Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана

0

CES 2015 шоун дээр олон гайхалтай төхөөрөмжүүд танилцуулагдсаны нэг нь Alcatel OneTouch Watch бугуйн цаг юм. iOS болон Android үйлдлийн системүүдийн аль алиныг дэмжиж ажилладаг энэ бугуйн цаг нь хэрэглэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг хянадаг. Хэдийгээр Android-ын олон цагнууд дугуй нүүртэй гарч байгаа ч энэ цаг нь iOS болон Android-ын аль алиныг дэмжиж ажилладаг анхны дугуй нүүртэй цаг болон гарна гэдгээрээ зах зээлийг доргиож байгаа юм. Bluetooth-ээр ухаалаг гар утастай холбогдох энэ бугуйн цаг хэрэглэгчид чичиргээ болон дэлгэцэнд харагдах дүрсээр дохио өгдөг байна. Энэхүү дохионуудад утасны дуудлага, мессэж, сошиал сүлжээнээс ирэх шинэ мэдээнүүд зэрэг багтах аж.

Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 1

1,22 инчийн 262K мэдрэгч дэлгэцтэй энэ ухаалаг бугуйн цаг гар утсан дээр явж байгаа хөгжмийн тоглуулагчийг хянах мөн алсаас камерын апп-ыг ачаалах боломжийг олгоно. Уг цагны өөр нэг функц нь гар утасны мөрдөгчийн үүргийг гүйцэтгэх ба утсаа олохгүй байгаа тохиолдолд дуудах юм.

Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 2

Фитнесийн хорхойтнуудад зүрхний цохилт хянагч, хурдасгал хэмжигч хэрэгсэл, гироскоп, өндөр хэмжигч, и-луужин зэрэг төхөөрөмжүүдийн үүргийг гүйцэтгэх энэ цагийг хэрэглэгч хөдөлгөөн, алхам, явсан зай, шатаасан илчлэгээ хянахад ашиглаж болно. IP67 усны хамгаалалттай энэ бугуйн цаг 4 өнгөний сонголттойгоор гарах ба хром болон зэвэрдэггүй ган төмөр их биетэйгээр бүтээгджээ. Android OS 4.3, iOS 7 эсвэл түүнээс дээшхи хувилбарыг дэмжиж ажиллах цагны оосорт USB оролт суурилуулагдсан бөгөөд 210 mAh батерейтай. Цагийн хугацаанд 0-100 хувь хүртэл цэнэглэгдэх энэ батерей нь бүрэн цэнэглэлтээр хэрэглээнээсээ хамааран цэнэгээ 2-5 хоног барих юм байна.

Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 3 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 5 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 6 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 7 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 8 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 9 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 10 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 11 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 12 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 13 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 14 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 15 Alcatel OneTouch Watch нь iOS болон Android-ыг дэмжиж ажиллана 16

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *