Германы нэгэн өсвөр насны охины зохиосон нэхмэл мэт үсний засалт олныг гайхшруулж байна

5

Милена Дийкманн 17 настай бөгөөд үс засах аргыг өөрөө бие даан сурчээ. Мөн тэрээр энэ сонирхлоосоо маш их урам зориг авдаг бөгөөд цагаан шаргал, ганц эвэртийнх мэт үсээ төрөл бүрийн нэхмэл сүлжээс болгон янзалдаг байна. Түүний үсний сүлжээс заримдаа сүлжмэл сагс мэт харагддаг бол бүр заримдаа нэхээс шиг харагддаг нь олон хүний анхаарлыг татдаг ажээ. Ийнхүү бид гайхалтай авьяаслаг стилистийн үсний засалтыг хэрхэн нүд гялбам харагдуулж байгаа талаар онцлон хүргэж байна.

Тэрээр энгийн л нэг үс засалтаас эхэлсэн бөгөөд одоо бараг л урлаг болтол нь хөгжүүлжээ

© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram

Тэрээр сайтад өгсөн ярилцлагадаа үргэлж урт үстэй байх дуртай бөгөөд түүнийгээ сүлжих сонирхолтой гэжээ. Гэвч гэнэтхэн л түүний үс янзлах санаа дууссан учраас ийм шинэ зүйл туршиж үзэхээр шийдсэн гэнэ.

 

Түүний ашиглаж буй арга техник нь маш нарийн бас төвөгтэй

© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram

Миленагийн сүлжих дуртай стилийг “хайчин хүрхрээ сүлжилт” болон “сагс нэхэх сүлжээс” гэж нэрлэдэг. Мэдээж нэрнээс нь харахад л стилистийн ид шидтэй гар чухам юу бүтээдэг болохыг ойлгож болно. Тэрээр хулсан сагс сүлждэг аргыг үсэн дээр туршиж үзсэн нь ийнхүү сонирхолтой загварыг бий болгожээ.

 

Одоогоор Милена өөрөө өөрийнхөө үсний модель юм

© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram

Милена ихэнхдээ хиймэл үс ашиглан сүлжих чадвараа харуулдаг бөгөөд үс засалт бэлэн болсны дараа хиймэл үсээ өөрөө зүүж харуулдаг байна. Түүний мөрөөдөл бол нэг өдөр маш их алдартай болж, алдартнуудын үсийг засах, эсвэл  хуримын стилистээр ажиллаж, охид бүрийн онцгой тэр өдрийг гайхалтай, гэрэлтсэн болгож өгөх явдал гэжээ.

 

Мэдээж түүний энэ их авьяас анзаарагдалгүй өнгөрөөгүй юм

© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram

Залуухан стилист тэрээр инстаграм дээр олон хүний анхааралд өртөж, магтаал сайшаалд дарагдаж байгаа ажээ. Түүнийг олон нийтийн сүлжээний алдартай одууд анзаарч, зарим гоо сайхны брэндүүд ч түүний үс засах чадварыг биширч буйгаа илэрхийлсэн байна. Гэхдээ түүний энэ чадвар өдөр бүрийн дадлага сургуулилт, мэдрэмж шаардсан төвөгтэй ажил гэдгийг ч онцолж байв. Ямартай ч түүний бүрэн өдрөө зарцуулан сүлжсэн үс хэний ч урмыг хугалахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

 

Түүний хийсэн бүх үс засалтын дотор түүний нэрийн хуудас болсон хэд хэдэн засалт бий

© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram

Тэрээр 2019 оноос эхлэн ийм төрлийн нарийн ажиллагаа бүхий үс засалт хийж эхэлсэн бөгөөд ганцхан жилийн дараа буюу 2020 онд инстаграмдаа 30,000 гаруй дагагчтай болж чаджээ. Тэрээр өөрийнх нь сүлжээсийг биширч сэтгэгдэл илгээсэнд хүн бүрд баярласнаа илэрхийлдэг байна.

Түүний хамгийн дуртай үс засалт нь “хэрээсэн сагс, нэхээсэн сүлжээс” гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь түүний инстаграм хуудсанд хамгийн их эрэлттэй үсний засалтуудын нэг юм. Тэдгээр үсний зургууд бараг 20,000 “like”-тай.

 

Тэрээр мөн жинхэнэ уран бүтээлчдийн адилаар өөрийн сүлжих аргыг бусдад зааж өгдөг байна

© hairstylist.dream / Instagram
© hairstylist.dream / Instagram

Милена гэрээсээ ажилладаг бөгөөд унтлагын өрөө нь түүний студи юм. Гэвч энэ нь түүний үс засалтад дурлах, түүнийгээ бусдад түгээхэд огтхон ч саад болдоггүй. Түүний хийдэг зарим бичлэгүүдийг 200,000 гаруй хүн үзсэн бөгөөд энэ бол жинхэнэ авьяас анзаарагдалгүй өнгөрдөггүйн тод жишээ юм.

219
ГайхмаарГайхмаар
52
ГоёГоё
45
ХөөрхөнХөөрхөн
26
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *