Аль ухаалаг бугуйвч нь дээр вэ: шинэ Xiaomi Mi Band 3 уу эсвэл Mi Band 2 уу?

2

Таныг зөв сонголт хийхэд тань туслах зорилгоор хоёр загварын харьцуулалт хийж үзлээ.

Их бие болон оосор

Хоёр загвар хоёулаа сольдог оосортой. Гэхдээ Mi Band 2-ын оосор Mi Band 3-т таарахгүй. Зөвхөн хэлбэр нь өөр төдийгүй хэмжээний хувьд ч томорсонтой холбоотой юм. Mi Band 2 загварын үндсэн хэмжээ нь 40,3 × 15,7 × 10,5 мм бол шинэ загвар нь 46,9 × 17,9 × 12 мм.

Mi Band 3-ын оосорны хувьд 155-216 мм хүртэл сунах боломжтой. Харин Mi Band 2-ын оосор 155-210 мм урт сунана. Тэгэхээр шинэ загварын цаг нь Xiaomi-ийн өмнөх загвар багаддаг байсан том биетэй хүнд хүртэл хангалттай таарахаар болжээ.

Хэмжээ нэмэгдэхийн сацуу жин ч гэсэн нэмэгдсэн: 7 г-ын эсрэг 20 г. Гэхдээ Mi Band 3 загвар бугуйнд төдийлөн мэдэгдэхгүй.

Xiaomi Mi Band 2 загварыг ус чийгнээс хамгаалах IP67 стандартын дагуу хийсэн тул бороо, шүршүүрийн уснаас айх аюулгүй, тэр ч бүү хэл 1 метрийн гүний усанд цагтайгаа орсон ч болно. Шинэ загвар болох Mi Band 3 шинэ алхам хийж чадсан: усны даралтын 5 атмосферийг давна, өөрөөр хэлбэл 50 м-ийн гүний усыг давж гарч чадах юм.

 

Дэлгэц

Чухам дэлгэц л Xiaomi Mi Band 3-ыг онцгой загвар болгож чадаж байгаа юм. Бараг хоёр дахин томорсон: Mi Band 2-ын 0,42 инчийн эсрэг 0,78 инч болжээ. Дэлгэц томрохын хэрээр өргөтгөл ч нэмэгдсэн: 128 * 80 пиксель нь өмнөх загварын 72 * 40-ийг ардаа орхисон юм. Үүнээс гадна сенсор бүхий дэлгэцтэй болсон тул хөнгөн дарах/swipe хөдөлгөөн хийгээд л удирдаж болно, өөрөөр хэлбэл Mi Band 2 шиг дэлгэц дээр заавал чанга дарах хэрэггүй.

Mi Band 3 загвар нь сүүлийн үед дэлгэрээд байгаа 2,5D шилэн дэлгэцээр тоноглогдсон – илүү бөөрөнхий, урссан хэлбэр бүхий дэлгэцтэй болох боломжийг олгожээ. Mi Band 2-ын дэлгэц илүү тэгш өнцөгтийг санагдуулам юм.

 

Мэдрэгч болон харилцаа холбоо

Хоёр төхөөрөмж хоёулаа гурван хэмжээст акселерометртэй – алхам тоолох, зүрхний хэмнэл мэдэрнэ. Mi Band 3 загварын мэдрэгчийн ажиллагаа яг таг болсон бөгөөд ISO-10993-5/10 сертификатаар баталгаажжээ.

Шинэ загвар нь ухаалаг утастай Bluetooth 4.2-ээр холбогдох бол өмнөх загвар нь зөвхөн Bluetooth 4.0-ийг дэмждэг. Уг үзүүлэлт сайжирснаар мэдээлэл дамжуулах хурд ч сайжрах нь дамжиггүй.

Шинэ загварын бас нэг давуу тал бол NFC-чип, тийм ч учраас Mi Band 3 илүү өндөр үнээр зарагдах болсон шалтгаантай. Уг загвар нь зайнаас төлбөр хийх боломжийг олгоно.

 

Боломжууд

Mi Band 3 загварын дэлгэц томорсноор төхөөрөмжийн үйлдэл нэмэгдэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл биеийн хөдөлгөөний ерөнхий үзүүлэлтийг илүү тодорхой гаргана, утсанд ирсэн захиа цагны дэлгэц дээр шууд харагдана. Дуудлага орж ирэхэд Mi Band 3-ын дэлгэц дээр утасдаж байгаа хүний нэр гарч ирэх ажээ. Mi Band 2 загвар нь Mi Fit аппликейшний тусламжтайгаар дэлгэц дээр зөвхөн утас дуугарч байгаа дүрс л харагддаг байна.

Mi Band 3 одоохондоо зөвхөн WeChat болон QQ аппликейшн дэмжиж байгаа ч удахгүй гуравдагч хөгжүүлэгч нарын ачаар өөр бусад алдартай сошиал суваг, мессенжерийг дэмжинэ гэхэд буруудахгүй болов уу.

Mi Band 3 өөр бусад шинэ вижетүүдийг ч санал болгоно, жишээ нь цаг агаарын мэдээ, удахгүй болох гэж буй үйл явдлыг сэрүүлэг байдлаар мэдэгдэнэ. Эдгээрээс гадна Mi Band 3 загварт сэрүүлэг, нойр хянах мэдрэгч, ухаалаг гар утас түгжих зэрэг үйлдлүүд байдаг.

 

Ажиллах хүчин чадал

Сенсор/мэдрэгчтэй дэлгэцтэй болсон тул Mi Band 3 загварт илүү их эрчим хүч шаардлагатай болсон. 70-аас 110 мА-цаг болтлоо нэмэгдсэн батарейны ажиллах хугацаа яг л өмнөхтэйгөө адилхан. Шинэ цаг нь өмнөх Mi Band 2-ын адил нэг цэнэглэлтээр тасралтгүй 20 орчим өдөр ажиллана. Энэ хугацаа ч хангалттай гэж үзэж байгаа юм.

 

Үнэ

Xiaomi-ийн ухаалаг цагнууд бусдаас ялгарах нэгэн онцгой шинжтэй, энэ бол өндөр биш үнэ. Mi Band 3 загварын хувьд ч онцын өөрчлөлт гарсангүй. Үндсэн загвар нь 99,000₮

Mi Band 2 75,000₮-өөр зарагдаж байгааг бодоход үнийн хувьд онцын ялгаа гараагүй гэж хэлж болно.

 

Дүгнэлт

Mi Band 3 загварыг Mi Band 2-тай харьцуулахад дараах гурван давуу талтай байна гэж хэлмээр байна:

  • Ус чийгний хамгаалалт илүү сайжирсан
  • NFC-тэй болсон
  • Сайжруулсан сенсор дэлгэц
  • Бусад аппликейшнуудыг дэмжиж ажиллах өргөн боломж

Үзүүлэлтийг дараах хүснэгтэд илүү дэлгэрэнгүй харуулав.

Үзүүлэлт

Их биеийн хэмжээ

Оосорны урт, мм

Жин, гр

Ус чийгний хамгаалалт

Дэлгэц

Bluetooth

NFC

Акселерометр

Судасны цохилт хэмжигч

Батарей

Үнэ

Xiaomi Mi Band 3

46,9 × 17,9 × 12

247

20

IP68 5 ATM

0,78 инч, 128 × 80 пиксел дэлгэц, сенсортой

4.2

сонголттой

3 хэмжээст

байгаа

110 мА*цаг 20 өдөр

99,000₮

Xiaomi Mi Band 2

40,3 × 15,7 × 10,5

235

7

IP67

0,42 инч, 72 × 40 пиксел дэлгэц

4.0

сонголттой

байгаа

70 мА*цаг 20 өдөр

75,000₮

 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *