Зурхайн ордуудын хоорондын нийцэл: хэзээ ч нэг нэгэндээ тохирохгүй, маш ярвигтай зурхайн 3 хослол

3

Зурхайд итгэдэг хүмүүс хэн нэгэнтэй харилцах хайрын харилцаа нь бүтэлгүйтэхэд үүндээ тохирохгүй зурхайн ордод төрсөн учраас л ийм зүйл боллоо гэж боддог. Үүнийг дооглож инээж болох ч бодит амьдрал дээр мэддэг хосуудынхаа байдлыг нэг бодоод үзэхэд гэмгүй болов уу.

CandyBox Images / Shutterstock.com

Заримдаа од гариг эрхэс нь хүний хоорондох янз бүрийн харилцаа, амьдралд нь тохиолдох зүйлийн талаар олон зүйл хэлж өгч чаддаг билээ.

Allexxandar / Shutterstock.com

Зурхайн ордуудын хамгийн тохиромжгүй, аюултай хослол нь доор дурдсан 3 хослол юм.

Ихэр ба Хилэнц

sunlight77 / Shutterstock.com

Эхэн үедээ тэдний харилцаа нь хамгийн төгс төгөлдөр мэт санагдана. Тэд нэг нэгнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй болж хамаг хяналтаа алдсан мэт байдаг. Гэхдээ харилцан зохицсон, тайван амьдрал тэр хүмүүсийн харилцаанд бий болохгүй байх магадлал их өндөр билээ. Энэ хос нь нэг нэгнийхээ бат бөхийг шалгаж байгаа садистууд шиг л аашилна. Тэд сав суулгаа чангаар нүдэж өөрийнхөө зөвийг мэдрүүлэх гэж хашхиралдах нь эргэн тойрны хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулдаг билээ. Тэд хамтдаа байж чадахгүй ч тусдаа байж бас чадахгүй хачин хосууд.

 

Арслан ба загас

sunlight77 / Shutterstock.com

Хэдийгээр үнэмшихэд бэрх боловч загас нь алдартай догшин, түрэмгий арсланг үгэнд оромтгой муурын зулзага болгож чадах билээ. Энэ хос дотор арслан нь нөгөөхөөсөө шалтгаалсан, дагуул мэт байдалтай болдог. Тэр өөрийнхөө ханийн төлөө амьдарч харин өөрийгөө таг мартдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр арслан энэ нь бага байна гэж бодож эхэлдэг байна. Нөгөө хос нь урьдынх шигээ хөнгөн зөөлөн харилцаатай байх хүсэлтэй байхад арслан илүү шаардлагатай болж эхэлдэг. Ийм хосуудын хэн нэг нь нөгөөдөө үнэнч биш байдал гаргангуут салж сарних нь их тохиолдоно.

 

Мэлхий ба нум

sunlight77 / Shutterstock.com

Бас ийм хачирхалтай хосууд ч таарна. Яагаад хачирхалтай гэж? Мэлхий бол ёстой нэг жинхэнэ өмчлөгч бол нум нь эрх чөлөөг бүхнээс илүү эрхэмлэдэг. Чухам ийм учраас л энэ хоёрын хооронд үл ойлголцох зүйл их гардаг байна. Гэртээ байх дуртай мэлхийд нумын шинэ зүйл үзэж мэдрэх гэсэн хүсэл, шинэ танил зэрэг нь ойлгохын аргагүй зүйл байна. Харин хос нь энэ бүхнийг ойлгохгүй байх нь нумын хувьд тун ч гомдмоор зүйл билээ. Тиймээс энэ хоёр байнга л маргалдаж, сайдаж муудаж байх болно. Салтлаа. Гэхдээ салж сарних нь бас цөөхөн байна. Учир нь тэд салж сарнихаас хамгийн их айдаг хүмүүс билээ.

Та амьдралдаа ийм хүнтэй хос болж байсан уу? Таны харилцаа ямар байсан бэ? Энэ тухайгаа коммент дээр бичээрэй.

26
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Н. Амарзаяа

    Н. Амарзаяа

    2019/10/24 at 20:27

    Анударь Аззаяа мань хоёр бүр тохирдоггүй гэцэн бдаг насс?

  2. Zulaa Bayarzul

    Zulaa Bayarzul

    2019/10/24 at 20:37

    Tsogtoo Anhbayr 2 laa yg bainsh dee yanaa .

  3. Zayasaikhan

    Zayasaikhan

    2019/10/24 at 21:52

    Munkhjin MJ bi bdg natsn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *