын баярын өглөө болсон юм – ихэнх улс орон энэ өдрийг 5-р сарын 12-ны өдөр тэмдэглэдэг. Хоёр охиноо дагуулаад аав нь Лаки нохойгоо салхилуулахаар гарчээ, нохойны хоч “Аз”. Ээж нь гэртээ үлдсэн байна. Жирийн л нэг зугаалга, гэхдээ охин нэгэн чулуунд тээгэлдээгүй бол шүү дээ.

 

Гэр бүлээрээ зугаалж явтал охин нь нэгэн чулуунд бүдэрчээ, энэ тухай охины аав ийн дурсан ярьж байна:

“Би хажуугаар нь зүгээр л гарсан юм, харин охин минь бүдрээд. Тэгээд охины минь нүд том болчихсон “Аав аа, энэ алт байна?” Тэгэхээр нь би хариуд нь, байж болох л юм”

Тийм ээ, чулуу нь үнэхээр цул алт байжээ!

Алтны жинг мэдэх нэгэн асуудал тэдний өмнө тулгарчээ. Тэдний гэр бүл супермаркетад очиж жинлэхээр шийдсэн байна: цул алтны жин 624 грамм, үнэ нь ойролцоогоор 35,000 ам.доллар. Охины гэр бүл санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа энэ үед тус олдвор үнэхээр аминд оржээ.

 

Лаки нохой болон алт

Алтаа зарах төлөвлөгөөтэй байгаагаа аав хүлээн зөвшөөрчээ: ийм үнэтэй эд зүйл гэрт хадгалагдахад тайван унтаж чадахгүй юм гэж хэлсэн байна. Энэ л шалтгааны улмаас тус гэр бүл нэрээ нууцалж үлдэхийг хүсэж. Мөн алт олсон газраа ч зааж өгөхөөс татгалзсан байна – тэд буцаж очиж санаатай. Гэр бүлийн тэргүүн урьд нь алт олборлох ажил эрхэлдэг байсан ч нэг их амжилттай байж чадаагүй ажээ. Цул алт олсон газраа эргэж очоод сайтар явахад дахин олохыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа юм.

Ямартай ч тэдэнд амжилт хүсье. Одоо газар шагайж явахад илүүдэхгүй л бололтой, тийм үү?

61
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
11
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Narantuya Lkham

    Narantuya Lkham

    2019/05/19 at 12:15

    Gazar shagaij yv gecijee yun amar hylbar yum bodoj unemshij Bicdeg bnaa kkk

  2. Baatarhuu Tsetsegmaa

    Baatarhuu Tsetsegmaa

    2019/05/19 at 13:13

    энэ ёстой л тэнгэр бурханы хишиг бна даа! ккк

  3. Зочин

    2019/05/19 at 14:28

    Өмнө нь ажиллаж байсан алтны уурхайгаасаа хусчихсан алтаа нууж хадгалж байгаад мөнгөний хэрэгцээ гарангуут олсон мэт болгож, угааж байгаа юм байна л даа.

  4. Мөнгө угаах арга

    2019/05/19 at 14:32

    Өмнө нь ажиллаж байсан алтны уурхайгаасаа хусчихсан алтаа нууж хадгалж байгаад мөнгөний хэрэгцээ гарангуут олсон мэт болгож, угааж байгаа юм байна л даа.

  5. Erdenechimeg Batulzii

    Erdenechimeg Batulzii

    2019/05/19 at 15:11

    Хаана тэгж бүдрээд байгаан очиж бүдрэе кк

  6. Narantuya Tserendagva

    Narantuya Tserendagva

    2019/05/20 at 06:10

    Aztai bna

  7. Батсуурь Болормаа

    Батсуурь Болормаа

    2019/05/20 at 08:28

    баян боллоо гээд яах вэ дээ аваад явах биш нас богиносын нэмэр дээ.

  8. Н. Сарангэрэл

    Н. Сарангэрэл

    2019/05/21 at 10:33

  9. Batsaikhan Nomiko

    Batsaikhan Nomiko

    2019/05/21 at 12:00

    wow??

  10. Dawadorj Dari

    Dawadorj Dari

    2019/05/21 at 16:43

    Az az az

  11. Handaa Olziibat

    Handaa Olziibat

    2019/05/21 at 22:13

    Azazaz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *