C.H.I.P. – хамгийн анхны 9$ үнэтэй компьютер

0

Калифорни мужийн иргэн Dave Rauchwerk 9 долларын өртөг бүхий компьютерийг бүтээхээр санхүүжилт хайж байгаа гэнэ. Энэхүү шинэ микро компьютер нь C.H.I.P. гэсэн нэртэй бөгөөд Линукс үйлдлийн системтэй итгэмээргүй хямд үнийг амлаж байгаагаас гадна бүх зүйлийг гүйцэтгэх боломжтойг зохион бүтээгчид амлаж байна.

C.H.I.P. - хамгийн анхны 9 долларын үнэтэй компьютер 1

CHIP-ийн төсөл өнгөрсөн долоо хоногт Kickstarter дээр санхүүжилт босгох ажлаа эхэлсэн бөгөөд 50.000 долларын зорилтдоо хэдийн хүрч чадсан төдийгүй бүр 1 сая долларыг цуглуулж чадсан байна.

Хамтдаа 9 долларын өртөгтэй компьютер юу хийж чадахыг сонирхоцгооё.

CHIP компьютер нь 1GHz R8 ARM процессортой, 4GB дотоод санах ойтой, 512MB DDR3 RAM-тай, Bluetooth болон Wifi дэмждэг.

Гадна талаас нь харвал USB порттой адилхан харагдах ба чихэвч, микрофоны оролттой, видео гаралттай, OTG-г дэмждэг жижиг USB оролттой.

C.H.I.P. - хамгийн анхны 9 долларын үнэтэй компьютер 2

Та энэхүү Raspberry Pi-д суурилсан эх хавтанд компьютерийн гар, хулгана зэргийг холбох хэрэгтэй ба дэлгэцтэй холбохдоо VGA болон HDMI кабелаар холбоно.

CHIP – интернэтэд холбогдох, баримт бичиг, маягтыг янзлах, VLC видео тоглуулагчаар видео үзэх, код бичдэг програмыг ажиллуулах, торрентоор файл татах, зураг янзлах зэргийг хийж чадна.

CHIP компьютер нь Kickstarter-аар санхүүжиж буй хоёрдахь төсөл бөгөөд тус компанийн эхний төсөл нь Otto нэртэй камер байсан юм.

Төслийн багийнхны үндсэн зорилго нь багш нар, сурагчид, хакерууд, хүүхэд хөгшчүүл гээд хүн бүрийн хэрэглээ болгох зорилготой аж.

Хэрхэн захиалах вэ гэж үү?
Энэхүү микро компьютер нь энэ оны 12 сард бэлэн болох төлөвлөгөөтэй байгаа ба дэлхий нийтэд ирэх оны 5 сард албан ёсоор худалдаалагдаж эхлэх гэнэ.

 

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Эрүүл мэндийн онлайн зөвлөх

    2015/05/14 at 18:33

    Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана.
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *