
Зарим хүмүүсийн хувьд хоол хийх нь маш зугаатай ажил төдийгүй бараг хобби нь байдаг. Бүтээлч чадвар болон гал тогооны өрөөн дэх авьяасаа харуулах боломж ч гэж хэлж болох юм. Хэрэв энгийн хоолыг ер бусын болгохыг хүсвэл, тэд бага зэрэг бүтээлч байдлыг хэрхэн ашиглахаа сайн мэднэ. Жишээ нь, энгийн Итали талхыг цэцгийн талбай болгох маш амархан. Хайртай хүндээ амтат бялууг ч хялбархан урлана. Нэг бол гал тогооны өрөөндөө очиж гэр бүлийнхэндээ оройн зоог хийж өгч гэнэтийн бэлэг барина.
Хоолонд дургүй хэн байх билээ. Тэр дундаа хоолыг урлаг гэж ойлгодог хүмүүст талархаад барамгүй. Бонус хэсгээр дамжуулан та сайхан хоол болоогүй ч, үргэлж хичээл зүтгэлийг нь үнэлдэг залуутай танилцах болно. Хамгийн чухал зүйл мэдээж амт шүү дээ, тийм биш гэж үү?
1. Энэ Итали талхыг яг л уран бүтээлч хийсэн юм шиг харагдаж байна:

2. “Эхнэр маань шөнийн турш энэ бялууг хүүгийнхээ төрсөн өдөрт зориулж хийжээ:”

3. “Байдаг л нэг өдрийн хоол идэх нь хэтэрхий уйтгартай учраас би будаагаар өөрийгөө болон муураа хийлээ.”

4. “Нөхөр маань хоол хийж чаддаггүй юм. Тэр ер нь гал тогооны өрөөнд ч бараг ордоггүй. Тааруу амттай хоол хийчих вий гэж эмээдэг гэх үү дээ. Гэхдээ тэр миний дуртай амттаны жорыг олоод нууцаар надад кремтэй брюле хийж өгсөн. Намайг ямар их баярласан гэж бодож байна?!”

5. “Ван Гогийн уран зургаас санаа авч энэ бялууг хийлээ.”

6. Энэ бол энгийн нэг лаа биш!

7. “Миний эхнэр Японы бяслагтай бялууг үнэн хашраах юм аа.”

8. Энэ хурга үнэхээр өхөөрдөм байгаа биз? Яаж тэрнийг иднэ ээ?

9. “Ээж бид хоёр идэж болдог алтны ялтастай хар аяган бялуу хийсэн.”

10. Цэцгийн талбайг санагдуулам Итали талх…

11. “Охин маань геологи болон нарийн боовны чиглэлээр ажилладаг. Тийм болохоор би түүний төрсөн өдрөөр ийм бялуу хийж өгсөн юм.”

12. Геометрийн панна котта амттан

13. “Эхнэр маань хүнсний будгийн тусламжтай олон өнгийн бялуу хийжээ.”

14. Энэ бол Улаан өндөгний баяраар хийсэн интоор болон нэрстэй бялуу

15. “Энэ бялууг идэж болно, гэхдээ гэрэлнүүдийг болохгүй. Ээж бид хоёр алдартай хүүхэлдэйн киноноос санаа авч, үүнийг хийсэн юм.”

16. “Өө бурхан минь! Миний хүү надад төрсөн өдрөөр маань вандуйн нухаштай хайрсан дун хийж өглөө. Энэ бол шилдэг бүтээл!”

17. “Би энэ гүзээлзгэний бялууг найзынхаа ээжид зориулж хийлээ.”

18. “Миний хийсэн шил толь мэт төгс бялуу”

19. Охиныхоо төрсөн өдөрт зориулж хийсэн Фламинго бялуу:

20. Энэ бинг хараад ямар ч хүүхэд зүгээр өнгөрч чадахгүй:

Бонус: Хэдийгээр чи төмс эсвэл өндөг шарахаас өөр зүйл хийж мэддэггүй бол, үргэлж чиний хийсэн хоолонд талархах нэгэн байдгийг санаарай – тэр бол бидний сайн анд болох нохой маань шүү дээ

Танд амт нь үргэлж тасархай болдог хоолны жор байдаг уу? Тийм бол бидэнтэй тэрхүү хоолныхоо жорыг хуваалцаарай.







