Хүүхдийн сургуульдаа өмсөх гутлыг нь зөв сонгоход туслах зөвлөгөө

1

Сургууль хичээлийн амьдрал жилийн дөрвөн улирлын гуравт нь үргэлжилдэг. Тийм учраас эцэг эх энэ урт хугацаанд хүүхдэд тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хүүхдийн хөдөлгөөнд саад болохооргүй хувцас, гутал сонгох нь маш чухал. Өнөөдөр хүүхдийн сургуулийн гутлын сонголт маш их болжээ. Интернет дэлгүүрээс худалдан авалт хийгээд гэртээ хүргүүлэх ч боломж бий. Хамгийн гол нь зөв сонголт хийх л үлдэж байна. Хүүхдийн гутал сонгоход үйлдвэрлэгчийг сайтар судлах хэрэгтэй. Дэлхийд алдартай үйлдвэрлэгч бол сайн хэрэг.

Хүүхдийн сургуулийн гутлыг хэрхэн сонгох вэ?

Сандаль болон гутал сонгохдоо хамгийн түрүүнд зөөлөн арьсаар хийсэн эсэхийг сайтар анхаараарай. Гутлын бүч нь өргөн байвал хүүхдийн хөлөнд шигдэж орохгүй. Өнгөний хувьд сургуулийн дүрэмт хувцас болон өдөр тутмын хувцастай зохицохыг сонгоорой. Намар орой болон хаврын эхэнд анги танхим халуун байдаг, мөн хүйтний улиралд халаалт ажиллах тул анги нь +20 хүртэл халах нь бий. Энэ үед хүүхдийн хөлийг халууцуулахгүй хагас задгай гутал өмсгөвөл илүү зохимжтой.

Дизайны хувьд гэвэл сургуулийн гутал хувцастайгаа тохирох ёстой, өөрөөр хэлбэл ажил хэрэгч төрхийг илтгэнэ. Тод бус өнгөтэй. Жижигхэн гоёл чимэглэл хүүхдийн гуталд хүлээн зөвшөөрөгдөнө. Бага ангийн охидуудад өндөр өсгийтэй гутал тохиромжгүй, эрс хориотой. Харин 10 наснаас эхлээд 3 см-ээс хэтрээгүй өндөр өсгийтэй гутал өмсөхийг зөвшөөрнө.

 

Хүүхдэд хэдэн хос сургуулийн гутал хэрэгтэй вэ?

  • Гудамжинд зориулсан сургуулийн гутал. Дулааны улиралд төдийлөн хэрэглэхгүй, гэхдээ хүйтний улиралд битүү дулаахан гутал байх нь зайлшгүй. Тухайн газар нутгийн цаг агаарын байдлаас шалтгаалаад гутлаа сонгоно.
  • Тасалгаанд зориулсан сургуулийн гутал буюу “солих” гутал.
  • Биеийн тамирын хичээлд зориулсан бэлтгэлийн гутал.

 

Сургуулийн гутлын онцлог

Хүүхдийн сургуулийн гутал насанд хүрэгчдийн гутлаас ялгагдах ганц онцлог гэвэл гутлын өсгийгөөр ялгагдана. Бусад хэлбэр, дизайны хувьд адил төстэй тул ажил хийдэг аав, ээжтэйгээ адилхан хувцас өмсөж байгаадаа тэд маш их баяртай байна. Хүүхдийн гутал үйлдвэрлэгчид гутлын улавчинд маш их анхаарал хандуулдаг, ингэснээр хүүхдийн хөлийн хөдөлгөөнд дэмжлэг болдог байна. Алхахад зөөлөн, уланд өвчин мэдрүүлэхгүй гутал сонгоорой.

5
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цогтбаатар Соёлоо

    Цогтбаатар Соёлоо

    2018/08/20 at 12:18

    Undraa Undraa

  2. Togoo Luvsan

    Togoo Luvsan

    2018/08/20 at 12:42

    Khulan Sukh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *