Үс уналтыг багасгахад хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх 6 төрлийн амин дэм

3

Өглөө сэрээд толины өмнө зогсон үсээ самнатал үс туг тугаараа унах дүр зураг танд танил байна уу? Самнах тоолонд үс хэдэн арван ширхэгээрээ унах нь үнэхээр сэтгэл өвтгөнө. Хэрвээ энэ дүр зураг танд танил бол сандрах хэрэггүй гэж юуны түрүүнд хэлмээр байна. Таны бие махбодид тодорхой төрлийн амин дэм л дутагдаж байгаа хэрэг. Өнөөдөр та бүхэндээ үс уналтын эсрэг үйлчилгээ үзүүлэх 6 амин дэмийг танилцуулахаар бэлдлээ.

 

Биотин В7

Istetiana / Shutterstock.com

Энэ бол үсний ургалтанд сайнаар нөлөөлөх идэвхтэй бодис юм. Уг бодис бие махбодид дутагдсанаар үс хэврэгшиж хугарамтгай болно. Биотин нь орлуулшгүй тосны хүчил ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг – уг тос нь үсийг чийгшүүлж хүчтэй болгодог байна. Цэцэгт байцаа, самар, төрөл бүрийн шошид ихээр агуулагдах ажээ.

 

Пантотениы хүчил В5

nevodka / Shutterstock.com

Уг амин дэм нь креатин ялгарахад нөлөөлөх бөгөөд үсний эрүүл мэндийг дэмжинэ. Үсний ургалтыг хариуцахаас гадна өнгийг сэргээдэг. Брокколи, мөөг, төмс, сүүн бүтээгдэхүүн болон төрөл бүрийн самарт агуулагдана.

 

Е амин дэм

Хуйхны цусан хангамжийг сайжруулах бөгөөд үсний эрүүл мэндийг бүхэлд нь дэмжинэ. Бууцай, брокколи болон ногоон навчит бусад ногоонд ихээр агуулагддаг, мөн ургамлын гаралтай тос хэрэглэхийг зөвлөж байна.

 

Фолийн хүчил

dreamsfolklore / Shutterstock.com

Чухам энэ л бодис шинэ эд эс ялгарахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл үсний ургалтанд чухал үүрэг гүйцэтгэх бодис юм. Ногоон навчит ногоо, зөгийн бал, шош, бүхэл үрийн гурилаар хийсэн талх болон цитрусын төрлийн жимсэнд ихээр агуулагддаг ажээ.

 

С амин дэм

chittakorn59 / Shutterstock.com

Үсний уналтыг зогсоох үйлчилгээ үзүүлнэ. С амин дэм нь үсний ургалтыг эрчимжүүлэхээс гадна өөр бусад амин дэмийг бие махбодид шимэгдэхэд тусалдаг байна. Цитрусын төрлийн жимс, улаан чинжүү, брюссель байцаа, брокколи, улаан лоолийн шүүс, цэцэгт байцаа болон төмсөнд агуулагддаг ажээ.

 

А амин дэм

Үсний ургалтыг дэмжихийн тулд цусан хангамжийг хангаж өгөх ёстой. А амин дэм нь арьсны сөрөг өөрчлөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Ногоон навчит ногоо, хулуу, лууван, чангаанз, манго болон сүүн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг байна.

Одоо та үс унах асуудлын үед ямар амин дэм хэрэглэхээ мэдэж авлаа. Дээрх амин дэмүүдийг авахын тулд хоолны эрүүл дэглэм баримтлахыг хичээгээрэй. Танд эрүүл энхийг хүсье.

12
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *