Facebook-ийнхээ News Feed-ийг хяналтандаа авах 5 арга

1

‘Залхмаар’ найзуудаас ирэх элдэв үгс, хөгийн судалгааны сайтуудаас ирэх давтагдсан линкүүд бидний Facebook ашиглалтыг бүтээлч байхаасаа илүү дургүй хүрмээр болгож орхих нь бий. Муу мэдээ гэвэл таны News Feed дээр юу орж байгааг тодорхойлох Facebook-ын дүрмүүд нь сайтар хамгаалагдсан нууц юм. Харин сошиал ертөнцийн аварга энэ тал дээр “Таны News Feed дэх түүхүүдэд Facebook дэх таны идэвх болон холболт нөлөөлдөг.” гэж хэлж байна.

1. ‘Залхмаар’ хүмүүсийг Unfollow хий

Facebook найзуудаасаа ирэх ядаргаатай постуудыг үзэхгүй байх хамгийн хялбар бөгөөд хурдан арга зам бол тэднийг дагахаа болих. Энэ нь та Facebook найзуудтайгаа үлдэх боловч News Feed дээр чинь тэднээс ямар илүү дутуу контентууд ирэхгүй болно гэсэн үг.

Facebook-ийнхээ News Feed-ийг хяналтандаа авах 5 арга 1
Хэн нэгнийг unfollow хийхдээ түүний постуудын нэгнийх нь баруун дээд өнцөг дэх сумыг дарж, доош гарч ирэх цэснээс “Unfollow [нэр]” сонголтыг сонгоно.

Facebook-ийнхээ News Feed-ийг хяналтандаа авах 5 арга 2

2. Тодорхой хуудаснуудаас ирэх контентуудаас зайлсхий

Тодорхой Facebook Page-үүдээс ирэх постуудыг үзэхгүй байж болно. Сонирхохгүй байгаа хуудаснаас чинь ирсэн постны баруун дээд өнцөг дэх сумыг дарж, Hide all from [нэр] сонголтыг сонгоно.

Facebook-ийнхээ News Feed-ийг хяналтандаа авах 5 арга 3

3. Залхааж байгаа постуудыг Facebook-т хэл

Та аль төрлийн постуудыг ирээдүйд цөөн хармаар байгаагаа Facebook-т хэлж болно. Сонирхохгүй байгаа постынхоо баруун дээд талын сумыг дарж, “I don’t want to see this” сонголтыг сонгоно.

Facebook-ийнхээ News Feed-ийг хяналтандаа авах 5 арга 4

4. Facebook-ын судалгаа явуул

News Feed дээрээ юу хармаар мөн хармааргүй байгааг асуусан богино судалгаа явуулж болно. Үүний тулд өөрийн News Feed дээрх дурын постын баруун дээд булан дахь сумыг дарж, More Options сонголтоос Take a survey to make News Feed better сонголтыг дарна.

Facebook-ийнхээ News Feed-ийг хяналтандаа авах 5 арга 5

5. News Feed Preferences-ээ удирд

Facebook-ын үндсэн тохируулгын цэсээр News Feed Preferences-ээ удирдаж болно. Үүний тулд Home Page-ийнхээ баруун дээд булангийн сумыг дарж, News Feed Preferences-ийг сонгоно. Эндээс та өөрийн хамгийн их үзсэн контентуудынхаа хураангуйг харах боломжтой.

Facebook-ийнхээ News Feed-ийг хяналтандаа авах 5 арга 6

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *