Хар батганы маск хэрэглэхээсээ өмнө заавал мэдэж авах ёстой 6 зүйл

1

Хар батганы маск хэрэглэхэд хялбар учраас элдэв сөрөг үр дүн гардаггүй гэж ихэнх хүмүүс итгэдэг. Харин ийм төрлийн маскнууд төрөл бүрийн хүсээгүй нөлөөг үзүүлэх боломжтой бөгөөд үүнийг мэдэж авцгаая.

1. Хар батга дахин гарахаас хамгаалж чадахгүй

© smolprincess928 / reddit © shutterstock.com

Хамрын маскууд хар батгыг бүрмөсөн алга болгодоггүй бөгөөд тос ялгаралтыг ч бууруулдаггүй. Энэ бол яагаад та маск хэрэглэснийхээ дараа удалгүй дахиад хар батгатай болдгийн шалтгаан юм. Тиймээс арьсны эмч нар хамрын маскыг долоо хоногт 2 удаа буюу илүү ойр ойрхон хэрэглэхийг зөвлөж байна.

 

2. Хамрын хуулдаг маск гүн цэвэрлэгээ хийж чаддаггүй

© suspiciouscetacean / reddit © shutterstock.com

Арьсны эмч нар хар батганы маск нь арьсны нүх сүвийг гүйцэд цэвэрлэж чаддаггүй болохыг хэлж байна. Хамгийн хүчтэй маск ч гэсэн арьсны зөвхөн өнгөн хэсгийг хуулдаг бөгөөд арьсны гүн дэх бохирдол яг хэвээрээ үлддэг гэсэн үг. Тиймээс танд гүн цэвэрлэгч өөр бүтээгдэхүүн хэрэгтэй гэсэн үг.

 

3. Арьсыг цочроодог

© shutterstock.com

Хэрэв та эмзэг арьстай бол ийм төрлийн маск арьсыг тань цочроож гэмтээж магадгүй. Учир нь наалдамхай бүтэц нь арьс, шар үс зэргийг хуулдагтай холбоотойгоор арьс гэмтэж болно. Тиймээс наалдамхай бодист харшилтай эсэхээ эхлээд гар дээрээ түрхэж үзээд мэдэж авсныхаа дараа хамартаа хэрэглэхийг зөвлөж байна.

 

 

4. Хар батганы маск хэрэглэхээсээ өмнө 10-20 минут нүүрээ утаж үзээрэй

© shutterstock.com

Халуун ус юм уу халуун уур нь арьсны нүхийг илүү сайн онгойлгож өгдөг. Тиймээс маск хамрын батгыг илүү сайн авна гэсэн үг. Ингэхийн тулд саванд халуун ус хийгээд толгой дээгүүрээ алчуур нөмөрч 10-20 минут болоход л хангалттай.

 

5. Наалтаа хайчилж хуваа

Гоо сайхны блогчид хар батганы маскаа хамрынхаа хэлбэрт зориулан хайчилж хэлбэрийг нь өөрчлөхийг зөвлөж байна. Ингэсэн үед та маск наах үед арьсан дор хий үүсэж дутуу наалдахаас сэргийлж чадна. Мөн маскаа 2 жижиг болгоод хацартаа хэрэглэж болно.

 

6. Дараа нь мөсөөр арч

© shutterstock.com

Наалддаг хар батганы маск нь батга авсны дараа арьсанд нүх үлдээдэг. Ингэснээр нүхэнд бохирдол орж дахин батга үүсэх нөхцөл үүсгэдэг. Харин энэ асуудлыг шийдэхийн тулд маскаа хуулсныхаа дараа мөсөөр жин тавьж нүхээ агшаах хэрэгтэй. Хэрэв мөс ашиглах боломжгүй бол цэв хүйтэн усаар шавшиж болно.

44
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Ydamsuren Oyuntuya

    Ydamsuren Oyuntuya

    2020/05/10 at 09:01

    Enkh Tuya

  2. Khaliun Munkhbayar олоод өгөөч энийг

  3. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/10 at 21:53

  4. Batzaya Haran

    Batzaya Haran

    2020/05/10 at 23:40

    haanas awah bolomjtoi we

  5. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/05/10 at 23:47

    Зүгээр амраач дэ

  6. Сайхан Сэтгэл

    Сайхан Сэтгэл

    2020/05/10 at 23:48

    Hn bga we

  7. Бэсүдэй Б.

    Бэсүдэй Б.

    2020/05/11 at 01:26

    Г. Байгаль

  8. Baterdene Munkh Jin

    Baterdene Munkh Jin

    2020/05/11 at 21:57

    Б. Мөнхцэцэг

  9. Түвшин Заяа

    Түвшин Заяа

    2020/05/11 at 22:09

    Г. Золзаяа

  10. Б. Төгөлмаа

    Б. Төгөлмаа

    2020/05/11 at 22:26

    Anuka Anu

  11. Mrla Mrla

    Mrla Mrla

    2020/05/11 at 23:05

    Enig hanas avah ve

  12. Бат-Очир Дариймаа

    Бат-Очир Дариймаа

    2020/05/11 at 23:43

    Бат-Очирын Цэвэлмаа

  13. Bulgaa Bulganzaya

    Bulgaa Bulganzaya

    2020/05/12 at 00:56

    Айгул Мадина

  14. Rey Lana

    Rey Lana

    2020/05/12 at 03:44

    Vgee har batgiig shahj huulj awh n buruu harin saitar tsewelej ugaah hergt shalj huulwal ulam nvh n tomrj ulm ih l bolno

  15. Б. Нэргүй

    Б. Нэргүй

    2020/05/12 at 17:09

    Odnoo Odontuya

  16. Enkhjin Nasanbayar

    Enkhjin Nasanbayar

    2020/05/12 at 19:15

    Anujin Nasanbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *