Аварга том өвсөн тэжээлтэн яст мэлхий усны шувуу руу дaйрч, идэж байгааг нь харсан эрдэмтэд шоконд орж орхижээ!

7

Зэрлэг онгoн байгаль биднийг гайхшруулсаар л байна. Зэрлэг байгальд амьдрах нэгэн аварга том яст мэлхийний этгээд гэмээр үйлдлийг эрдэмтэд олж харжээ. Урьд өмнө нь “цагаан хоолтон”-д тооцогдож байсан яст мэлхий усны шувуугаар хооллохоор шийдсэн байна. Бичлэгийг Сейшелийн Фрегат арал дээр хийжээ.

Кембрижийн их сургуулийн Зоологийн музейн мэргэжилтнүүд Сейшелийн Фрегат арал дээр ирж уг яст мэлхийг судалж байжээ. Тэдний хэлснээр, аварга том яст мэлхий шувуу агнан идэж байгааг харсан анхны гэрчүүд гэнэ. Үүнээс өмнө уг амьтныг шинжлэх ухаан өвсөн тэжээлтэн л гэж бодож байжээ. Яст мэлхийн үндсэн хоол тэжээл нь өвс, ургамал.

dailymail.co.uk

Шувууны бялзуухай үүрнээсээ газар унахад яст мэлхий ангаа хийж эхэлсэн юм. Бялзуухай өөрийгөө хамгаалах гэж оролдсон боловч тyлаанд ялагдал хүлээжээ. Уг тэмцлийг үзсэн гэрчүүдийн ярьж байгаагаар бол яст мэлхий нэг биш удаа ийм байдлаар хооллож байгаа бололтой. Сул дорой бялзуухай тэдэнд амар олз болох нь ойлгомжтой. Харахад аймшигтай ч гэлээ, нөгөө талаараа сонирхолтой байсан шүү гэж Кембрижийн их сургуулийн биологийн судалгааны багийн ахлагч Жастин Герлах сэтгэгдлээсээ хуваалцжээ.

dailymail.co.uk

Аварга том яст мэлхийг урьд нь яс, мөн дунгийн хясаагаар хооллож кальцийн дутагдлаа нөхдөг болохыг эрдэмтэд тогтоосон байсан юм. Гэхдээ энэ удаагийн тохиолдолд судалгааны багийг бүр алмайруулж орхижээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэ жил усны шувууд ихээр ирж суурьшсантай холбоотой байх гэжээ. Бялзуухайнууд ч үүрнээсээ унах нь их, ингээд л тэд анд гарсан болов уу?

dailymail.co.uk

Галапагосс болон Сейшелийн арлуудад тархан суурьшсан аварга том яст мэлхийнүүд нь өвсөн тэжээлтнүүд дундаа томд ордог. Тэд өвс ургамлын 11 хүртэл хувийг идэж байгальд их чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Фрегат арал дээр гэхэд л 3000 гаруй яст мэлхий амьдардаг. Энэ явдлаас хойш эрдэмтэд яст мэлхийг үргэлжлүүлэн судлахаар шийджээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk

Яст мэлхийг шувуугаар буюу махаар хооллож байна гэж өмнө нь хэн нэгэн хэлсэн бол та итгэх байсан уу?

21
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *