Британи эр танкaар такси үйлчилгээ үзүүлж эхэлжээ: хөгжилтэй бас сонирхолтой аялал, гэхдээ тийм ч зөөлхөн бас хямдхан биш шүү

0

Өнөө цагт таксины маш олон төрлийн үйлчилгээ гарсан, гэхдээ нэг британи эр бүгдийг алмайруулж чадсан юм. Мэрлин Бэтчелор “тaнкан такси”-гаар Норвичийн гудамжийг шуугиулж байна.

sevastopol.su

Британийн Норвичид амьдардаг Мэрлин Бэтчелор зорчигчдыг ойролцоогоор 1000 ам.доллараар тээвэрлэх таксины үйлчилгээ үзүүлэх болжээ. Бaйлдааны техникээр тээвэрлэж байгаа учраас ийм өндөр үнэтэй байгаа юм гэж жолооч тайлбарлажээ.

Англи эр бaйлдааны техникийг дуудлага худалдаагаар худалдаж авчээ. Өөрийн болгосны дараа үйлчилгээ, засварт нийт 35,000 ам.доллар зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл шинэ Toyota Camry машины үнэтэй адил хэмжээний мөнгө зарцуулжээ.

sevastopol.su

Мэрлин Бэтчилороос эхлээд хөршүүд нь тaнкан дээрээ суулгахыг гуйжээ, дараа нь найз нар, цаашлаад найз нарын найз нар. Энэ тойрог улам л тэлсээр байв. Ингээд үүнээс багагүй мөнгө олж болох юм байна гэсэн санаа түүний толгойд орж иржээ. Уг техник нь бaйлдааны зориулалттай xуягт тээврийн хэрэгсэл, гэхдээ тaнк гэх нь илүү амар бөгөөд илүү гоё сонсогддог байна.

Тaнкны эзэн бичиг баримтыг бүгдийг нь албан ёсоор бүрдүүлж бүртгүүлжээ. Тэрээр хурим, оpшуулгын арга хэмжээнд оролцох тусгай зөвшөөрөл хүртэл авсан байна. Ойрын үед үйлчилгээгээ илүү өргөн хүрээнд үзүүлэхээр ажиллаж байгаа ажээ, жишээ нь, төгсөлтийн баяр, төрсөн өдөрт. Бэтчелорын хэлснээр тaнк барих нь түүний хувьд зугаатай ажил гэнэ. Хүмүүс этгээд хачин машиныг нь хараад гайхаж байгаа нь түүнд их сайхан санагддаг ажээ.

6
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *