Гал түймрийн аюулаас сэрэмжилцгээе: Яагаад өрөөнийхөө хаалгыг шөнө хааж унтах нь таны амь насыг аварч чадах вэ?

3

Хүн бүрт орой орондоо орохын өмнө хийдэг зуршлууд бий. Бид унтлагын хувцсаа өмсөж, шүдээ угааж, хамгийн сүүлийн үеийн мэдээг үзэж сонирхдог. Гэвч цөөн хүмүүс л орой унтахаасаа өмнө нэг зүйл хийх хэрэгтэй гэдгийг мэдэж байдаг – өрөөнийхөө хаалгыг хаах. Ихэнх хүмүүс шөнө унтахдаа өрөөнийхөө хаалгыг хүүхэд эсвэл тэжээвэр амьтнаа зүгээр байгаа эсэхийг харах болон агаар оруулах зорилгоор онгорхой орхидог. Тэгвэл өрөөнийхөө хаалгыг хаасан эсэхээс шалтгаалж үхэл амьдралын зааг дээр очих уу, үгүй юу гэдэг шийдэгддэг байна.

“UL Firefighter Safety Research Institute” хэмээх байгууллагын зүгээс хүмүүсийн 60% нь орой унтахдаа хаалгаа онгорхой унтдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ. Уг байгууллагын захирал Стефен Кербер хэлэхдээ, галын тархалт өрөөнүүдийн хаалга онгорхой эсвэл хаалттай эсэхээс хамаардаг болох талаар хэлсэн байна. Ердөө энгийн зүйл хүний амьдралыг аврах боломжтой. Хаалга нь хаалттай байгаа өрөө галын дөлийг намдааж, өрөөнд их хэмжээний хортой угаар орохоос сэргийлдэг гэнэ – энэ угаар хүнийг үхэлд хүргэдэг.

 

Аюулгүй байдлын үүднээс авах ёстой арга хэмжээ

Гэр доторх нийлэг болон бусад хиймэл материалуудаас болж гал гарах эрсдэл харьцангуй өндөр байдаг ба 17 минутад шатах гэрийг ердөө 3 минутын хугацаанд шатах гол үндэс болдог байна. Түүнчлэн хүн бүр дараах галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөх ёстой:

1. Утаа мэдрэгчийг гэртээ байрлуулах.

2. Шүдэнз болон асаагуурыг хүүхдүүдээс хол газар тавих. Тэдэнд эдгээр зүйлс ямар хор хөнөөлтэй болохыг хэлж ойлгуулах.

3. Хоол хийж байгаа нөхцөлд гал тогооны өрөөг удаан хугацаагаар орхиж явахгүй байх. Яагаад гэвэл ихэнх гал энэ өрөөнөөс эхэлж гарсан байдаг.

4. Лаа хэрэглэж байх үедээ үргэлж болгоомжтой байх.

5. Цахилгаан төхөөрөмжийг хэрэглээгүй байх үедээ унтрааж хэвших, цахилгааны асуудалтай төхөөрөмжийг хэрэглэхгүй байх.

Гал гарах үндсэн шалтгаанууд

Ихэнх гал түймэр энгийн зүйлээс үүсдэг, яагаад гэвэл хүний нүдэнд аюулгүй мэт харагддаг.

1. Хоол хийх. Дээр дурдсанчлан ихэнх гал түймэр гал тогооны өрөөнд гардаг. Цахилгааны утаснууд, хий, гал болон шатамхай бодисууд нийлэх үед гал түймэр гарна.

2. Халаах үйлчилгээтэй төхөөрөмж. Ширмэн зуух, халаагуур болон энгийн зуух зэрэг нь гал түймэр гарах гол үндэс болдог байна. Иймд ажиллах горимын ямар нэгэн асуудал байгаа бол тэр дор нь засч янзлах хэрэгтэй ба зуухыг цэвэрлэж, гал шатамхай шингэн бодис болон материалыг зууханд ойр байлгаж огтхон ч болохгүй.

3. Цахилгаан хэрэгсэл. Цахилгааны утаснаас болж гал гарах тохиолдол олон байдаг.

4. Лаа. Лааг зориулалтын саванд хийх эсвэл лааны суурин дээр тавих ёстой, мөн хөшиг эсвэл бусад шатамхай эд зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Түүнчлэн нэгэнт лаа асаасан бол унтраахаа хэзээ ч мартаж болохгүй.

5. Шатамхай шингэн зүйлс. Бензин, цэвэрлэгч бодисууд, будаг болон цавуу гэх мэт зүйлсийг дурдаж болно. Уур өндөр хэмд гал гаргана эсвэл бусад цахилгааны эх үүсвэрүүд гал гаргах боломжтой.

6. Хүүхдийн сониуч зан. Харамсалтай нь ихэнх гал түймэр хүүхдийн галтай холбоотой эд зүйлээр тоглосноос болж гарах нь бий. Иймд галтай холбоотой эд зүйлээр тоглохын үр дагаврыг хүүхдэдээ маш сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй.

Таны харж байгаачлан дээрх энгийн баримтлах ёстой зүйлс таны амьдралыг аюултай нөхцөл байдалд орохоос сэргийлнэ. Гарч болох эрсдэлд үргэлж бэлэн байх ёстой гэдгийг та бүү мартаарай!

2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *