
Хеллоуин тэмдэглэх дуртай залуучуудын дунд жил болгон нэг л адил асуулт тулгардаг – энэ удаад аймшгийн баяраар юу өмсөж гангарах вэ? Аймшгийн баяраар цусаа гоожуулсан мангас үеэ өнгөрөөжээ – хувцаслалтаараа гайхуулах, гэхдээ өөрийгөө бас таниулах л хэрэгтэй. Бас хувирахад хэцүү биш байх ёстойг анхаарна. Ингээд жил болгон кино үйлдвэрлэгчид шинэ шинэ хувцасны санаа өгөх ажээ – энгийнээс эхлээд этгээд загвартай.
1999 онд “The Matrix” кино дэлгэцнээ гарсан бөгөөд 2000 онд Нео-гийн эрин үе байсан гэж хэлж болно

2001 онд “Harry Potter”-ийн кино гарч эхэлсэн бөгөөд духан дээрээ сорвитой охид, хөвгүүд их харагдах болсон доо

2002 онд Хүн аалзын хувцас алдаршиж байв

2003 онд Болжмор хочит Ахмад Жек үзэгч олны зүрх сэтгэлийг эзэмдсэн

2004 онд “Kill Bill” киноны хоёрдугаар анги хүмүүсийг эргэлт буцалтгүй шар хувцастнууд болгосон

2005 онд хүмүүс хайр найргүй Дарт Вейдер болгож байлаа

“V for Vendetta” кино дэлгэцнээ гарснаас хойш буюу 2006 оноос хойш цагаан баггүй Хеллоуин гэж байхаа больсон юм

2007 он буюу “300” спартанчууд

2008 оны “The Dark Knight” кино дэлхий дахинд загварлаг костюмтай, гэхдээ айдас төрүүлэм Жокерыг танилцуулсан юм

2009 онд “The Hangover” кино гарч эхэлсэн, за тэгээд л бүгд хуйларсан даа

“Alice’s Adventures in Wonderland” киноны Бүрх малгайт – 2010 оны хит. Мөн дараагийн жилүүдэд ч бууж өгөөгүй

2011 онд “Game of Thrones” кино хосуудад хеллоуины сайхан санаа өгсөн юм

2012 онд дэлгэцнээ гарсан “The Avengers” кино дурын өнгө, дурын костюмны санааг өгч чаджээ

2013 онд гарсан “Despicable Me 2” киноны миньонууд бүгдийг байлдан дагуулав

Хар өнгийг таашаадаг хүмүүст тааламжтай жил буюу 2014 онд “Maleficent” мэндэлжээ

Ахиухан шиг бохир заваан, тэгээд сүйрэл – 2015 оны “Mad Max 2”-ийн хувцас бэлэн

2016 оны Хеллоуины үдэшлэг дээр Харли Квинтэй уулзахад ёстой амархан байж билээ

Пеннивайз алиалагч 2017 онд алдаршсан тэр цагаас хойш байр сууриа тавьж өгсөнгүй

2018 онд хеллоуины нэгэн сайхан хувцасны санаа өгөх “The Nun” кино гарч байж билээ

2019 онд хэн байх вэ? мэдээж Жокер – энэ жилийн алдартан мөнөөс мөн!

Юу ч гэсэн харж байж л болоё доо гэж…







