Англичууд 5-аас илүү минут суух боломжгүй суултуур зохион бүтээжээ. Энэ нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой гэнэ

1

Ажилтнуудын ажлын бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ? Таны толгойд маш олон санаа орж ирэх байх л даа, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, багийн уур амьсгалыг дээшлүүлэх, урамшууллыг нэмэгдүүлэх эсвэл сахилгын шийтгэлийг чангатгах. Энэ бүгд одоо улиг домог болжээ. Британичууд уг асуудалд өөр өнцгөөс буюу хэний ч санаанд оромгүй аргаар хандахаар шийдсэн бололтой. Тэр бол – тухгүй суултуур хийх. Тэгээд яана гэж? Учрыг нь хамтдаа олцгооё.

Британичууд тухгүй суултуур зохион бүтээжээ, ингэснээр ажлын бүтээмжийг дээшлүүлнэ гэж үзэж байна

 

Тэдний суултуур 13 градусаар доош налуу тул хүн 5 минутаас илүү сууж чадахгүй

“13 градусаар уруу болохоор 5 минутын дараа хөлөнд маш их ачаалал өгч эхэлнэ”

 

Daily Mail–ээс мэдээлснээр бол “StandardToilet” нэртэй компанийн үйлдвэрлэсэн суултуурыг Британийн суултуурын нийгэмлэг сайшаажээ. 2019 оны 7 дугаар сард явуулсан санал асуулгын тайланг харахад, ажилтнууд 28 минут хүртэл ажлынхаа жорлонд суудаг, тиймээс ажлын бүтээмжинд сөргөөр нөлөөлдөг гэжээ.

 

Шалан дээр суурилуулсан хувилбар

Суултуурыг зохион бүтээсэн Махабира Гиллийн хэлснээр, ийм налуутай суултуур нь хөлөнд маш их ачаалал өгнө, тиймээс сууж байгаа хүн босохоос өөр аргагүй. Түүний тооцоолж байгаагаар, уг суултуур зөвхөн ажлын бүтээмжийг дээшлүүлээд зогсохгүй мөн ажилтнуудын эрүүл мэндэд ч тустай ажээ. Удаан хугацаагаар уламжлалт суултуур дээр суусан хүмүүсийн аарцагны булчин сулардаг, мөн нурууны яс мурийдаг муу талтай юм байна.

Танд энэ суултуур ямар санагдав?

24
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Дээгий Монгол

    Дээгий Монгол

    2020/02/16 at 17:41

    Alban gazar geltgui Gert ch ix xeregtei iym bna. Jorlond ytactaigaa orood 10-20 minute cyydag xumuuc l ix xetsuudex ni dee kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *