Харилцаагаа шинэхэн мэт байлгах 10 арга

0

Хайраа илэрхийлнэ гэдэг нь зөвхөн төрсөн өдөр, валентины баяр гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр бэлэг өгч, хайрын үг хэлэхийн нэр биш юм. Харилцаагаа шинэхэн мэт хэвээр нь хадгалж үлдэх хэрэгтэй ба “Би чамд хайртай” гэсэн 3 үгийг байнга давтаж хэлэхээс илүүтэй үйлдлээрээ өөрийгөө илэрхийлэх нь илүү чухал юм.

Харилцаагаа шинэхэн мэт байлгах 10 арга 1

1. Хайр энхрийллийн үгийг хэлж байх

Улиг болсон мэт сонсогдож байж болох ч хайртай залуу/бүсгүйгээ энхрийлсэн нэрээр дуудах нь юу ярих гэж байгаагаас үл хамааран эерэг хариу авахад тустай.

2. Сэтгэл санаа нь хүнд байх үед хамт байж дэмжих

Хүнд хэцүү зүйлстэй тулгарах үед хайртай хүнээсээ урмын үг сонсох нь бидэнд эрч хүч өгч эмчилгээ болдог. Тиймээс хэрвээ таны хайртай хүний сэтгэл санаа нь тавгүй байвал мөрийг нь налж суугаад ярилцах нь асуудлаас гарахад нь бага ч болов тус дэм болох болно.

3. Хувийн орон зайг өөрт нь үлдээ

Хамтрагчдаа хэрэгтэй орон зайг нь үлдээ. Хүн бүхэнд л хэсэг зуур ганцаараа байж өөртэйгөө ярилцах цаг хэрэгтэй байдаг, энэ нь харилцаанаас зайлсхийж буй хэрэг биш бөгөөд зүгээр л өөрсдийгөө сэргээж буй хэрэг юм.

4. Гэрийн ажлаа хамтдаа хийгээрэй

Хэрвээ та бүгдийг хамтрагчдаа даатгаад орхидог бол энэ нь түүнийг бага зэрэг тавгүйтүүлж мэдэх юм. Гэрийн ажлаа хувааж хийх нь та хоёрыг хэн хэний сэтгэл санааг тайван байлгаж тав тухтай мэдрэмжийг төрүүлнэ.

5. Хамтдаа хөгжилд

Амралтын өдрүүдээр хамтдаа шинэ содон зүйлсийг туршиж үзээрэй. Хамтдаа хөгжилдөж, шинэ содон зүйлсийг туршиж үздэг хосуудын харилцаа илүү ойр дотно болдог нь судалгаагаар батлагдсан үр дүн юм.

6. Хайртдаа массаж хийж өгөөрэй

Романтик байдлаар массаж хийж өгөх нь таны хайртад онцгой мэдрэмжийг төрүүлэх болно. Энэ дэлхий дээр хайртай хүний гарнаас илүү энхрий зөөлөн зүйл гэж үгүй шүү дээ.

7. Амттан идэхээр гадагшаа гар

Оройн хоолны дараа амттан идэхээр гарч түүнийг баярлуулаарай. Заавал үнэтэй зүйл байх албагүй ба энэ нь та хоёрт болзож байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ.

8. Хуучны хар цагаан киног хамтдаа үзээрэй

Өнгөрсөнд бүх зүйлс их өөр – эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие биетэйгээ ойлголцдог хэл ч мөн өөр байсан учраас тэднээс суралцаж, хэрэгжүүлэх боломжтойг нь туршиж үзэхэд гэмгүй шүү.

9. Ил галын өмнө ярилцаарай

Ил галын өмнө хундага дарс шимэн суугаарай. Хэрвээ та гэртээ байгаа бол бүх гэрлүүдээ унтрааж лаа асаан онцгой үдшийг хайртдаа бэлэглээрэй.

10. Гэр бүлийнхэнд нь талархалтай хандаарай

Гэр бүлийнхэнд нь хамтдаа аз жаргалтай байгаа гэдгээ хэлж, гайхалтай нэгнийг өсгөсөн явдалд талархаж буйгаа хэлээрэй.

 

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Эрүүл мэндийн онлайн зөвлөх

    2015/05/14 at 18:31

    Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана.
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *