Олны дунд орж жирийн ажил хийхээсээ огтхон ч санаа зовж ичдэггүй хааны гэр бүлийн даруухан 8 гишүүд

0

Меган Маркл хааны гэр бүлийн гишүүн болохоосоо өмнө жүжигчин байсныг бид сайн мэднэ. Хааны удам судартай ч гэлээ жирийн ард иргэдийн дунд ажиллаж байгаа олон дээдсүүд байдаг. Тэд хааны титмээс зууралдаж суулгүй бусад хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэх ёстой гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж байна.

Ажил болгон чухал, бидний адил үзэл бодолтой хааны гэр бүлийн 8 гишүүнийг танд танилцуулах гэж байна.

1. Шведийн гүнж София эмнэлэгт ажилладаг

© JONATHAN NACKSTRAND/AFP/East News, © JONAS EKSTROMER / AFP / East News

Гүнж София – гайхалтай эмэгтэй. Тэрээр нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэнээс гадна бизнесийн удирдлагаар нарийвчлан суралцжээ. Үүнээс гадна йогийн сертификаттай багш, энэ чиглэлээрээ Нью-Йоркод хүртэл ажиллаж байсан туршлагатай. София саяхнаас сайн дурын ажилтан болжээ. Тэрээр “эрүүл мэндийг хамгаалах байгууллагын ажилтнуудын их ачааллыг бага ч болов хөнгөвчлөх”-д өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдсэн нь энэ.

© JONAS EKSTROMER/AFP/East News

Гүнж яаралтай тусламжийн 3 хоногийн онлайн сургалтад хамрагдаж дуусаад ачаалал ихтэй Стокгольмын эмнэлэгт ажиллах болжээ. Эмч, сувилагч нарт тусална, гал тогоонд ажиллана, эмнэлгийн багаж хэрэгсэл цэвэрлэж ариутгах ажилд оролцож байна.

 

2. Ханхүү Уильям – яаралтай түргэн тусламжийн нисдэг тэрэгний нисгэгч

© MEGA/Mega Agency/East News, © HUSSEIN ANWAR/SIPA/East News

Ханхүү Уильям aрмийн салбарыг сонгож дэслэгч цолтой болтлоо алба хашсан юм. Хатан хааны гэр бүлийн гишүүний хувьд энэ ажил нь аюултайд тооцогдсон тул хатан хааны далайн болон агаарын зэвcэгт xүчинд сургалтаа үргэлжлүүлжээ.

Агаарын зэвcэгт xүчинд алба хааж дууссаны дараа 2014 онд Уильям байнгын, тогтмол ажилд орсон буюу яаралтай түргэн тусламжийн нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллах болжээ. Тэр цалингаа сайн үйлсэд шууд хандивладаг нэгэн байв. 2017 онд нисгэгчийн ажлаасаа гарчээ.

 

3. Вангийн хатан Монако Шарлен – мэргэжлийн усанд сэлэгч

© Bernard Patrick/ABACA/East News

Вангийн хатан Шарлен Родезид (одоогийн Зимбабве) төрсөн бөгөөд спортын гараагаа 1996 онд Өмнөд Африкийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлүүлж байжээ. Тэрээр 2000 оны Сиднейн олимпод Өмнөд Африкийг төлөөлөн оролцсон юм. Харамсалтай нь 7 жилийн дараа мөрөндөө бэртэл авсны улмаас их спортыг орхиход хүрчээ.

Вангийн хатан өнөөдөр сайн санааны үйлс хийж явна. Паралимпийн тамирчидтай уулзаж туслах, мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх төвүүдтэй хамтран ажилладаг ажээ.

 

4. Гүнж Монако Шарлотта – амжилттай зохиолч

© ASSOCIATED PRESS / East News

Шарлотта Казираги нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Гүнж 2009 онд Above сэтгүүлийн нийтлэлч байжээ.

Дараа нь 2 найзын хамтаар ажлаасаа гарч загварын болон экологийн төслүүд дээр илүү анхааран ажиллах болжээ. 2009 онд Шарлотта Ever Manifesto номоо 3000 хувь хэвлэн гаргахаа мэдэгдсэн байдаг. Ever Manifesto – загварын үйлдвэрлэл байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн зохиол юм. 2018 онд хааны удам судар философич Роберт Маждиоритой хамтран хүний айдас, сэтгэл хөдлөлийн тухай ном эрхлэн гаргажээ.

 

5. Данийн Хааны титэм зүүх гүнж Мэри – үйлчлүүлэгч, багш нартай ажиллах менежер

© ASSOCIATED PRESS / East News

Хааны суудлыг залгамжлах гүнж Мэри үнэхээр бахархмаар гентэй хүн. Түүний эцэг – математикийн ухааны профессор, академич. Түүнд энэ авьяас чадал өвлөгдсөнд гайхаад байх зүйлгүй. 1998 онд ээжийгээ өөд болсноос хойш 6 сарын дараа үйлчлүүлэгчтэй харьцах менежерийн ажилд орж Америк, Европоор аялахаар морджээ. 2002 оны эхний хагаст Мэри Парис дахь бизнесийн сургуульд анги хэл зааж байлаа.

Дараа нь эх орондоо буцаж ирээд бизнес хөгжлийн чиглэлээр компаниудад зөвлөгөө өгч, маркетингийн чиглэлээр ажиллах болжээ.

 

6. Нидерландын Хаан Виллем-Александр – нисгэгч

© East News, © 006457 / East News

Виллем-Александр залуудаа Нидерландын Хааны зэвcэгт xүчинд алба хааж дэслэгч цол хүртжээ. Гэхдээ түүнд өөрийн гэсэн чин сонирхол бий. Виллем-Александр – нисгэгч хүн.

Дээдсийн хүрээний язгууртан хувийн компаниудад “урилгаар” ажилладаг нисгэгч гэхээр сонин санагдаж байна уу? Хааны хэлснээр нэг биш жил онгоцны жолоо барьж байгаа бөгөөд түүнийг зорчигчид тэр болгон таньдаггүй ажээ. Хааны хувьд иргэний агаарын тээвэр жолоодоход юу нь хамгийн сайхан санагддаг вэ гэвэл – бүх анхаарлаа онгоцны жолоодлогод л хандуулна, өөр юуны ч тухай бодохгүй. Яагаад гэвэл зорчигчид болон нисэх багийн амь нас зөвхөн түүний хариуцлагаас л шалтгаалж байгаа шүү дээ.

 

7. Данийн ханхүү Николай загвар өмсөгчийн ажил хийдэг

© Patrick van Katwijk / Getty Images Entertainment / Getty Images, © Digital Catwalk / Avalon / REPORTER / East News

Ханхүү Николай – Данийн хааны угсааны гэр бүлийн гишүүн, 21 настай. Николай 2018 оноос хойш өөрийнхөө дуртай ажлыг хийж эхэлсэн. Тэр загвар өмсөгч ажээ. Лондонд болсон загварын долоо хоногоор өөрийнхөө авьяас чадлыг бүрэн харуулж чадсан гэдэг. Тэр цагаас хойш загварын ертөнцөд “алтан” залуу болж, 2020 онд гэхэд л Dior-ын эрэгтэй коллекцийг танилцуулжээ.

 

8. Бельгийн ханхүү Иоахим – тэнгисийн зэвcэгт xүчний офицер

© ISOPIX/East News, © ISOPIX/East News

10 жилийн өмнө ханхүү Иоахим aрмийн сайн дурын бэлтгэлд явжээ. Дараа нь Брюгг дэх тэнгисийн цэpгийн сургуулийг дүүргэсэн юм. Дээдсийн хүрээнд язгууртны амьдралаар амьдрахын оронд бельгийн тэнгисийн зэвcэгт xүчинд офицер болжээ. Дүрэмт хувцас ч түүнд гайхалтай зохиж.

Хэрвээ та хааны гэр бүлийн гишүүн байсан бол ямар ажил хийх байсан бэ?

7
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *