Хөлбөмбөгийн супер оддын хувийн усан онгоцыг хамтдаа үзэж сонирхоцгооё

2

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчид тансаг амьдралаар амьдрахдаа олон сая долларын үнэтэй усан онгоц худалдан авч, амралтаараа далай тэнгисээр салхи татуулан зугаалдаг байна.

Тийм ээ, тэд зөвхөн хувийн нисэх онгоц, тансаг зэрэглэлийн машин бас байшинд мөнгөө зарцуулдаггүй – тэд их хэмжээний мөнгөөр үнэтэй усан онгоц худалдаж авдаг.

Тэдний худалдаж авдаг усан онгоцыг далай тэнгисийн ферраринууд гэж хэлсэн ч болох байх.

Дэлхийн нэр хүндтэй клубуудыг эзэмшдэг тэрбумтнууд болох Роман Абрамович болон Шейх Мансур нар хувийн усан онгоцтой байдаг бол ихэнх хөлбөмбөгчид мянга мянган долларыг усан онгоц түрээсэлж хэрэглэхдээ зарцуулдаг байна.

Ингээд хамтдаа алдартай хөлбөмбөгчид хөлгүй цэнхэр далайд цагийг хэрхэн өнгөрүүлдгийг хамтдаа харцгаая.

5. Уэйн Рууни

Усан онгоц: “Pershing 90”

Үнэ: 3 сая фунт стерлинг

Уэйн Рууни эхнэр Колиныхоо хамтаар “Pershing 90” загварын усан онгоцоор зугаалдаг.

Энэ усан онгоц 5 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө, медиа өрөө болон нэг дор 8 зочин хүлээж авах зочдын өрөөтэй.

2013 онд хийгдсэн, 27 метр урт бөгөөд завь өргөгчтэй гэдгээрээ онцлогтой.

Өнгөрсөн зуны хувьд Уэйн Рууни болон Колин нар уг усан онгоцоороо Миконос гэх газар амарсан байна.

4. Дэвид Бекхэм

Усан онгоц: “Horizon 88”

Үнэ: 3.8 сая фунт стерлинг

Энэ усан онгоцыг дэлхий даяар “Хал үзсэн эмэгтэй” гэх нэрээр хочилдог бөгөөд энэ нь Бекхэмийн гэр бүлд зориулагдсан гэмээр сонсогдоно.

8 хүний багтаамжтай бас 40 км/цагийн хурд хийх чадвартай.

Дэвид Бекхэм энэ усан онгоцоороо ихэвчлэн Майами хотод цагийг өнгөрүүлдэг байна.

Түүнчлэн энэ усан онгоц дотор фитнес заал байдаг бөгөөд энэ нь Бекхэмийн гэр бүлийнхэн эрүүл мэнддээ анхаардаг болохыг харуулжээ.

28 метр урт бөгөөд 4 люкс өрөө, 2 зочдын өрөөтэй юм байна.

 

3. Серхио Рамос

Усан онгоц: “Fairline Squadron 78”

Үнэ: 4.8 сая фунт стерлинг

2017 онд тэрээр Аваргуудын Лигийн финалд тоглохын өмнө энэхүү гайхалтай усан онгоцоороо сайн амраад авсан талаар эх сурвалжууд мэдээлж байв.

Ингэхдээ багийн андууд болох Лука Модрич болон Лукас Вазкез нартай хамт тоглолтын өмнө зугаалсан байна.

Бусад хөлбөмбөгчдийн усан онгоцтой харьцуулахад харьцангуй жижиг буюу 24 метрийн урттай.

4 зочдын өрөө, 2 унтлагын өрөөтэйгөөс гадна 38 км/цаг хурдлах боломжтой.

Мөн завь өргөгчтэй тул Серхио Рамос хааяа усан онгоцноосоо холдож, моторт завь хөлөглөх дуртай байдаг гэнэ.

 

2. Кристиано Роналдо

Усан онгоц: “Palmer Johnson Ascari”

Үнэ: 7.5 сая фунт стерлинг

Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин маань ч гэсэн бусдын адил тансаг амьдралд дуртай.

Энэ усан онгоц дотор “VIP” өрөө бий. Энэ өрөөнд мэдээж хэрэг Роналдогоос өөр хүн ордоггүй биз ээ.

28 метр урт усан онгоц нь нийт 9 хүний багтаамжтай тул цөөн хүнд зориулсан үдэшлэг ч зохион байгуулах боломжтой.

 

1. Лионел Месси

Усан онгоц: “Maiora Seven C”

Үнэ: 10 сая фунт стерлинг

Хамгийн тансаг зэрэглэлийн усан онгоцтой хөлбөмбөгчдийн жагсаалтыг Лионел Месси тэргүүлжээ.

Барселона болон Аргентины шигшээ багийн домогт тоглогч тэрээр Ибиза арал дээр очих дуртай бөгөөд ингэхдээ энэхүү усан онгоцоороо аялдаг байна.

Роналдогийн усан онгоцтой адилхан буюу 28 метр урттай, 25 км/цаг хурдлах чадвартай.

Лионел Мессигийн усан онгоц дотроо 4 унтлагын өрөөтэй бас “VIP” өрөөтэй бөгөөд орнууд нь маш том хэмжээтэй байдаг байна. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлж болох хэд хэдэн сонирхолтой тоглоомууд түүний усан онгоц дотор байдаг гэнэ.

9
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *