Ковид-19 вирусын талаар “маш чухал зүйлс”-ийг олж илрүүлээд байсан нэгэн профессор нууцлаг байдлаар амиа алджээ

2

Тэр гэртээ буудуулсан байдалтайгаар олджээ – түүнийг буудсан алуурчин өөрийнхөө амийг хорлосон байжээ.

“Питтсбургийн Эрүүл Мэндийн Төв”-ийн их сургуулийн нэр нөлөө бүхий судлаач гэртээ буудуулсан байдалтай амь насаа алдсан талаар цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Энэхүү золгүй явдал 2020.05.02-ны өдрийн үдээс хойш болжээ. 37 настай доктор Bing Liu тухайн өдөр Тауншип, Питтсбург дэх гэртээ ганцаараа байх үед нь 46 настай Hao Gu гэгч этгээд цоожтой байсан гэрт нь орж ирж, түүнийг буудан хороосон байна.

Сум Liu-гийн толгой, хүзүү болон их биед туссан бөгөөд төд удалгүй тэр амьсгал хураажээ. Түүний хувьд шинэ коронувирусын талаар “маш чухал зүйлс”-ийг олж илрүүлээд байсан юм.

“Доктор Bing SARS-CoV-2 буюу Ковид-19 вирусын халдварын үндэс болох эсийн механизмын талаар маш чухал зүйлсийг олж илрүүлсэн байсан.” хэмээн холбогдох газраас мэдээлсэн байна.

Цагдаагийн газраас Liu-ийг буудсаныхаа дараа Gu орон сууцнаас 90 метрийн зайд зогсоол дээр байрлуулсан байсан хохирогчийн машин дотор орж өөрийгөө буудсан байжээ.

Хохирогчийн эхнэр цагдаа нарт тухайн үед гэртээ байгаагүй талаараа хэлсэн байна. Түүний эхнэрээс гадна Хятадад амьдардаг эцэг эх нь коронавирусын халдвараар өвчлөөгүй аж. Хосууд хүүхэдгүй байжээ.

Цагдаагийн албаныхан Liu болон Gu нар нэг нэгнийгээ мэддэг байсан боловч, Gu-гийн амиа хорлолтоос харахад тийм ч дотно харилцаатай байгаагүй гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна.

Гэсэн хэдий ч “CBS News” эх сурвалжийн мэдээлснээр тэд сайн танилууд байсан бөгөөд маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн байж болзошгүй гэж үзжээ.

 

 

“Бид энэ золгүй явдлаас хохирогчийн ажил мэргэжил, Питтсбургийн их сургуулийн судалгаа, АНУ-д нүүрлээд буй коронавирусын халдварын тархалт болон дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой сэжүүр олоогүй.” хэмээн Питтсбургийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч түрүүч Brian Kohlhepp хэлсэн байна.

Хохирогч Liu-гийн хувьд “Питтсбургийн Эрүүл Мэндийн Төв”-ийн дэргэдэх их сургуульд дэд профессор, судлаачаар ажилладаг байжээ.

Түүний хамтран ажиллагсдын хэлснээр Liu чадварлаг судлаач байсан бөгөөд салбарынхан болон хамт олон дундаа нэр хүндтэй нэгэн байжээ.

Хохирогч Liu Хятад үндэстэн байснаас гадна бакалавр болон докторын зэргээ Сингапур улсын Компьютер Шинжлэх Ухааны Үндэсний их сургуульд дүүргэж, дэд-докторын зэргээ Питтсбургийн Карнеги Меллон их сургуульд суралцаж авчээ.

Тэрээр 2014 онд судалгааны ажилд оролцох болсон байна. Ажиллаж байх хугацаандаа тэрээр нийт 30 нийтлэл хэвлүүлж, 1 ном бичжээ.

Харин түүний амь насыг хөнөөсөн алуурчны хувьд Бостоны Дэна-Фарбер “Хорт Хадвар Судлалын Институт”-д эмнэлгийн ажилтан байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Алуурчин Gu Хятадын Төв их сургуульд сурч, докторын зэргээ Шанхайн Биологийн Шинжлэх Ухааны Институтэд эзэмшжээ.

Бичлэг үзэх:

12
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Еркін Халхабай

    Еркін Халхабай

    2020/05/11 at 02:22

    Казахстан.улсаас.мэндчилж.байна.монгол.улсын.мэдлэг.чадварын.хүчээр.хурдан.арилсан.шүү.дээ

  2. Еркін Халхабай

    Еркін Халхабай

    2020/05/11 at 02:37

    Монголд.сайхан.чанартай.хоол.иддэг.ялангуяа.тарваганы.мах.айраг.сүү.тэмээний.хормог.ууж.иддэг.болохоор.өвчин.туусдаггүй.эрүүл.энх.аз.жаргал.саын.сайхан.байгаарай.төрсөн.нутам.минь.мандтугай

  3. Зүчи-Эрдэнэ Шдэ

    Зүчи-Эрдэнэ Шдэ

    2020/05/11 at 08:57

    Naa hun chn hamgil amjilttai yawj bsn erdemten gedsende 3 buunii sum awj alsn hunen 1,5 km yawad oorigo mashin dotroo alsn

  4. Иргэн

    2020/05/23 at 10:09

    Хятадууд энэ аймшигт өвчнийг дэлхийн бүх оронд тараалаа.бах н ханаж бга байхдаа.бүүр үзэн ядалт ихсэж бн.үнэг биздээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *