50 сая хүнийг оролцуулсан судалгааны үр дүн: Гахайн утсан мах болон шар айраг хэрэглэхгүй бол хорт хавдар тусах эрсдэлийг 40% бууруулах боломжтой

1

Гахайн утсан мах болон согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх нь хорт хавдар тусах эрсдэлийг 40% бууруулах боломжтой ба зарим өвчнийг эмчлэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Жижиг хэмжээтэй хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн нь олон төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг бий болгодог болохыг “Дэлхийн Хорт хавдар Судлалын Байгууллага”-аас баталжээ.

Судалгаанд нийт 51 гаруй сая хүн оролцсон байна.

Хэт таргалалтаас сэргийлэх хэрэгтэй ба хэт таргалалт нь тамхи татахаас илүүтэй хорт хавдраар өвчлөх гол хүчин зүйл болоод байгааг мэргэжлийн байгууллага онцлов.

Өөрөөр хэлбэл хэт таргалалтаас болж 12 төрлийн хорт хавдар тусах боломжтой ажээ.

Энэ нь ноцтой тулгамдаж байгаа асуудал учир хэт таргалалттай холбоотой асуудлаар Европын Конгресс Австри улсын Венн хотод хурал зохион байгуулсан байна.

Хурлын үеэр хэт таргалалтад нөлөөлж буй гол хүчин зүйл бол хийжүүлсэн ундаа – үүнээс болж хүмүүс сахаргүй ундаа болон ус уухаа больсон – бас нэг өөр нөлөөлж буй хүчин зүйл байгаа нь хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн юм гэж хэлжээ.

Хүмүүс түргэн хоол болон өөх тос, цардуул их хэмжээгээр агуулсан хоол хүнс, сахраас татгалзах хэрэгтэй ба ингэснээр калорийн хэрэглээгээ хянаж чадах юм.

2035 он гэхэд хорт хавдраар өвчлөх хүмүүсийн тоо 58% буюу 24 сая хүнээр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

Харин энэ тоог 40%-иар бууруулах боломжтой гэнэ.

Хэт таргалалтаас үүдэлтэй тусах эрсдэлтэй 12 хорт хавдарт элэг, өндгөвч, түрүү булчирхай, ходоод, амны хөндий болон хоолой, хэвлий, хөх, цөс, бөөр, улаан хоолой, нойр булчирхай болон сав зэрэг эд эрхтнүүд багтаж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагын зүгээс: “Тамхи татахаа больж, зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, жингээ хянаж чадвал дэлхий нийтэд тулгамдаад байгаа дээрх хорт хавдруудыг бууруулах бүрэн боломжтой.” хэмээн хэлжээ.

Гэвч хүмүүс дасгал хөдөлгөөн хийхгүй, буруу хооллосноос болж хэт таргалж байгаа ба үүнээс харахад хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.

Мөн мэргэжлийн байгууллагын зүгээс нэмж: “Аль болох махан бүтээгдэхүүн бага хэрэглэх хэрэгтэйг сануулсан: Бага идэх хэрэгтэй, тэр тусмаа хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг.”

Харин бүхэл үр, хүнсний ногоо, жимс болон шош идэх нь хорт хавдраас сэргийлэх ба энэ нь эмэгтэйчүүд хүүхдээ хөхөөрөө хооллоход сайнаар нөлөөлөхөөс гадна хөхний хорт хавдар тусахгүй байх ач тустай гэнэ.

Түүнчлэн хүмүүс согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхээ багасгах хэрэгтэй ба оронд нь шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх ёстойг анхааруулж байна.

Судалгааг ахалсан доктор Гиота Митроу: “Бидний хийсэн судалгаанаас харахад хүмүүс зөв хооллож, шим тэжээлтэй хоол хүнс идэж, мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна.” хэмээн хэлжээ.

Харин “Хэт таргалалттай Тэмцэх Төв”-ийн эмч Кэролин Черни: “Хэт таргалалт хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна элгийг өвчлүүлдэг.” гэсэн байна.

Иймд мэргэжлийн байгууллагаас нийт хүмүүст хандан шар айраг, архи зэрэг согтууруулах төрлийн ундааны зүйлс болон гахайн утсан мах, бургер зэрэг хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байгаа юм.

4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *