Орчин үеийн технологи бусдыг дуурайгч, элэглэгчид болон жүжигчдийн урлагийн авьяас чадварт урьд өмнө төсөөлж ч байгаагүйгээр тус нэмэр үзүүлэх болжээ. Үүний нэг тод жишээ бол хүмүүсийн сайн мэдэх жүжигчин Jim Meskimen бөгөөд тэрээр саяхан нэгэн сонирхолтой бичлэгийг интернетэд байршуулсан нь олон хүний хүртээл болоод байгаа юм.
Бичлэгт Meksimen, “Pity the Poor Impressionist” буюу “Хөөрхий муу элэглэгч” гэх нэртэй шүлгийг олны танил 20 эрхэмийн дуу хоолойгоор уншжээ. Мөн тэрээр “SHAM00K”-ийн тусламжтай нүүр царайгаа тэдгээр эрхмүүдтэй адилхан болгож хувиргасан нь бүр ч догь болсон байна.
Бичлэгийг бүтнээр нь эндээс үзээрэй:
Jim Meskimen – Элэглэгч
60 настай Meskimen, “Parks & Recreation”-д Martin Housely-ийн дүрд жүжиглэж байснаас гадна “Whose Line Is It Anyway?” телевизийн шоунд тоглож байв. Мөн “Avatar: The Last Airbender” болон “Johnny Bravo” зэрэг хүүхэлдэйн кинонуудад дуу оруулж байсан аж.

John Malkovich

Colin Firth

Robert Deniro

Tommy Lee Jones

Хэрэв та видео тоглоомын хорхойтон бол түүнийг алдартай цуврал тоглоомууд болох “Baldur’s Gate”, “Call of Duty”, “Diablo”, “Hitman”, “Kingdom Hearts”, “LEGO” болон “The Lord of the Rings”-т дуу оруулж байсныг нь мэдэх биз ээ. Жүжигчин эр хөдөлмөрч, бүтээмжтэй, бас авьяастай нэгэн юм.
Nick Offerman

George Clooney

Christopher Walken

Anthony Hopkins

Dr. Phil

Энэ зуунд “Deepfake” гэдэг зүйл бүр ч илүү өндөр хөгжиж байна. Шинэхэн эрдэмтэн хиймэл оюун ухаан болон “Deepfake”-ийг Израйлийн Canny AI болон бусад компаниуд зар сурталчилгаандаа жүжигчдийг оролцуулж байгаа мэтээр ашиглах болсон талаар тайлбарлажээ. Бүх апп ийм болчихвол үнэхээр гайхалтай сонсогдох нь мэдээж хэрэг. Магадгүй бидний одоо худал хуурмаг мэдээ харж байгаа нь үүнтэй холбоотой ч байж мэднэ.
Nicholas Cage

Arnold Schwarzenegger

Morgan Freeman

Bryan Cranston

Christoph Waltz

Joe Pesci

Jack Nicholson

George W. Bush

Sir Ian McKellen

Ron Howard

Robin Williams

Эрхэм уншигчдаа, та бүхэн Meskimen-ийн элэглэлтийн талаар юу гэж хэлмээр байна? Та ирээдүйд зөвхөн нэг л жүжигчин оролцуулж, техникийн тусламжтай бүхэл бүтэн кино хийдэг болно гэж бодож байна уу? Таны бодлоор “Deepfake” хүмүүст хэрэгтэй зүйл байж чадах уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.
Гайхмаар
Гоё
Ха Ха
Бахархмаар
Хөөрхөн
Буруу
Харамсалтай
Тэнэглэл



