Орос орны тухай сонирхолтой баримтууд

1

Бидний хойд хөрш Орос орны ард иргэд, ахуй амьдралд хөгжилтэй, сонирхолтой, этгээд содон зүйлс цөөнгүй гэдгийг дэлхийн бүх улс үндэстэн мэднэ. Дэлхийн хамгийн зартай улс гүрнүүдийн нэг энэ улсын тухай элдэв сонин баримтууд цөөнгүй байдаг. Хэдий тийм боловч энд бид Орос орны тухай сонирхолтой 30 баримтыг дэлгэж байна. Хөрш орныхоо тухай сонин хачин зүйлсийг мэддэг байх нь илүүц зүйл биш бизээ.

1. Орос бол 12 тэнгисээр угаагдсан дэлхийн цорын ганц улс.Орос орны тухай сонирхолтой баримтууд 2

2. Орос улсыг Европ болон Азийн хэсэгт хуваадаг Уралын уулс нь дэлхийн хамгийн эртний уулс.Орос орны тухай сонирхолтой баримтууд 13

 

3. Москвагаас Чикаго хүртэлх зай Чикагогоос Рио де Жанейро хүртэлх зайнаас богино.Орос орны тухай сонирхолтой баримтууд 19

4. Санкт-Петрбург бол 1 сая гаруй хүн амтай дэлхийн хамгийн хойд захын хот.Орос орны тухай сонирхолтой баримтууд 5

5. 9,7343 сая км.кв газар нутгийг хамран оршдог Сибирийн ердөө 9% нь бүрэн хуурай газар.Орос орны тухай сонирхолтой баримтууд 20

6. Орост хэзээ ч боолчлол байгаагүй. Феодалын нийгэм, боолчлол гэдэг зүйлийн хугацаа Европын бусад томоохон орнууд болон Англид байснаас богино байсан. Мөн Оросын боолчлолын хууль маш зөөлөн байсан.

7. 1820 оны 1-р сарын 16-нд Thaddeus Bellingshausen, Mikhail Lazarev нарын Оросын экспедиц Антарктик тивийг нээсэн.Орос орны тухай сонирхолтой баримтууд 21

8. Хамгийн алдартай компьютерын тоглоом Tetris-ийг 1985 онд Оросын программист Alexey Pazhitnov бүтээсэн. Тоглоом Орост ихээхэн алдаршсаныхаа дараа 1986 онд Баруунд алдаршсан.Орос орны тухай сонирхолтой баримтууд 22

9. Догшин Иван үнэндээ харгислагч байгаагүй. Тэрээр өөрийн цаг үедээ улс орноо ихэд зөөлөн арга барилаар захирдаг байсан. Тухайн үеийн Европтой харьцуулахад Догшин Иван мөн үеийн Европын удирдагчдаас 100 дахин цөөн хүнийг цаазалсан байна. Европчууд 300,000-400,000 хүнийг цаазалсан байхад Догшин Иван 3000-4000 хүн цаазалсан.

10. Москвагийн метроны буудалд метро хүлээх нь дэлхийн аль ч орны метроны буудлын хүлээлтээс богино байдаг. Ажлын ид ачаалалтай цагт хүмүүс дараагийн галт тэргийг хамгийн дээд тал нь 90 секунд хүлээдэг.Орос орны тухай сонирхолтой баримтууд 23

11. Челябинскийн хагас нь Уралд, хагас нь Сибирьт байдаг. Мужийн билэгдэл болох тэмээ нь Челябинскт тэмээ байдаггүй гэдгээр бол хачирхалтай хэрэг боловч 200 жилийн өмнө тэнд тэмээ байсан байна.Орос орны тухай сонирхолтой баримтууд 24

12. Хэсэг хугацааны өмнө Москва хот дэлхийн бусад хотуудаас олон тэрбумтнуудтай байсан.Орос орны тухай сонирхолтой баримтууд 3

13. Оросын нийтийн номын сан нь Европтоо хамгийн том, дэлхийд Америкийн Конгрессын номын сангийн дараа дэлхийд хоёрт ордог. Москвад байдаг энэ номын сан 1862 онд байгуулагдсан.Орос орны тухай сонирхолтой баримтууд 4

14. Москвад 700 хүний суудалтай анхны McDonalds нээгдэх үед өглөөний 5 цагт Пушкины талбайд 5000 хүнээс бүрдсэн аварга том цуваа үүсч байжээ. Анхныхаа ажлын өдрөөр уг зоогийн газар 3000 хүнд үйлчлэхээр төлөвлөсөн байжээ. Уг McDonalds өнөө хэр нь дэлхийн хамгийн олон үйлчлүүлэгчидтэй зоогийн газар юм.Орос орны тухай сонирхолтой баримтууд 8

15. UNESCO-гийн үнэлгээнд өгүүлснээр 2002 онд Екатеринбург хот дэлхийн төгс 12 хотын тоонд багтаж байжээ.Орос орны тухай сонирхолтой баримтууд 6

16. Суздаль хот нь ердөө 15 км.кв талбайтай, 10,000 гаруйхан хүн амтай ч 53 сүм хийдтэй.Орос орны тухай сонирхолтой баримтууд 7

17. Оросын эрдэмтэд гэрлийн шил, зурагт, цахилгаан микроскоп, нисдэг тэрэг, бөмбөгдөгч, видео бичигч, гинжит трактор, өнгөт гэрэл зураг, хиймэл зүрхний загвар, хийн хөдөлгүүр, ургац хураагч машин, буу, цахилгаан гагнуур, нийлэг резин, нүүрсний хийн маск, радио, агаарын акробат, газар өрөмдөх машин, проектор, автомат телефон станц, элементийн үелэх хүснэгт, цахилгаан шумбагч, халаалтын хөдөлгүүр, угаалгын бодис, нүүрсний комбайн, зүрх болон уушигны механизм, мина харвах хэрэгсэл, цахилгаан хөдөлгүүр, үүргэвч хэлбэрийн шүхэр болон бусад олон ашигт зүйлсийг бүтээсэн.

18. Орост дор хаяж 15 нууц хот бий. Эдгээр хотуудыг олох замын тэмдгүүд байдаггүйгээс гадна газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байдаг.

19. 1930-аад онд Оросын загасчин Белгородын доод талын Тихая Сосна голоос хилэм загас барьсан нь дотроо 245 кг хар түрс агуулсан байжээ.Орос орны тухай сонирхолтой баримтууд 9

20. 1980 онд Шведийн тэнгисийн цэргийн хүчин усан доороос ирэх хачирхалтай дуу, дүрсийг олж илрүүлсэн ба үүнийгээ Зөвлөлтийн шумбагчийн дуу гэж мэдэгдсэн байна. Орос Шведийн хооронд дипломат мөргөлдөөн болоход хүрсэн ч эрдэмтэд энэ хачирхалтай дуу нь унгадаг загасны дуу байсныг олж тогтоожээ.

21. Дача гэдэг нь зөвхөн Орост байдаг жилийн турш суудаг хоёр дахь гэр юм. Агуу Петрийн үед бий болсон дача нь хаанаас өгсөн бэлэг гэсэн утгатай үг бөгөөд хаан өөрийн үйлчлэгч нарт өгсөн газарт баригдсан сууцнууд юм.Орос орны тухай сонирхолтой баримтууд 1

22. Романовын эзэнт гүрний сүм бүр залгамжлагчиддаа өөрийн эцгээс өвлөснөөс ч илүү том хэмжээний газар нутгийг өгдөг байжээ.Орос орны тухай сонирхолтой баримтууд 11

23. Оросын сансрын нисгэгч Sergey Krikalev сансарт 803 хоног байснаараа дээд амжилт тогтоосон. Мөн тэрээр сансрын гэрэл зургийн жанрыг бий болгосон.Орос орны тухай сонирхолтой баримтууд 12

24. 1917 оныг хүртэл Оросын хаант улсын үед амьдарч байсан хэн бүхэн хэрчим талхны үнээр гэмээр хямд үнээр гар буу худалдаж авч болдог байсан.

25. Москвагийн цэцэрлэгт хүрээлэнгийн газрууд барууны мегаполисуудад байдгаас илүү том. 1931 онд байгуулагдсан Измайлово цэцэрлэгт хүрээлэн нь дэлхийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг. 15,34 км.кв талбайтай энэ цэцэрлэгт хүрээлэн Нью Йоркын Central Park-аас ч том.Орос орны тухай сонирхолтой баримтууд 14

26. Астраханы доод Волга мөрний адагт лянхуа цэцгийн гайхалтай хөндий бий.Орос орны тухай сонирхолтой баримтууд 15

27. 1990 оны 5-р сард Оросын Комсомолскийн үнэн сонин 22 сая хувь хэвлэгдсэн нь магадгүй мөнхийн дээд амжилтыг тогтоосон юм.

28. Иргэд нь программыг хууль бусаар олшруулдаг орнуудын жагсаалтанд Орос улс Перу, Ливаны дунд 37 дахь байранд бичигдсэн. Дэлхийн хууль бус программ олшруулах үйлдлээрээ Армень улс тэргүүлдэг.

29. Levada.ru социалогийн төвийн мэдээлснээр Оросуудын 28% нь архи огт уудаггүй, 26% нь сардаа нэгээс цөөн удаа уудаг, 16% нь сард нэг удаа, 14% нь сард хоёр удаа, 9% нь 7 хоногт 1 удаа, 6% нь 7 хоногт хэд хэдэн удаа уудаг гэнэ.

30. Орос хэдий Европын орон гэгддэг ч тус улсын газар нутгийн 2/3 нь Ази тивд оршдог.Орос орны тухай сонирхолтой баримтууд 18

66
ГоёГоё
29
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. MONGOL

    2015/01/21 at 18:10

    Bidnii gazar nutag

  2. Зочин

    2015/01/23 at 08:45

    oros orong ezlen zahirsan tsagaadain haant ulsiin tvvh hot suurin gej bga sh de ygaad moskvog shataasan bhgvi bgan bid ezlej chadsan ted nar helhees aidag biz

  3. Зочин

    2015/01/25 at 19:35

    Сэтгэгдэл *12 tengiseer ugaagdsan uls gedeg ni yu gej bgaa yum bol mohos minii uhaan es hurne

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *