Мэдэхэд илүүдэхгүй: таны өгзег байнга загатнаж буй ноцтой 10 шалтгаан

6

Өгзег байнга загатнах нь ичгэвтэр явдал. Гэвч чухам ямар шалтгаанаас болоод таны өгзег байнга загатнаад байгаа болохыг та мэдэх үү?

1. Мөөгөнцрийн халдвар

Арьсны халдварууд ихэвчлэн мөөгөнцрөөс бий болдог ба энэ нь халуун болон чийглэг орчинд өсөж үрждэг байна. Мөн биеэр маш хурдтай тархах хандлагатай байдаг. Тэр дундаа цавь болон өгзегний завсар амьдрах нь элбэг.

Иймд таны өгзег дээр тууралт гарч, үр дүнд нь байнга загатнаж болно. Хэрэв ийм шинж тэмдэг ажиглагдах болсон бол та мөөгөнцрийн халдвар авчээ гэж ойлгоход буруудахгүй.

 

2. Хялгасан хорхой

Энэ шимэгч хорхой хялгас шиг өчүүхэн жижиг учир хялгасан хорхой гэж нэрлэжээ. Энэ хорхой хүний биеийн бүдүүн болон нарийн гэдсэнд амьдардаг.

Эм нь хүний биед өндгөө гаргаж үлдээдэг – хамгийн их өндгөө үлдээдэг газар бол хошногоны амсар юм. Үр дүнд нь таныг өгзег байнга загатнаж байгаа ба загатнасан газрыг маажих гэж хуруугаа доошлуулах үед өндөг нь хумсны завсар орж, улмаар хоол хүнсээр дамжин буцаж биед ордог байна.

Иймд хэрэв танай гэр бүлийн хэн нэгнийх нь өгзег байнга загатнах болсон бол цаг алдах хэрэггүй. Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Тэд таны биеийг халдваргүйжүүлэх болно.

 

3. Толбот үлд эсвэл хайрст үлд өвчин

Аутоиммун арьсны өвчнүүд болон толбот үлд болон хайрст үлд нь биеийн ихэнх хэсгийг эзэлж, арьсыг шархлуулдаг – үүнд өгзег багтана. Үүнээс болж таны өгзег байнга загатнах боломжтой.

 

4. Шамбарам эсвэл геморрой

Өгзег байнга загатнах нь геморрой болон шамбарам өвчинтэй холбоотой байж мэднэ, яагаад гэвэл эдгээр өвчний үед өгзег орчмын эрүүл ахуй бохирддог.

 

5. Өтгөн хатах

Өтгөн хатсанаас болж өгзег байнга загатнах шинж тэмдэг ажиглагддаг байна – яагаад гэвэл өтгөн нэг дор овоорох нь загатнахад хүргэдэг гэнэ.

 

6. Полонид синус

Заримдаа хүмүүс бүсэлхийнээс доогуурх хэсгийн үсээ хусаж авдаг ба энэ үед санамсаргүй байдлаар хошногоны амсраа зүсэх, гэмтээх тохиолдол байдаг. Энэ нөхцөлд өгзег байнга загатнаж, тав тухгүй санагдуулж болно.

 

7. Өгзегнийхөө эрүүл ахуйг сахихгүй байх

Өгзегний эрүүл ахуйг сахихгүй байснаас болж бактери болон мөөгөнцөр үржих үндсийг тавих эрсдэлтэй. Хэрэв та өгзгеө бие зассаны дараа буруу угаавал эсвэл эрүүл ахуйг нь сахихгүй бол таны өгзег тэвчээрийг бартал чинь загатнана.

 

8. Хэтэрхий их ариун цэврийн цаас хэрэглэх

Ариун цэврийн цаас алкохол, химийн элементүүд болон үнэртүүлэгч шингэн үнэрийг шингээсэн байдаг – таныг егзгийг цэвэрхэн байлгах зорилготой. Гэвч хэрэв та хэтэрхий их ариун цэврийн цаас хэрэглэвэл таны хошногоны амсар урагдаж, улмаар загатнах эрсдэлтэй болохыг анхаарна уу.

 

9. Хэтэрхий их саван болон ус хэрэглэх

Дээр дурдсантай яг ижилхэн, хэтэрхий их саван болон усаар өгзгеө цэвэрлэх нь хошногыг хуурайшуулж, мэдрэмтгий болгодог байна.

 

10. Халуун ногоотой хоол идэх

Халуун ногоотой хоол маргааш өглөө хүндрэх үед егзгийг түлж байгаа мэт хорсгодог. Яагаад гэвэл хошногоны арьс мэдрэмтгий болсон байдаг тул улмаар загатнадаг аж.

Хэрэв та халуун ногоотой хоолныхоо хэрэглээг багасгахгүй бол өгзег тань загатнахаа болихгүй.

Энэхүү хэрэгтэй мэдээг дотнын хүмүүс болон найзууддаа дуулгаж анхааруулаарай.

76
ГайхмаарГайхмаар
23
ХарамсалтайХарамсалтай
20
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
16
БахархмаарБахархмаар
16
ХөөрхөнХөөрхөн
14
БурууБуруу
12
ГоёГоё
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2019/08/17 at 21:38

    Загтнааг эмчилдэг эмнэлэг байна уу? Минийх бол 8 10 с болдог энэ үед харшлийн эмнэлэг оргох уу эсвэл

  2. ааа

    2020/04/26 at 18:58

    Хошогног гээч, өгзөг бол өөр шүү

  3. Зочин

    2020/09/02 at 23:22

    Хаана хандах вэ

  4. Мөнхсүлд

    2022/05/06 at 04:48

    Яахуу өгзөг хоёр сар загатнасан бас энэ өгзгөний хавиюиар юм гараад болдгүй ээ яахуу

  5. Зочин

    2023/02/05 at 12:33

    Солонгосуудын хошного байнга загатнадаг байх нь…

  6. Гантулга

    2023/07/27 at 08:47

    ахуу өгзөг хоёр сар загатнасан бас энэ өгзгөний хавиюиар юм гараад болдгүй явах хэрэгтэй вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *