Халамжтай эцэг эх эдгээр 10 үгийг хүүхдүүддээ заавал хэлдэг! Эс бөгөөс сурлага, хүмүүжил нь…

2

Сургуулийн тухай бодоход танд юу бодогддог вэ? 9-р сарын 1, баяр хөөртэй хүүхдүүд, эвтэй найз нөхөд, насан туршийн найз нөхөд … Үнэн хэрэгтээ хүн болгонд ийм байдаггүй. Миний хувьд сургуулийн амьдрал таагүй дурсамж үлдээсэн. Сургууль гэдэг байнга хүнд зовлон байлаа. Хичээл, гэрийн даалгавар биш харин нийгэмших, үе тэнгийнхэнтэйгээ харьцах харилцаанд асуудал байсан юм.

Ганцхан би ч ийм асуудалтай байсан гэж бодохгүй байна. Одоо болтол сургуулийг үзэн яддаг хүмүүс олон, үзэн ядах шалтгаан ч янз бүр. Зарим нэг нь өглөө эрт босохыг нь үзэн ядна, зарим нэг нь – ардаас нь босохын аргагүй гэрийн даалгавар, бусад нь – ааштай багш нар. Энэ бүгд балчир хүүхдүүдэд том стресс болно.

Намайг бага байхад сургуулийн асуудлуудад хэн ч бэлдээгүй, стрессийн үед ямар арга хэмжээ авахыг минь хэн ч надад зааж сургаж байсангүй. Өнөөдөр та бүхэндээ хүүхдүүдээ сургуульд хэрхэн бэлдэх ёстой талаар зарим нэг зөвлөгөөг бэлдлээ. Би одоо болтол харамсдаг юм, яагаад тэр үед надад ийм зөвлөгөө өгсөнгүй вэ?

 

Хүүхдийг сургуульд хэрхэн бэлдэх вэ?

Хүүхдэд заавал хэлэх ёстой 10 үг

1. Дүн – тоо төдий л зүйл

“Чиний оюун ухаан, ухамсар дүнгээр хэмжигдэхгүй. Чи юу мэдэж сурсан, юу ойлгосон, юу тогтоож авсан чинь л чухал. Энэ бүх сурч мэдсэн зүйл чинь чамтай үүрд цуг байна, харин дүн бол цаасан дээр л үлдэх тоо. Мэдлэг олохыг хичээ, нээлт хий, амжилт ол” – энэ ойлголтыг хүүхдэд заавал суулгаарай. Муу дүн авлаа гээд хүүхэд өөрийгөө үзэн ядахгүй болно. Дүн гэдэг чинь – субьектив зүйл, тэгээд ч шударга зарчмыг барьдаг эсэх нь эргэлзээтэй.

 

2. Хүн болгонтой найзлах албагүй, эелдэг байхад л хангалттай

“Үнэнч, сайн найзтай болж чадвал сайхан хэрэг. Гэхдээ хүн болгонд ийм аз тохиохгүй, хамт олон дотор чиний сайн найз болох хүн байхгүй байж болно. “Хэн нэгэнтэй” сохроор найзлах гэж оролдсоны хэрэггүй. Бүгдтэй эелдэг бай, хэзээ нэгэн цагт өөрийнхөө найзыг олно”.

Энэ бүгдийг эртнээс мэдэж байвал сайн. Хүнд бэрхшээлтэй учрахаас нь өмнө хүүхдэдээ үүнийг ойлгуулаарай.

 

3. Өөрийгөө бүү дорд үз

“Амьдралынхаа 12 жилийг цугтаа өнгөрөөх хамт олонд орж байна. Хүн болгон адилгүй өөр өөр зан ааш, сонирхолтой байгаа. Тэр болгонд чи өөрийгөө тохируулах ёсгүй. Хамт олонд өөрийнхөө байр суурийг олж авахыг хичээ, гэхдээ өөрийгөө хэзээ ч дорд үзэж болохгүй”.

Хүүхдээ үнэнч шударга, бусдад хүндэтгэлтэй хандаж сургаарай. Худал хуурмаг нүүр царай – буруу зам гэдгийг тэр ухаарах ёстой.

 

4. Хорон муу үйл бүү хийг

“Ангийн хүүхдүүд нэгнийгээ шоглох тохиолдол гарна. Гомдоож байгаа талд битгий ороорой гэж чамд хэлмээр байна. Юу болсон тухай аав, ээждээ хэлээрэй, учрыг нь олохыг хичээнэ”.

Сургууль дээр ийм явдлаас муу зүйл гэж юу байх вэ дээ? Ялангуяа чамайг шоглоод байвал? Энэ бол муу зүйл гэдгийг хүүхэд мэдэж байх ёстой, ямар ч үед хүүхэд аав, ээждээ үнэнээ хэлж сурах нь зөв.

 

5. Хэн ч чамайг шоглох ёсгүй. Багш ч тэр

Сурагчдаа шоглодог багштай учирч байсан уу? Хүүхдийг гомдоож, хорон муу санаагүй бол ч бас яах вэ гэсэн. Хэрвээ тоглоом шоглоом хүүхдийг гомдоож байгаа бол буруу гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай.

 

6. Багш төгс биш

Багшийг хүндлэх ёсгүй гэж хэн ч хэлээгүй юм шүү. Багш жирийн л нэг хүн гэдгийг л хүүхэд мэдэж байх ёстой. Хүн л учраас алдаж ононо, ойлгохгүй зүйл гарна. Би лав хувьдаа дандаа багшийн зөв байна гэдэг ойлголтыг хүүхдэдээ суулгахгүй. Хүүхэд өөрийн үзэл бодолтой байх ёстой. Олон багш нарын дунд өөрийнхөө бурууг ойлгож хүүхдийн сайн сайхны төлөө ажиллах сэтгэлтэй хүн байгаа нь мэдээж.

Хүүхэд өөрийгөө болон бусдыг хүндэлж сурах хэрэгтэй, өөрөөр хэлбэл багшийн үг – энэ дэлхийн цорын ганц сургаал биш гэдгийг тэр мэдэж байх ёстой.

 

7. Жоохон байгаа нь гомдоох шалтгаан болохгүй

Бяцхан охин ойр ойрхон шээх хүсэлтэй, харин багш нь түүнийг хүссэн тоогоор нь гаргахгүй байгаа тийм түүхийг санаж байна уу? Охин ангийнхныхаа өмнө шээс алдаж бусдын доог тохуу болсон. Энэ үйлдэл буруу гэдгийг хүүхэд мэдэж байх ёстой, хэн ч түүнтэй хэрцгий, хөндий хүйтэн хандах ёсгүй. Хүүхэд өөрийн гэсэн эрхтэй бөгөөд түүнийг нь хэн ч зөрчих ёсгүйг хэлж өгөөрэй.

 

8. Чамд заналхийлэх ёсгүй

“Хурааж аваад амралтаас өмнө өгнө”. “Үсээ боо, үгүй бол тайрч орхино шүү”. Ийм төрлийн үгийг хэн ч хүүхдэд хэлэх ёсгүй. Багш ч тэр, үе тэнгийнхэн ч тэр – ингэж заналхийлэх ёсгүй. Энэ байдалд хүүхдээ сургаарай.

 

9. Чамайг хичээлд чинь оруулахгүй байна уу?

“Буруу хувцас өмссөн болохоор чамайг хичээлд чинь оруулахгүй байна уу? Солих хувцсаа мартсан нь амьдралын төгсгөл биш. Энэ нөхцөл байдлаас болж багштайгаа тэрсэлдэх хэрэггүй. Үл ойлголцол хэнд ч хэрэггүй. Өөрийгөө өмөөрч л сурах хэрэгтэй.”

 

10. Би байнга чиний талд, чамайг хамгаалж чадна

Юу ч болсон байсан хамаагүй хүүхэд таны өөрийнхөө талд байна гэдгийг мэдэж байх ёстой. Та – ямар ч нөхцөлд түүний түшиг тулгуур нь байна. Хүүхдийнхээ итгэлийг ол, ямар ч үед түүнд туслах сэтгэлтэй бас боломжийг бий болго.

Эцэг эх болгоны үндсэн зорилго – хүүхдээ халамжлах. Эдгээр үгсийг хүүхдэд хэлэхэд тийм ч хэцүү биш. Магадгүй эдгээр үгсийн аль нэг нь сургуулийн амьдралын хүнд бэрхийг даван туулахад тусална. Таны хүүхэд сургуулийн тухай сайхан дурсамжтай үлдэнэ гэж найдаж байна.

Хүүхдээ сургуульд бэлдэхэд нь түүнд юу хэлэх ёстой вэ? Танд ямар нэгэн өөрийн гэсэн арга барил байна уу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр заавал хуваалцаарай.

23
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zochin

    2018/02/25 at 02:19

    Manai geriinhen dandaa naiz bdaggui ym gej humuujuulj usgusun.Bi tegeed hentei ch naizaldaggui bsan.bi 21-tei.Odoo hurtel bi zojig.Zuer l nadad naiz gej bdag,gehdee hyazgaartai itgeh heregtei gej heleh bsan ym.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *