Таныг нурууны өвчнөөс салгах 1 минутын сунгалтын дасгалууд

5

Компьютерийн ард өдөржин суудаг хүмүүс олон цагийн суугаа байдлаас болж нуруу өвдөх гэдэг зовлонг сайн мэднэ. Зарим компаниуд ажилчдынхаа төлөө санаа тавин тусгай амралтын бүс бий болгодог ба та ийм байгууллагад ажилладаггүй эсвэл дарга нар чинь энэ тухай зөвхөн бодож эхэлж байгаа бол та өөртөө санаа тавих нь зөв юм шүү.

Энэ удаа нурууны булчин чангалах, нурууны өвчнөөс ирээдүйд салах, хаана ч байсан хамаагүй хийж болох 1 минутын дасгалуудыг цуглуулснаа танилцуулъя.

  • Дасгал хийх газар – тэгш, хатуу дурын газар болно. Шал, ширээ гэх мэт
  • Дасгалын хугацаа – 1 дасгалд 1 минут зарцуулна
  • Дасгал эхлэх – өглөө, өдөр, орой
  • Дасгал хийх хугацаа – өдөр бүр

 

1. Нуруу нугас бэхжүүлж, сунгах

Нөлөөлөх зүйл: хэвлий,нурууны булчинг чангалж, нуруу нугас бэхжүүлж, сунгана.

Зөв хийх: нурууны доод хэсгийг зөөлхөн татах байдлаар

1-р арга

Юу хийх: хоёр өвдгөө цугт нь аажуухан хоёр тийш болгохдоо толгойгоо эсрэг тийш нь эргүүлнэ. Мөр хөдөлгөөнгүй, шаланд хүрсэн байдалтай байх бөгөөд энэ байрлалд 10 секунд орчим болоод эсрэг чиглэлд хийнэ.

Хийх тоо: 4 удаа

2-р арга

Юу хийх: үндсэн байрлалаас баруун хөлөө тэгшилж зүүн хөлөө нугална. Нугалсан хөлийн үзүүр тэнийсэн хөлний өвдөгт хүрэх ба нугалсан өвдгөө гадна тийш болгох үед толгойгоо нөгөө тийш хандуулах ба мөр байрандаа байна.

Хийх тоо: 20 удаа

3-р арга

Юу хийх: хөлөө ээлжлэн аажмаар нугалах ба толгой нугарч байгаа хөлийн эсрэг тийш харна.

Хийх тоо: зогсолтгүй 10 удаа

 

2. Нугас цээжний хэсгийг чангалах

Юунд нөлөөлөх: нурууны дунд хэсэг, хэвлийн булчин чангалах

Зөв хийх: нурууны доод хэсгийг зөөлөн татах

1-р арга

Юу хийх: “муур” болно; гүн зөөлөн амьсгална, байрлалаа өөрчлөхгүйгээр нуруугаа дээш болгоод 15-30 секунд барина.

“Тэмээ” болно. Өмнөхтэй адил боловч чиглэл нь доош, шал руу чиглэсэн байна. Мөн л 15-30 секунд барина

Хийх тоо: тус бүр 2 удаа

2-р арга

Юу хийх: Муур байрлалаас нэг хөлөө урагш дух хүргэх зорилготой хөдөлгөх ба дараа нь энэ хөлөө тэнийлгэнэ. Тэнийсэн хөл шалтай параллель байх ёстой. Дараа нь үндсэн байрлалдаа орно.

Хийх тоо: 10 удаа удаан хэмнэлээр хийнэ.

 

3. Нугасны хэвлийн хэсгийг чангалах

Юунд нөлөөлөх: Хэвлийн булчин чангална. Хэрвээ хэвлийн булчин сул бол гэдсээрээ биш цээж хэсгээрээ хийж болно.

Зөв хийх: хэвлийн булчин орчимд ачаалал өгөх

1-р арга

Юу хийх: бөгсөн бие шаланд бүтнээрээ хүрч байх ба амьсгал авах үед цээжээ өргөнө.

Хийх тоо: 10 удаа, удаан хэмнэлээр

2-р арга

Юу хийх: үндсэн байрлалд байгаад амьсгал авах үедээ нэг хөлөө татах ба чиглэл нь нөгөө талын тохой байх ба үлдсэн тохой газар хэвээрээ байна. Дараа нь нугалсан хөлөө тэнийлгэх явцад нөгөө хөлөө нугалж өмнөх шиг хөдөлгөөн хийнэ. Энэ дасгалыг дугуй унаж байгаа мэт хийх боловч тойрсон хөдөлгөөн үгүй билээ.

Хийх тоо: 10 удаа, удаан хэмнэлээр

Эрүүл нуруу нугас гэдэг бол таны эрүүл байхын үндэс билээ. Эдгээр дасгалыг хийж эрүүл байцгаая.

37
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bulgaa Ebu

    2018/01/27 at 16:33

    Narangarav Naraa

  2. Bsk Baaska

    2018/01/27 at 19:08

    Oyu Oyu

  3. Laura Maltos

    2018/01/27 at 19:10

    Зээл, санхүүжилтийг санал болгож байна.
    Холбоо барих: [email protected]
    Би $ 5,000 $ 950,000 зээл санал болгож байна
    сонирхол нь төлөх чадвартай хэн нэгэн нь 3% .Тус санхүү, зээлийн дараахь чиглэлээр баталгаажсан байгаа нь бага хувь байна:
    * Үл хөдлөх хөрөнгийн зээл
    * Хөрөнгө оруулалтын бэлэн
    * Авто зээл
    * Өр нэгтгэх
    * Зээлийн шугам
    * Хоёр дахь Ипотекийн
    * Зээлийн эргүүлэн авах
    * Хувийн Зээлийн
    Бидний хувьд илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар бидэнтэй холбоо барина уу: [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *