Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд

1

Хуримын өдөр бол хүний амьдралын мартагдашгүй цаг мөчүүдийн нэг байдаг. Бэл чинээтэй, алдартай хүмүүс хуримаа хийхдээ маш тансаг байдлаар хийхийг эрмэлздэг. Тэд амьдрал хэмээх далайд хамтдаа аялах амлалтаа өгч, гэрлэлтээ батлуулж байх үед дэлхий дээрх сая сая хүмүүс тэднийг гэрчилж байдаг. Ингээд хамтдаа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн өндөр өртөгтэй хуримын ёслолуудтай танилцья.

1. Хунтайж Чарлес, гүнж Диана нарын хуримын ёслол 1981 онд болж байсан ба нийт зардал нь ойролцоогоор 75 сая фунт (227,098,500,000₮)

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 4

Тэдний гэрлэлтийг “үлгэрийн мэт гэрлэлт”, “зууны шилдэг хуримын ёслол” гэх мэтээр нэрлэдэг. Тухайн өдөр дэлхийн өнцөг булан бүрээс 750 сая хүн ирж хуримын ёслолд оролцсон ба Англи улс орон даяар баярын өдөр болгон тэмдэглэж байжээ.

Хэдийгээр тэдний хайр дурлал эмгэнэлтэйгээр төгссөн боловч, алдарт хосыг дэлхий нийтээрээ санан дурссан хэвээр байна.

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 8

Уэльсийн гүнж, хунтайж нар 1992 онд тусдаа амьдрахаар болж, 1996 онд бүрмөсөн салцгаасан. 1997 онд Диана гүнж харамсалтайгаар автын ослоор өөд болсон юм.

2. Ваниша Митал, Амит Батиа нарын хуримын зардал ойролцоогоор 55 сая доллар (106,927,150,000₮)

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 9

Ваниша бол Энэтхэгийн тэргүүн баячуудын нэг Лакшми Н.Митталын охин. Тэд хуримаа 2004 онд Франц улсад хийсэн ба тэдний ёслолын цэнгүүн дээр Kylie Minogue ая дуугаа өргөсөн байдаг.

Хосуудын хуримаа хийсэн газар

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 2

3. Брунейн Султаны ханхүү Abdul Malik-ийн 2015 онд хийсэн хурим хэт тансаг байжээ

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 10

Энэхүү тансаг хуримын эзэд болох шинэхэл хосууд очир алмааз мөн бусад эрдэнэсийн чулуугаар гоёцгоосон байна. Хуримын ёслолын үйл ажиллаагаа тэр чигтээ гоёл чимэглэл, эрдэнэсийн чулуу, кристал чулуу зэргээр бялхсан байсан ба язгууртан гэр бүлийн гишүүн Dayangku хосуудад бэлэг болгон цэцгийн баглааны оронд сагс дүүрэн эрдэнэсийн чулуу бэлэглэжээ.

Сүйт залуу, сүйт бүсгүйн өмссөн хувцас олны анхаарлыг хамгийн ихээр татаж байжээ

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 14

4. 2011 онд болсон Ханхүү Уиллиам, гүнж Кейт Медлтон нарын амлалт өгөх үйл явдлыг дэлхий нийтээрээ гэрчилсэн билээ.

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 12

Хааны удмын хуримыг өртөг 34 сая доллар (66,100,420,000₮) болсон ба үүнээс 800.000 долларыг цэцгэнд, 434.000 долларыг сүйт бүсгүйн хуримын даашинзанд зарцуулсан байна. Дэлхий нийтээрээ хуримын ёслолыг үзэж сонирхосон байна.

Уиллиам, Кейт нарын хуримын зураг авалт

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 3

Англи улс даяараа энэхүү өдрийг сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

5. Kim Kardashian, Kanye West нарын хуримын зардал 12 сая доллар (23,329,560,000₮)

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 7

Энэхүү тансаг хурим 2014 онд болсон ба хагас сая долларын үнэтэй хуримын даашинз, 400.000 долларын үнэтэй харш, 213 см өндөртэй 7.000 долларын үнэтэй бялуу зэргийг багтаажээ. Ким-ийн ёслолын даашинзыг урласан дизайнер 500.000 доллар авчээ.

Хосуудын хуримын зураг

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 11
Kanye West бол Ким-ийн гурав дахь нөхөр. Бид энэхүү алдартай хосыг хамтдаа үүрд мөнх байгаасай гэж залбирах л үлдлээ.

6. 2008 онд гэрлэсэн Wayne Rooney, Coleen нарын хуримын зардал ойролцоогоор 8 сая доллар (15,553,040,000₮)

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 6

Алдартай хөлбөмбөгчин ба Coleen McLoughlin-ийн хурим бол хамгийн амжилттай гэрлэлтүүдийн нэг. Сүйт бүсгүйн даашинз 330.000 долларын өртгөөр бүтсэн.

Хосууд хуримын өдрөө сэтгүүлд байршуулахын тулд 4.2 сая долларыг төлсөн байна. Үзэсгэлэнт сүйт бүсгүй маань цагаан даашинзаа сувдтай хослуулсан бол, сүйт залуу цайвар өнгийн хослолоор гоёсон байна.

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 1

7. Билл Клинтоны охин Chelsea болон Marc Mezvinsky нарын хурим 5 сая долларын өртөгтэй (9,720,650,000₮)

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 13

Тэдний хуримын ёслол 2010 онд болсон ба хуримын даашинз, зохион байгуулалт, хүлээн авалт зэрэг нь үнэхээр гайхалтай болж өнгөрсөн.

Клинтоны гэр бүлийнхэн хуримын үеэр

Хамгийн өндөр өртгөөр хийгдсэн хуримын ёслолууд 5

Гэр бүлийн бүх гишүүд үнэхээр гайхалтай харагдаж байгаа биз.

 

2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/14 at 15:16

    Сэтгэгдэл wow

  2. Зочин

    2015/05/14 at 18:15

    zagvar zohion buteegchid ashigtai ajilladag yum bna!!!

  3. Зочин

    2015/05/14 at 18:19

    zaza gaikhaltai bayan yum aa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *