Гүргэм бол Дэлхийн хамгийн үнэтэй амтлагчуудын нэг

1

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй, хамгийн ховор амтлагчуудын нэг Саффрон буюу Хаж гүргэм нь Крокус савитус Crocus sativus нэртэй цэцгийн дохиур юм. Саффрон крокус нэрээрээ алдартай энэ цэцгийн дохиурын 0,453 килограмм нь 5000 орчим долларын үнэтэй. Хэдэн зууны тэртээгээс хэрэглэгдэж ирсэн энэ амтлагчны тухай Библид хүртэл дурдагдсан байдаг байна. Баруун өмнөд Азийн уугуул энэ ургамлыг Дэлхийн олон газраас олох боломжтой. Испани, Итали, Калифорни зэрэг халуун, хуурай салхитай, говирхуу Газар дундын тэнгисийн орнуудад түгээмэл ургадаг байна.

Крокус цэцэгний тод өнгөтэй гурван ширхэг дохиурыг түүж хатааснаар жинхэнэ саффрон амтлагч бий болдог. Иран, Испани, Энэтхэг, Грек, Морокко, Итали зэрэг орнууд нь саффроны олон төрлийг ургуулж, түгээдгийн дотроос Иран улс нь Дэлхийн хамгийн том саффрон үйлдвэрлэж, экспортлогч юм. Хоолонд өвөрмөц амт, үнэр, гэгээлэг шар өнгө оруулдаг гэдгээрээ алдартай саффрон буюу хаж гүргэмийн өндөр үнэтэй байдгийн бас нэгэн шалтгаан нь тариалалт, ургац хураалт гэхчилэн бүх зүйлсийг гараар маш нарийн хийж гүйцэтгэдэгт оршдог байна. Цэцгийн дохиуруудыг нэг бүрчлэн гараар түүж бэлтгэх ба ердөө ганцхан грамм саффрон бэлтгэхийн тулд 300-500 ширхэг цэцэгний дохиурыг гараар түүдэг аж. Маш их цаг идсэн, энэ залхуутай ажлыг хийх ганцхан шалтаг нь түүнийг зарснаар өндөр ашиг олох явдал байдаг байна.

Хаж гүргэмийг олон төрлийн хоолонд гашуувтар ааг, өвөрмөц амт, тод өнгө оруулахад ашигладаг. Будаа, далайн гаралтай хүнс эсвэл мах, хаж гүргэмээс бүрддэг Испани үндэсний хоол паеллад хаж гүргэм нь тод шар-улбар шар өнгийг нэмж өгдөг байна. Хаж гүргэм нь мөн Ираны челоу кебаб, Италийн рисотто, Швед талх гэх мэт Дэлхийн олон орны янз бүрийн хоолны үндсэн орц болдог. Түүнээс гадна далайн гаралтай хоол, будаатай загас, хуйлж жигнэсэн бүтээгдэхүүнүүд тэр ч бүү хэл ликёрт ч мөн ордог байна. Хаж гүргэмийг хоолны амтлагчаар ашиглахаас гадна халуун бууруулах, таталт зогсоох, мэдрэлийн системийг тайвшруулах, ходоод гэдэсний өвчин, салхин цэцэг, булчирхайн өвчлөл зэрэгт эмчилгээний журмаар ч хэрэглэдэг бөгөөд эрдэмтэн судлаачид хаж гүргэмээс хөгшрөлтийн эсрэг бодис олсны зэрэгцээ хавдрын эсрэг эм ч агуулагдаж байгааг илрүүлсэн байна.

5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Maru

    2012/12/13 at 10:02

    oozz… manai lager deer iim tsetseg urgaasai :-d

  2. Зочин

    2012/12/13 at 11:54

    манай яргуй биш үү

  3. Зочин

    2012/12/13 at 13:21

    5000 dollar gene uu ebay.com deer 1gram ni 25-30 dollar gejiin… javascript:justreturn()

  4. Зочин

    2012/12/13 at 14:04

    safron bistro gd mongold restaurant bdg shdee, ene talaar medeelel oruulchihsan, hool ni 25-30 iin unetei tgtl yuni chini 1 grab 5000 dollar gj

  5. villaa

    2012/12/13 at 23:14

    :194: surtei ch ym bileedeee@!~:194:

  6. uniQu3

    2012/12/14 at 20:59

    мммм

  7. Зочин

    2013/01/31 at 17:26

    0,453 килограмм нь 5000 орчим долларын үнэтэй. сайн уншцгаадаа

  8. Зочин

    2013/04/16 at 19:27

    энэ ургамал маш үнэтэй маш сайн цус тогтоодог ялангуяа хоол боловсруулах замын цус алдалтыг маш сайн тогтоодог.

  9. Me

    2015/06/25 at 14:33

    Ene enetheg delguuruuded baidag shde, tiim unetei bish. Tsus aldaltiig togtooh zorilgoor heregledeg. Hool amtaldag gej medeeguim baina.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *