Хэрэв та нохой тэжээдэг бол дараах 11 зүйлийг зөв эсвэл буруу хийж байгаа эсэхээ шалгаарай. Бидний зарим үйлдэл нохойнд сөрөг нөлөөтэй байдаг

26

Ихэнх хүмүүс тэжээдэг нохойгоо гэр бүлийнхээ нэг гишүүн гэж үздэг бөгөөд хамгийн сайнаараа хандахыг хүсдэг. Гэвч заримдаа бидний хийсэн үйлдлүүд үслэг хонгоруудад маань маш ноцтой аюул учруулах боломжтой байдаг. Тиймээс бид нохойг тань эрүүл, жаргалтай, урт удаан амьдрахад туслах нохой арчилгааны талаар ихэнх хүмүүсийн гаргадаг алдааг хүргэхээр бэлтгэлээ.

1. Идэж байгаа хоолоо өгөх

Нохой тань ширээний хажууд өхөөрдөм царай гаргаж хоол өгөхийг гуйсан ч хэрхэвч өгч болохгүй. Зарим хоол хүнс хүний биед зүгээр хэдий ч нохойд тохиромжгүй бөгөөд ходоод гэдсийг нь хямрааж ч болзошгүй. Яс нохойн гэдсийг хийгээр дүүргэдэг бол, сонгино, сармис нь ходоод гэдэсний үрэвсэлт өвчин үүсгэдэг, харин шоколад зэрэг чихэрлэг зүйлс суулгалт үүсгэх аюултай.

 

2. Халуун цемент дээр алхуулдаг

Зуны өдрүүдэд зам халж маш халуун гадаргуутай болдог бөгөөд нохойны сарвуу үүнд тэсвэргүй байдаг аж. Гэрийн тэжээвэр амьтдыг өвс гэх мэт аюулгүй гадаргуу дээр алхуулж хөлийг нь гэмтэхээс хамгаалж байх хэрэгтэй.

 

3. Бие махбодод нь шийтгэл өгөх

Заримдаа нохой тань дүрсгүйтэж болно, гэхдээ та хэзээ ч цохих ёсгүй. Энэ бол амьтдын эрхийг зөрчсөн явдал юм. Мөн бие махбодод нь шийтгэл мэдрүүллээ гээд нохой тань алдаагаа давтахгүй байна гэсэн үг биш. Эсрэгээрээ та хоёрын нөхөрсөг харилцааг улам холдуулах төдийгүй түрэмгий зан ааштай болгож болзошгүй. Тиймээс оронд нь нохой сургах төрөл бүрийн аргуудаас хэрэглээд үз.

 

4. Удаан хугацаагаар гинжтэй байлгах

Хэрэв шаардлагатай бол та нохойгоо уяж болно, гэхдээ зөвхөн богино хугацаанд. Үүнийг удаан хугацаанд хийж болохгүй, учир нь гинжлэх нь нохойн бие бялдар, сэтгэл зүйн хувьд маш муу нөлөө үзүүлдэг. Гинж нь хүзүүтэй нь орооцолдох юм уу эсвэл хэт халуун өдөр тайван бус болгох зэргээр нөлөөлж байдаг.

 

5. Мал эмнэлэгт очдоггүй

Мал эмнэлэг үнэтэй байж болох ч хайртай амьтны тань амийг аврах болно. Нохойгоо эмчид тогтмол үзүүлэх нь түүний өсөлт, хөгжилд чухал ач холбогдолтой. Та үслэг найзаа хэнээс ч илүү сайн мэднэ, тиймээс ямар нэгэн зүйл тохирохгүй бол түүнийг гэртээ оношлох хэрэггүй, малын эмчийн үзлэгт орж үзээрэй.

 

6. Толгой дээрээс нь гараа ав

Нохойн толгойд хүрэх нь эрхлүүлэх тийм ч зөв санаа биш болов уу. Амьтад заримдаа толгой илэх гэж байгаа үйлдлийг заналхийлж байгаа далайлт гэж ойлгодог байна. Оронд нь биеийн хажуу хэсгүүдэд хүрэх хэрэгтэй. Ингэснээр нохой тань таны юу хийх гэж байгааг харж тухтай эрхлэх болно.

 

 

7. Нохойгоо машиндаа үлдээх

Нохойг ганцааранг нь машинд үлдээх бол нохойд хийж болох хамгийн муу зүйлүүдийн нэг юм. Учир нь халуун өдөр машин бараг л богино долгионы зуух болж хувирдаг бөгөөд ийм машин дотор нохой хэдэн минут ч тэсэлгүй зүрхний шигдээс юм уу амьсгал боогдлын улмаас үхэж болзошгүй. Тиймээс халуун өдөр шаардлагагүй бол хайртай амьтнаа гэртээ үлдээ.

 

8. Үймүүлэхийг нь зөвшөөрөх

Өнгөц харахад нохойны дураараа хийсэн үйлдлүүд хөөрхөн эсвэл инээдтэй мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ нохойгоо сайн хүмүүжилтэй байлгахыг хүсвэл сахилга бат, дүрэм журам хэрэгтэй. Тиймээс зарим шаардлагатай зүйлсийг заавал зааж сургах хэрэгтэй.

 

9. Үргэлж нэг замаар дагуулж явах

Ихэнх хүмүүс нохойгоо салхилуулахдаа нэг тогтсон замаараа дахин дахин авч явдаг. Гэхдээ ноход бол хүүхэд шиг, тэд дэлхий ертөнцийг олж мэдэхийг хүсдэг тул хааяа ч гэсэн өөр өөр газраар дагуулж явахыг хичээгээрэй. Нохой шинэ газар, шинэ үнэр мэдэрч, тоглоом тоглохдоо аз жаргалтай байдаг.

 

10. Тоглоомоо идэхийг нь зөвшөөрөх

Хэрэв таны нохой тоглоомуудаа зажлах дуртай бол тоглоомын хэсэг тасарч нохойны ходоодонд орж магадгүй гэсэн үг. Ийм байдлаар хуванцар, резин, олс зэрэг зүйлс залгих нь таны гэрийн тэжээмэл амьтны хоол боловсруулах эрхтний ажиллагааг алдагдуулж магадгүй. Дараагийн удаа нохойдоо зажилж болдог зориулалтын тоглоом авч өгөөрэй.

 

11. Нохойдоо нарнаас хамгаалах тос түрхэж өгөхгүй байх

Хүмүүсийн нэгэн адил нохой ч бас наранд түлэгдэх боломжтой, ялангуяа цагаан үстэй ноход. Энэ нь өвдөлт өгөх, үс унах, тэр ч байтугай арьсны хорт хавдар үүсгэх магадлалтай. Тиймээс нохойд ч гэсэн нарнаас хамгаалах тос түрхэж байх хэрэгтэй.  Та гэрийн тэжээвэр амьтдын дэлгүүрээс нохойд аюулгүй, тусгай нарнаас хамгаалах тос худалдаж авах боломжтой.

105
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Номин Номин

    Номин Номин

    2020/05/10 at 15:51

    Б.Учрал Учрал

  2. Ганчимэг Баяраа

    Ганчимэг Баяраа

    2020/05/11 at 22:23

    Баяраа Ганчимэг

  3. Boldoo Bold

    Boldoo Bold

    2020/05/11 at 23:08

    Битгий балиар нохойгоо гудам талбай явган хүний зам дээр баалгаад бай. цэвэрлэж хаяж баймаар бас үнсэх нь нэг их цэвэрхэн биш л байх.

  4. Н. Энхболд

    Н. Энхболд

    2020/05/12 at 00:11

    Noxoigoo mal emlegt vzvvled bhda yhude tusdan tejeewer amitni emleg gj gargaach

  5. Narnii tos kkk yahiin bee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *