Шинэ жил болохоос өмнө санхүүгийн зорилгоо төлөвлөх 10 арга

0

Шинэ жил дөхөж байна, энэ баяртай зэрэгцэн – шинэ зорилго, амлалт өөртөө тавина. Гэхдээ зарим нэгийг нь шинэ жилээс өмнө ч амжуулж болохоор санагдана.

1. Юу хүсэж байгаагаа тодорхойл

Чухам юу хүсээд байгаагаа мэдэхгүй байгаа бол зорилгодоо хүрч чадахгүй. Тодорхой зорилго тавь, ганц жилээр бус гурван жилээр тавь. Сүүлийн хагас жилд багтаж өрнөөсөө салмаар байна уу? Таван жилийн дараа гэхэд орон сууц худалдан авах эхний төлбөрийг цуглуулсан байх уу? Ингээд бүх зорилгоо жагсаан бич.

 

2. Төсвөө батал

Энгийн, уян хатан бас бодит байх ёстой. Өөрийн төсвөө зохио, богино болон урт хугацааны зорилгодоо нийцүүлээд орлого, зарлагаа тооцоолж хий. Явцын дунд төгөлдөржүүлж болно, танаж эсвэл нэмэх боломжтой байхаар зохицуул.

 

3. Зардлаа 5%-иар хас

Дараагийн сараас зарлагаа яаж 5%-иар хасаж болохыг бодож үзээрэй. Хэзээний л явдаггүй байсан фитнесийн эрх худалдаж авахгүй байх уу? Үүрэн холбооны илүү хямд багцыг сонгох уу? Гэрээсээ өдрийн хоол авч ирэх үү? Энэ бүгдийг зэрэг хэрэгжүүлэх үү? Та хэдэн хувь хэмнэх нь чухал бус, харин санхүүгээ ухамсартайгаар барьж эхэлж байгаа нь л чухал.

 

4. Шинээр өр зээл тавихгүй байх

Өр их байх тусам – илүү их хүү төлнө, их стресстэнэ, боломж хаагдана. Кредит картаа хөлдөө. Бэлнээр төлбөр төл, магадгүй санхүүгээ хянахад энэ нь танд илүү дөхөм байж болно.

 

5. Байгаа өрийн учрыг олох

Зардлаа 5%-иар буруулж чадсан бол зээлийн хүү рүү шилжүүлнэ. Үүнд нухацтай хандах хэрэгтэй: эхлээд хамгийн өндөр хүүтэй зээлээс төлж эхэлнэ.

 

6. Хувийн тэтгэврийн хадгаламж нээлгэх

Тэтгэврийн хадгаламжийн данс нээх ажлыг хойш тавих хэрэггүй, өөрийнхөө ирээдүйн төлөө та л санаа тавих ёстой.

 

7. Нөөц сан байгуул

Амьдрал урьдчилан таашгүй. Тийм учраас танд нөөц сан байх ёстой, 3-6 сар айдасгүй амьдрах нөхцлийг хангах нөөц. Хэрвээ гэнэт ажилгүй болбол эсвэл хэсэг хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдвал та өр тавих хэрэггүй болно.

 

8. Хариулт мөнгөө цуглуул

Бэлнээр төлбөр хийсэн тохиолдолд хариулт мөнгийг дэмий зүйлд бүү үр, шууд цуглуул. Жилийн эцэст багагүй мөнгө цугларсан байх болно. Энэ дүнг нөөц сандаа эсвэл тэтгэврийн хадгаламжиндаа хийгээрэй.

 

9. Нэмэлт орлого олох ажил олж хий

Санхүүгийн байдлаа сайжруулах хоёр арга бий: бага зарлага гаргах эсвэл илүү ихийг олох. Мөн хослуулсан ч болно. Үндсэн ажлынхаа дараа юу хийж болох вэ, нэмэлт орлого олох боломж байна уу?

 

10. Хуучин зүйл худалдаж авах

Шинийг яаран худалдаж авахаа түр азна. Хүмүүсийн хэрэглэсэн хуучин зүйлс, зарын сайтаар орж үз: чанартай бараа байдаг л юм, тэгээд багагүй мөнгө хэмнэх боломжтой.

5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *