Одоо үеийн залуучууд яагаад аз жаргалгүй байх болсон бэ? Шалтгааныг нь сонсоод та лав гайхах байх!

2

Одоо цагт олон насанд хүрэгчид болон өсвөр насныхан аз жаргалгүй, депресстэй болон гунигласан мэдрэмжийг мэдрэх болсон – энэ бүл сүүлийн хэдэн жил хүмүүст, тэр тусмаа залуу үеийнхэнд ажиглагдах болсон зайлшгүй анхаарах ёстой асуудал юм. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад, зан аашийн эмгэг болон стрессээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогджээ.

Бидэнд залуу үеийнхэндээ тусалж чадах зүйл байж юуны магад гэж бодоод (спойлер – мэдээж байгаа), энэхүү сэрэмжлүүлэг бүхий статистик тоо баримтын талаар дэлгэрүүлэн судалсан мэдээллийн талаар хүргэе.

Сэтгэлзүйч залуу үеийнхэн болон өсвөр насныханд тулгамдаж буй асуудлыг нягталж үзжээ. Сан Диего их сургуулийн мэргэжилтэн JM Twenge болон түүний багийнхан судалгааг маш анхааралтай хийсэн бөгөөд Мансууруулах бодис хэрэглэх, эрүүл мэндийн талаарх үндэсний судалгааны төвийн мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийхэд, цочирдмоор үр дүнд хүрсэн байна:

  • Зан аашийн эмгэг, сэтгэл хямралын давамгайлалт болон улмаар, өсвөр насныхны дундах амиа хорлолт 52%-иар өссөн байна (12-17 нас).
  • Мөн залуу үеийнхэнд дээрх үзүүлэлт 63%-иар нэмэгдсэн байгаа нь тогтоогдсон (18-25 нас).

Аз болоход 26 болон түүнээс дээш насныханд энэ асуудалд хамаарахгүй аж.

© Zendaya / Instagram

 

Үүнд хэн буруутай вэ?

Судалгааны багийнхан үүнд 2 хүчин зүйлийг буруутгаж болно гэж үзсэн байна:

  • Цахилгаан харилцаа холбооны өсөлт дэвшилт
  • Унтах хугацааны бууралт

Сошиал медиа, олон төрлийн мессенжер болон бусад дижитал ертөнцийн хэрэглээнүүд хүмүүсийн өсөлт хөгжилтөд бидний бодож байгаагаас ч илүү нөлөөлж байна. Бодит харилцааны тоо хэдийнээ хамгийн доод хэмжээнд очиж, хүүхдүүд чөлөөт цагаа найзуудтайгаа онлайнаар чатлах эсвэл YouTube-ээр бичлэг үзэхэд зарцуулах болсон. Энэ нь хүний зан аашийн эмгэг болон аз жаргалыг мэдэрч чадахгүйд нөлөөлж байгаа гэж үзжээ.

© Easy A / Sony Pictures Entertainment

Онлайнд өнгөрөөх цаг хугацаа хурдацтайгаар нэмэгдэх болсноос хойш, төхөөрөмжүүдээс ангижрах хэцүү болж, цагтаа унтдаг хүн бараг байхгүй болсон. Үр дүнд нь өсвөр насныхан унтах хугацаагаа багасгаж, онлайнд ач холбогдол өгөх болсон бөгөөд ингэснээр хамгийн чухал зүйлийг орхигдуулахад хүрч байгаа юм. Бидний сайн мэдэх зүйл гэвэл, унтаж амрах нь биеийг нөхөн сэргээж, оюуны даалгавар хийж гүйцэтгэх хүч чадлыг өгөхөөс гадна эрүүл мэндэд асар чухал нөлөө үзүүлдэг билээ.

© Cellular / New Line Cinema

 

Бид хэрхэн энэ нөхцөл байдлаас ангижрах вэ?

Одоо цагт хүүхдийнхээ хүслийг биелүүлэх нь хамгийн чухал зүйл болж хувираад байна. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ онлайнд өнгөрүүлэх цагийг багасгах нь хүнд даалгавар болсон бөгөөд сургуулийн насны хүүхдүүдийг төхөөрөмжөөс хол байлгахад цаанаасаа төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Ухаалаг цаг хэрэглэх нь зөв сонголт байж болно – та үргэлж хүүхдүүдээ хаана байгааг харж чадахаас гадна тэднийг интернетээр аялж байгаа эсэхийг нь хянаж чадна.

© Mona Lisa Smile / Columbia Pictures © depositphotos.com

 

Хүүхдийнхээ интернет ашиглах идэвхтэй байдлыг хянаж, онлайнд өнгөрүүлэх цагийг нь хязгаарласнаар, энэ нь эцэг эхчүүд болон хүүхдийн оюун санааны эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Аз болоход ихэнх ухаалаг гар утаснуудад тусгай тохиргоо байдаг бөгөөд тэдгээр нь эцэг эхчүүдэд дэлгэцийн цагийг тохируулах, хүүхдийнхээ үзэх контентыг хянах, онлайн идэвхтэй байдалд хараа хяналт тавих гэх мэт боломжуудыг олгодог байна. Түүнчлэн эцэг эхчүүдэд туслах олон төрлийн апп байгааг мартаж болохгүй.

© Radman629 / reddit

Түүгээр ч зогсохгүй эцэг эхчүүд үргэлж хүүхдийнхээ амьдралд анхаарч, тэднийг дэмжиж, ойлгож, шаардлагатай үед нь магтаж сайшааж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ хангалттай анхаарал тавиагүйгээс болж тэд онлайнд их цагийг өнгөрүүлэх болсон гэж та бодож байна уу? Магадгүй эцэг эхчүүд бид нар өөрсдийнхөө ч гэсэн онлайнд өнгөрүүлэх цагтаа хяналт тавьж, хойч ирээдүй үедээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй байж мэдэх юм.

© We’re the Millers / Warner Bros.

Та дижитал эрин үе хүн төрөлхтөнд давуу тал авчирсан гэж бодож байна уу эсвэл эсрэгээрээ юу? Бидэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

8
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mendsaikhan Unurbat

    Mendsaikhan Unurbat

    2019/10/27 at 10:52

    Bruh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *