Хүүхдийн төрсөн сар зан чанарт нь ингэж нөлөөлдөг! Би 1-р сарынх, өөрийгөө сая л ойлголоо

4

Хүүхэд төрөх –  хамгийн гайхалтай үйл явдал. Эцэг эхийн хувьд бид хүүхдээ сонгодоггүй. Бяцхан үрс минь энэ дэлхий дээр мэндлэхдээ өөрийн гэсэн зан чанартай байх бөгөөд амьдралын анхны мөчөөс эхлээд л зан чанараа илэрхийлнэ. Таны хүүхэд ямар зан чанартай байхыг урьдчилан таашгүй.

Зарим нэг эцэг эхчүүд хүүхдийн төрсөн сар зан чанарт нь нөлөөлдөг гэж үздэг. Гуравдугаар сарынхан зөрүүд, нэгдүгээр сарынхан – цагаар томрох юм. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад бэрх ч үнэний хувь байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Хүүхдийг зан чанарыг төрсөн сараар нь тодорхойлоход тус болох үүднээс энэхүү нийтлэлээ бэлдлээ. Салан задгай байгаа нь түүний буруу биш бололтой …

 

Хүүхдийн зан чанар

1-р сар

1-р сарынхан наснаасаа том харагддаг. Тэд илүү нухацтай, хариуцлагатай ханддагт гол шалтгаан оршино. Тэдний ихэнх нь гадуур зугаалж байхын оронд даалгавраа хийгээд гэртээ суухыг илүүд үздэг байна.

Тэд амбиц ихтэй, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө тэр болгон илэрхийлээд байхгүй. Маш эмзэг байх бөгөөд үл ойлголцлын дараа стрессийн байдалд орох нь элбэг.

 

2-р сар

Маш уран бүтээлч хүүхдүүд байна. Хөгжилтэй, аз жаргалтай. Аливаад хурдан, сайн ч суралцана, төрөл бүрийн мэдээлэл хүлээн авах чадвар өндөр. Гэхдээ анхаарлын төвд байх хүсэлгүй, ганцаараа олон цагийг өнгөрөөх хүсэлтэй.

Ямар нэгэн хязгаарлалтанд дургүй, хэрвээ дүрэм журам дагахыг үүрэг болговол эсэргүүцэж эхэлнэ. Таны хүүхэд хэнэггүй санагдаад байвал дүгнэлт хийх гэж бүү яар. Тэд эргэн тойрон болж байгаа үйл явдлыг илүү эмзэг хүлээж авдаг учраас сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд амаргүй байдаг ажээ.

 

3-р сар

Хаврын эхэн сард төрсөн хүүхэд өөрийн уран зөгнөлийн ертөнцөд амьдардаг. Тэд өгөөмөр сэтгэлтэй, өөрийн хүсэл зорилгыг умартан бусдыг хайрлаж халамжлах хүсэлтэй. Бүрэг ичимхий ч заримдаа илэн далангүй байж сэтгэл хөдлөлөө барьдаг.

Таагүй нөхцөл байдал, сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөөнд автаж уурлаж уцаарлаж болзошгүй. Энэ үед эцэг эх нь өндөр анхаарал хандуулж сэтгэл санааг нь тайвшруулахыг хичээнэ.

 

4-р сар

Хараа салгалгүй анзаарч байх ёстой хүүхдүүд. Элдэв туршилт хийж эрсдэл хүлээх сонирхолтой. Товчхондоо засрашгүй чөтгөрүүд.

Тэдэнтэй байхад уйдна гэж байхгүй, бас амрах ч цаг гарахгүй. Тэдний эрч хүч хэдэн арван хүнд хангалттай, амаа хамхихгүй чалчих нь ямар ч хүнийг газлууруулна. Тэд маш эрч хүчтэй, зорилготой, өөртөө бүрэн итгэдэг. Гол нь – энэ эрч хүчийг зөв голдрилд оруулах.

 

5-р сар

Эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай хүүхдүүд байна. Өөртөө эрт зорилгоо тавьж үүндээ ч эрт хүрч чадахын зэрэгцээ багаасаа мөнгө олж эхэлнэ. Тавдугаар сарын хүүхдүүд – хэлсэндээ үнэнч байна.

Шударга шулуун, өөрийнхөө хариуцлагыг бүрэн ухамсарласан. Тэднийг гомдооход дороо л сэтгэл нь уужирч тайвширдаг ажээ.

 

6-р сар

Тэдэнтэй байхад амьдрал илүү сонирхолтой болно. Цугтаа яриа өдөж суухад зарим нэг томчууд алмайрч суух биз, яагаад гэвэл тэд маш өндөр зорилго тавьсан байдаг. Өөрийнхөө үзэл бодлыг ойлгомжтой илэрхийлнэ, ямар ч хэлбэрээр – бичгэн болон ярианы.

Нэг газраа удаан сууж чадахгүй, бас нэг зүйл дээр удаан ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, тэд бүгдийг сонирхоно. Энэ сарынхнаас маш олон авьяаслаг жүжигчид гарсан байх ажээ.

 

7-р сар

Маш мэдрэг, бүгдэд сэтгэл нь зовж явдаг хүүхдүүд байна. Таны 7-р сард төрсөн хүү орон гэргүй муур, нохой болгоныг  гэртээ авчраад байгааг нь та гайхах хэрэггүй. Тэр өөрөөр яаж ч чадаагүй юм. Гэр бүлдээ маш хайртай, тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн.

Тэд маш уран бүтээлч гэхдээ сэтгэл санаагаар унах хандлагатай. Тэдэнд зохих анхаарлыг хандуулж чадвал маш аз жаргалтай хүүхдүүд болно.

 

8-р сар

Бие даасан, эрх чөлөөтэй хүүхдүүд байна, гэхдээ анхаарлын төвд байхыг хүсдэг. Эрхлэх дуртай, гэхдээ шүүмж сонсох дургүй. Эцэг эхдээ найдна, эцэг эхээсээ ч ман адил харилцаа хүснэ. Энэ сард төрсөн хүүхдийг байнга магтаж байгаарай, тэгвэл өөртөө болон бусдыг хүндэлж, хайрлаж сурна.

 

9-р сар

Өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг хүүхдүүд байна. Халамжтай, бусдад тусламжийн гараа сунгана. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд тусалж чадвал тэд маш их аз жаргалыг мэдэрнэ.

Аялагчид байдаг, байгаль дэлхийтэй танилцаж судлах ажилд маш дуртай. Хүнд хэцүү даалгавар гүйцэтгэх чадвартай, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зөрүүдлэхэд ч бэлэн.

 

10-р сар

Төлөв даруу, эелдэг зантай хүүхдүүд байдаг. Дипломат зантай тэд өөрийн гэсэн үзэл бодолтой, үзэл бодлоо хамгаалахын тулд зоригтой маргалдана. Тэд урлагийг үнэлж гоо сайхны үнэ цэнийг мэдэрнэ. Цаг нь тулбал худлаа хэлж чадна, гэхдээ өчүүхэн зүйлээр л… Тэд хуурамч дүр хэзээ ч гаргахгүй.

 

11-р сар

Төрөлхийн мөрдөгчид. Тэд аливаа зүйлийн учир начрыг олохдоо амархан, эцэс төгсгөлгүй үгийн сүлжээ бөглөж суухад бэлэн. Тэдний зан чанар нуугдмал, хэрвээ уур хилэнг нь асаавал элдэв зүйл бодолгүй өшөөгөө авахад бэлэн.

Бие махбодь, сэтгэл санааны хувьд маш эрүүл хүүхдүүд байдаг. Хүссэн болгондоо хүрнэ. Аюултайгаас гадна гайхалтай зан чанартай, бусдаас байнга онцгоройх нэгэн ажээ.

 

12-р сар

Амбицтай, ухаалаг, өөдрөг хүмүүс байх бөгөөд өөрийнхөө ертөнцөд амьдарна. Өгөөмөр, бусадтай амархан ойлголцоно. Тэд сурах хүсэл эрмэлзэлтэй тул багш нартайгаа найрсаг харилцаа тогтоож чаддаг.

Ирээдүйн төлөвлөгөөгөө бусадтай хуваалцаж чаддаг, адал явдал, аялалд гарах сонирхолтой. Хүссэнээ авч чадаагүй бол заримдаа ойлгомжгүй огцом ааш гаргана.

Төрсөн сар хүүхдийн зан чанарт нөлөөлдөг гэдэгтэй та санал нэг байна уу? Бидэнтэй сэтгэгдэл  хэсгээр санал бодлоо хуваалцаарай.

94
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Ochmaa Tsoggerel

    Ochmaa Tsoggerel

    2018/01/28 at 15:22

    Khalzan Bayar

  2. Ochmaa Tsoggerel

    Ochmaa Tsoggerel

    2018/01/28 at 15:22

    Khalzan Bayar

  3. Ochmaa Tsoggerel

    Ochmaa Tsoggerel

    2018/01/28 at 15:22

    Khalzan Bayar

  4. Очтуяа Очко

    Очтуяа Очко

    2018/01/28 at 16:53

    Худлаа бнөө ккк

  5. Очтуяа Очко

    Очтуяа Очко

    2018/01/28 at 16:53

    Худлаа бнөө ккк

  6. Очтуяа Очко

    Очтуяа Очко

    2018/01/28 at 16:53

    Худлаа бнөө ккк

  7. Greibel Battuya

    Greibel Battuya

    2018/01/28 at 17:16

    Людовик. Номин

  8. Greibel Battuya

    Greibel Battuya

    2018/01/28 at 17:16

    Людовик. Номин

  9. Greibel Battuya

    Greibel Battuya

    2018/01/28 at 17:16

    Людовик. Номин

  10. В. Шаарав

    В. Шаарав

    2018/01/28 at 19:05

    Ингаа.

  11. В. Шаарав

    В. Шаарав

    2018/01/28 at 19:05

    Ингаа.

  12. В. Шаарав

    В. Шаарав

    2018/01/28 at 19:05

    Ингаа.

  13. Uka Urnaa

    Uka Urnaa

    2018/01/28 at 23:21

    Shal esergeerei l bna shd

  14. Uka Urnaa

    Uka Urnaa

    2018/01/28 at 23:21

    Shal esergeerei l bna shd

  15. Uka Urnaa

    Uka Urnaa

    2018/01/28 at 23:21

    Shal esergeerei l bna shd

  16. Б. Саранчимэг

    Б. Саранчимэг

    2018/01/29 at 23:25

    Дэ. Тэнгисболд

  17. Б. Саранчимэг

    Б. Саранчимэг

    2018/01/29 at 23:25

    Дэ. Тэнгисболд

  18. Б. Саранчимэг

    Б. Саранчимэг

    2018/01/29 at 23:25

    Дэ. Тэнгисболд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *