Алдартай хүүхэлдэйн киноны дүрүүд бодит амьдрал дээр хэрхэн хувцаслаж, ямар харагдах байсныг эгч дүү хоёр өөрсдийнхөөрөө харуулжээ

0

Та өмнө нь “Winnie the Pooh” хэрэв жинхэнэ хүн байсан бол ямар хувцастай байх байсан бол гэж төсөөлж байсан уу? Эсвэл Диснейн эсрэг талын дүрүүд бодит ертөнцөд юу өмсөх байсан талаар бодож байсан уу? Британийн ихэр эгч дүүс болох Danielle болон Nicole нар тэгж төсөөлдөг байсан учраас ямар нэгэн зүйл хийхээр шийджээ. Тэд зөвхөн хуучны загвартай хувцаснууд өмсөж, бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудын дүрүүдийг бодит амьдрал дээр ямар харагдах байсан, яаж хувцаслах байсныг харуулж, Инстаграмдаа дараах зургуудыг постолсон байна.

Өнөөдөр бид та бүхэндээ Danielle болон Nicole нарын хуучин загвартай хувцаснуудын тусламжтайгаар хэрхэн бүтээлчээр сэтгэснийг сонирхуулъя гэж бодлоо. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна!

Bety Berry

Тэд бол ихэр эгч дүүс бөгөөд хоёулаа Их Британид амьдардаг. Балчир наснаасаа авахуулаад тэд хувцсаар тоглож, ямар нэгэн шинэ стиль зохиож, ер бусын хувцасны коллекцийг санаачилдаг байв. Тэр ч бүү хэл ихрүүд загварын компанид хүртэл ажиллаад амжжээ. Гэвч тэдний дизайн болон бүтээлч сэтгэхүйг хамтдаа хослуулах хүсэл мөрөөдөл нь тусдаа бие даан өөрсдийн “Bety Berry” хуучны загвартай хувцасны брендийг үүсгэх байлаа.

Тэд өөрсдийн брендийн нэрийг эмээ нарынхаа Betty болон Berenice гэх нэрнүүдээс санаа авчээ. Эмээ нар нь хоёулаа ихрүүдийн хүсэл сонирхолд нөлөөлцгөөсөн аж. Тэдний зорилго бол загварын ертөнцөд өөрсдийн брендийг санал болгох буюу эргэн тойрон, хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулахгүй материалаар хийсэн хувцсыг нийлүүлэх юм байна. Тийм ч учраас тэд хувцаснуудыг болгоомжтой сонгож, загварыг нь гаргахдаа онцгойлон анхаардаг гэнэ. Брендийн ихэнх хувцсыг ихрүүд гараараа оёдог учраас байгальд хор хөнөөлтэй материал аль болох ашиглахыг хүсдэггүй аж.

Тэд хоёулаа хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, өөрсдөөрөө бахархдаг байна. Тэдний хуучны загварын хувцаснууд хувцас загварын зах зээлд шинэ уур амьсгал авчирч, моодыг эргүүлж байгаад хүмүүс талархалтай хандаж байгаа гэнэ. Тэдний Инстаграм хаягнаас ихрүүдийг ямар авьяаслаг хүмүүс болохыг харж болох юм. Харин ихрүүд бүтээлч сэтгэхүйгээ ашиглан алдартай дүрүүдийг бодит амьдрал дээр хэрхэн хувцаслаж, ямар харагдах байсныг өөрсдийнхөө брендийн хувцаснуудыг өмсөж харуулжээ.

bettyberry/instagram

 

1. “Frozen” хүүхэлдэйн киноны Anna болон Elsa тэдний хувилбараар…

bettyberry/instagram

 

2. The Recess gang

bettyberry/instagram

 

3. “Beauty and the Beast” – Гэхдээ тэд хоёулаа үзэсгэлэнтэй байна!

bettyberry/instagram

 

4. 90-ээд оны моод эргээд ирчихэв үү дээ – бид яагаад энэ хувцаслалтаас залхана гэж?

bettyberry/instagram

 

5. “The Powerpuff Girls” бодит амьдрал дээр ингэж харагдах байжээ

bettyberry/instagram

 

6. “Neverland”-ийн загварын шоунаас шууд гараад ирлээ!

bettyberry/instagram

 

7. Grant Wood-ийн зурсан American Gothic уран зурагт хүндэтгэл үзүүлэх нь…

bettyberry/instagram

 

8. Andy Warhol

bettyberry/instagram

 

9. “Frozen 2” – Илүү загварлаг бас хуучны хэв маяг

bettyberry/instagram

 

10. Хэрэв “Winnie the Pooh” загварын ертөнцийн шүтээн байсан бол ингэж харагдах байж…

bettyberry/instagram

 

 

11. Kurt Cobain

bettyberry/instagram

 

12. “OZ” кинон дээрх охин

bettyberry/instagram

 

13. Нээрээ л иймэрхүү байдалтай харагдах байсан болов уу

bettyberry/instagram

 

14. Энэ хувцастай ой модоор зугаалж явахад илүү тав тухтай байх байсан биз ээ

bettyberry/instagram

 

15. Хэрэв та аз жаргалыг мэдрэхийг хүсвэл жаахан ч гэсэн хуучинсаг загвараар хувцаслаарай

betyberry/instagram

 

16. Bridget Jones

bettyberry/instagram

 

17. Хувцасны нарийн хэсэг бүрт ач холбогдол өгч урлажээ

bettyberry/instagram

 

18. “Надад чиний хувцас таалагдаж байна, чи миний найз болох уу?”

bettyberry/instagram

 

19. David Bowie-гийн классик хувцаслалтуудын нэг

bettyberry/instagram

Танд аль нь илүү их таалагдсан бэ? Та эдгээр хувцаснуудыг өдөр тутмын амьдралдаа өмсөх байсан уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

20
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Misheel Mika

    Misheel Mika

    2020/05/09 at 13:29

    Enujin Batbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *