
Кинонд гардаг шиг гоё дүр зургийг харуулахын тулд заавал үнэтэй техник, тоног төхөөрөмж барьсан алдартай найруулагч байх албагүй юм. Заримдаа өөрийнхөө утсан дээр л гэрэл зураг дарахад болно – бусад ажлыг тухайн объектын эргэн тойронд байгаа эд зүйлс, гэрэлтүүлэг бас санамсаргүй тохиолдол гүйцэтгэнэ.
Санамсаргүй байдлаар яг л кинонд гардаг шиг дүр зургийг буулгаж чадсан азтануудын бүтээлүүдийг танилцуулахаар бэлдлээ. Тэдний бүтээл нь киноны хэсэг, видео тоглоом эсвэл яг л скрийншот шиг харагдана. Таны утсан дээр ч бас ийм бүтээл хадгалагдаж байж болох юм, магадгүй та өөрийнхөө амжилттай гэрэл зургийн гайхамшгийг анзааралгүй, зүгээр хадгалаад байгаа юм биш биз?
1. Манайхаас холгүй байрлах энэ байшин яг л үлгэрийн юм шиг харагддаг юм

2. Нар жаргаж байхад дарсан өнөөдрийн гэрэл зураг яг л GTА-гийн скрийншот шиг харагдаж байна

3. Цонхны наалтын туяа нь миний суултуурыг видео тоглоомын нэг дүрслэл шиг л харагдуулна

4. Би хаалгандаа толин стикер наасан юм, тэгсэн одоо нөгөө ертөнц рүү орох хаалга шиг харагдаад байна уу даа?

5. Энэ тасалгаа яг л нэг видео тоглоомын хэсгийг санагдуулаад байгаа юм даа

6. Энэ навч Тим Бёртоны нэг киноноос шууд гараад ирэв үү гэлтэй

7. Урьд шөнийн манан бас гудамжны гэрэлтүүлэг хоёр нийлж байгаад миний байшинг аймшгийн киноны үйл явдал өрнөдөг газар шиг болгожээ

8. Уран зөгнөлт киноны хөлөг онгоц шиг л харагдана

Боинг 787 шинээрээ байгаа нь. Зорчигчдын суудлыг суурилуулахаас өмнө дарсан зураг аж.
9. Миний хүүгийн тоглож байгаа энэ гэрэл зураг аймшгийн киноны постер шиг харагдана

10. Нар яг дээр гараад ирэхээр ямар ч сүүдрийн тусгалгүй болдог – эдгээр баганууд муухан дүрслэлтэй видео тоглоом шиг л харагдана

11. Торонтогийн энэ гэрэл зураг киберпанк хэв маягийн киноны хэсгийг санагдуулна

12. Чехийн эзэн хааны зам нь Skyrim тоглоомын скрийншот эсвэл “Game of Thrones” киноны нэг хэсэг ч юм уу?

13. Ээж ийм аймшигтай зураг явуулсан юм. Түүний байшингийн ард мод шатааж байгаа эрэгтэй хүний зураг аймшгийн киног санагдуулмаар

14. Энэ гэрэл зургийг гар утсаараа авсан – GTA тоглоомын хэсгээс дарсан скрийншот шиг болж уу?

15. Аадар борооны үүлний гэрэл зураг аймшгийн эсвэл сүйрлийн тухай киноны постер шиг болжээ

16. Техасын гал сөнөөгчдийн гэрэл зураг аймшгийн киноны нэг хэсгийг харуулах шиг

17. Видео тоглоомын скрийншотыг санагдуулна, үнэндээ бодит сүмийн зураг байгаа юм

Сүм өөрөө газар доор давсны уурхайд байрладаг ажээ, Польш.
18. Харанхуй шөнө зэлүүд ойгоор явж байхдаа энэ гэрэл зургийг дарсан юм. Стивен Кингийн зохиолоор аймшгийн кино бүтээгээд постерын зураг авсан юм шиг л сэтгэгдэл төрсөн шүү








