Би жил бүр идэвхжүүлсэн нүүрсээр цэцэг ургамлаа борддог юм. Үр дүн нь зориулалтын бордооноос ч илүү байж чаддаг

1

Улирал хооронд тасалгааны цэцгийг юугаар бордох ёстой вэ? Цаг агаарын өөрчлөлт байгалийн элемент болгонд нөлөөлдөг. Зөвхөн хүмүүст нөлөөлөөд зогсохгүй мөн тасалгааны ургамалд ч нөлөөлнө. Хүн өөрөө өөрийгөө арчлаад явдаг, энэ үед мөн тасалгааны цэцгээ арчлахаа ч мартаж болохгүй. Та бүхэндээ маш энгийн бас үр дүнтэй бордоо санал болгоё – энэ бол идэвхжүүлсэн нүүрс.

© Pexels

 

Тасалгааны цэцгийг юугаар бордох вэ?

Цахирмаа тарьдаг хүмүүс идэвхжүүлсэн нүүрсний ид шидийг сайн мэддэг байх. Жишээ нь, ааштай цэцгийг өөр хөрсөнд суулгах үед хатсан навч, мөчрийг тастаж авахдаа идэвхжүүлсэн нүүрс ашигладаг. Ургамлын өвчилсөн хэсгийг болгоомжтой аваад хөрсөнд нь нунтаглаж бэлдсэн идэвхжүүлсэн нүүрсийг ахиухан хийдэг байна. Ийм бордоо хийснээс хойш цахирмаа тэр болгон өвчилж ганддаггүй ажээ.

© Pexels

 

Үлэмж их ашиг тустай

Бордоонд яагаад ийм энгийн бодис хэрэглэх болсон юм бэ? Идэвхжүүлсэн нүүрс нь бусад үнэтэй арчилгааны бодисоос маш хямд. Мэргэжлийн түвшинд ашиглах бордооноос илүү гарах зүйлгүй юм болов уу? Үнэндээ илүү үр дүнтэй ч байж болно.

Учир нь идэвхжүүлсэн нүүрс – илүүдэл чийг, ургамалд шингэсэн хортой бодисыг арилгадаг үйлчилгээтэй ажээ. Гэдэс ходоод өвдөх үед бид  идэвхжүүлсэн нүүрсийг яаралтай тусламж үзүүлэх байдлаар хэрэглэдэг нь ч цаанаа нарийн учиртай. Нүүрс нь хөрсний хэт хүчлийг багасгана, мөн ургамалд хэрэггүй металл зэргийг өөртөө шингээж авдаг. Онгорхой цонхоор тасалгааны цэцгэнд маш их хортой агаар шингэж байдгийг мартаж болохгүй.

© Pexels

 

Энгийн аргууд

Тэгвэл бусад ургамлын хувьд яах уу? Цахирмаагаас бусад? Идэвхжүүлсэн нүүрсээр яаж бордох юм бэ? Стандарт бус аргаар бордох хоёр хувилбар байна: хуурай болон чийгтэй. Хуурай аргаар бордохын тулд 2 ширхэг идэвхжүүлсэн нүүрсийг хэд хэдэн хэсэг болгон хуваана. Энэ хэмжээний бордоо нь дунд зэргийн ургамалд тохиромжтой.

Цэцэг ургаж байгаа хөрсөнд хэд хэдэн жижиг нүх гаргана. Нүх болгон ойролцоогоор 2-3 см-ийн гүнтэй байх ёстой. Бэлдсэн нүхэнд идэвхжүүлсэн нүүрсийг хийж хөрсөөрөө буцаагаад булна. Дараа нь ургамлаа багахан услаарай. Хөрсний гадаргуу дээр идэвхжүүслэн нүүрс ил тавьж орхих нь ямар ч үр дүнгүй гэдгийг анхааруулъя.

© Pexels

Чийгтэй арга – тасалгааны ургамлыг илүү төгөлдөршүүлсэн байдлаар услах арга гэж хэлж болох юм. Үүний тулд хэдэн ширхэг идэвхжүүлсэн нүүрсийг бага зэргийн бүлээн усанд уусгана. Ингээд тэрхүү усаар цэцгээ услаарай, хамгийн гол нь хөрсөнд бүрэн шингэх ёстой шүү. Хуурай аргыг илүү үр дүнтэй гэж үздэг хэдий ч та хоёр аргыг хоёуланг нь туршиж үзэхэд буруудахгүй.

© Pexels

 

Гэрийн нөхцөлд тасалгааны цэцгийг юугаар бордох вэ?

Идэвхжүүлсэн нүүрс – таны гэр орныг чимж байгаа үзэсгэлэнтэй цэцэгсийг бордох цорын ганц эрдэнэс биш юм. Гэрийн нөхцөлд ашиглах бордооны хувьд гадил, мандарын хальс ч тохирно. Хүйтний улиралд хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг жимс байгаа биз дээ? Тиймээс алдаж болохгүй боломж гэж үзээд хэрхэн бордохыг сонирхоцгооё.

© Pexels

1 литрийн шилэн саванд бүлээвтэр ус хийж гадил эсвэл мандарины хэрчсэн хальс хийнэ. Энэ хоёр орцыг холих хэрэггүй, тиймээс аль нэгийг нь л ашиглаарай. Жишээ нь, мандарины хальс энэ удаад авлаа гэж бодъё. Хальсыг 2-3 цаг хандлахад л хангалттай. Ус бага зэрэг шаргал өнгөтэй болсон байвал ургамлаа усалж болно гэсэн үг. Хамгийн гол нь ус халуун байх ёсгүй, усныхаа хэмийг сайтар анхаараарай.

Сэтгэлээ гарган ургуулж байгаа таны тасалгааны цэцэг бүтэн жилийн турш эзнээ баярлуулж байх болтугай.

23
ГоёГоё
8
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *