Сайн хүн байх гэж хичээх хэрэггүй, өөрийнхөөрөө байхад л хангалттай

3

Амьдралынхаа ихэнх хэсэгт Золбоо үгүй гэж хэлж чаддаггүй байсан. Хүүхэд харах уу? Тэгье. Амралтын өдөр ажиллаарай! Асуудалгүй. Мөнгө зээлээч? Байгааг минь аваарай, гагцхүү би унааны мөнгө авчихая. Нохой авах уу? Тэгье. Шинэ багц даавуу, халат болон котлеттой тогоо байна. Жимс түүхэд туслаач? Асуудалгүй, гагцхүү би бэлтгэлийн өмдөө өмсөөдхөе.

Тэрээр хэн нэгэн өөрт нь гомдох, өш зангидах эсвэл муугаар бодох вий гэхээс сүнсээ зайлтал айдаг байсан ба харин тайвширсны дараагаар өөрийн гэсэн сонирхол огт байгаагүйг анзаардаг байлаа. Гагцхүү Сараа эгч, найзуудынх нь хүүхдүүд, өөрийн хамаатнууд гэрт нь үнэгүй дэн буудал болгосон, өдөр тутмын болж хувирсан ажил л байсан.

Энэ сайн дурын боолын хөдөлмөрөөс өөрийгөө гаргахад тийм ч хялбар байгаагүй. Сараа эгч машид бухимдан түүнийг амин хувиа хичээгч гэж дуудан, найзууд нь нүдээ том болгон жуумалзаж харин ах нар Золбоог оймсуудыг нь олж өгөхийн оронд дэлхийг аврахаар болж байгаад бухимдан өөрсдөө хайцгаана.

Өмнөх ажлын нилээдгүй жин нэмсэн хамтрагч маань намайг өөрийн хувцасны цуглуулгаа үзүүлэхээр дагуулж явсан юм. Нэг бол хуниастай дотуур цамц эсвэл хайрцагтай даашинз байх. Гэхдээ зүгээр нэг өгөхгүй харин зарна гэсэн билээ. Би харин түүнтэй харилцаагаа муутгахаас айн “Үгүй” гэж хэлж чадахгүй тул бүхнийг дуулгавартай нь аргагүй худалдан авсан бөгөөд дараа нь өмсөж дуусгасан билээ.

“Нохойн зүрх” гээд кинон дээрх комиссар, профессор Преображенскийд Герман дахь өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах зорилгоор сэтгүүл худалдан авахыг шаргуу шаардсан байдаг. Гэтэл профессор маш тайвнаар “Авахгүй” гэхэд комиссар улам л шавдангуй байдлаар, арьсан куртикээ хаялан байж ууртайгаар ганц сэтгүүл авах 50 мөнгө хайран байна уу эсвэл бяцхан хүүхдүүдийг өрөвдөхгүй байна уу хэмээн шавдуулж эхэлсэн. Энэхүү асуултанд профессор улам л тайвнаар “Би зүгээр л авмааргүй байна” гэж өөрийгөө зөвтгөх, ямарваа нэгэн тайлбар өгөх эсвэл зайлж бултахгүйгээр хэлж гэнэ. Ямарваа нэгэн гэмшилгүйгээр.

Мэдээж бидэнд хүсэхгүй байх эрх байгаа шүү дээ.

Олонхи оролцогчдын хувьд даашинз, ам болон хамраа л цухуйлгах арга хэмжээнд очихгүй байх. Бидэнд бүр хоёр байгаа хэдий ч хөршийн охинд хүүхэлдэй бэлэглэхгүй байх. Уйтгартай аялалд явахгүй байх, таагүй хүмүүст төрсөн өдрийн мэнд хүргэх болон үеэл эгчид өөрийн ганц цайны даашинзаа өгөхгүй байх эрхтэй шүү дээ.

Ямарваа нэгэн сонголтын өмнө тулгарсан бол ямагт өөрийгөө сонгож байгаарай. Өөрийн мэдрэмж, өөрийн хүсэл болон өөрийн амар тайван байдал. Харин хэрэв бүтэлгүйтсэн бол элсэн цаг шиг эргүүлэн өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, өвлийн идшэнд зориулан ганц хонь захих, мөнгө зээлж эмээгийн бандгар шүүгээг авах. Энэ тохиолдолд “найзууд” яг л сонсоогүй хүн мэт болох вий.

5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2017/08/11 at 17:30

    Estoi unen iluu dutuugui hun chigeeree chanartai Bh ni l

  2. Sundari Tsetseg

    Sundari Tsetseg

    2017/08/11 at 18:02

    chadna gej zutgeed chadal hurehgui ued yah ym chadsan zagt n hunuus oilgohgui bwal yah ym setgeleer unaad zurhendee uildag y bna lee

  3. Nomin Nomin

    Nomin Nomin

    2017/08/11 at 21:44

    Yaag unen

  4. Зочин

    2017/08/12 at 00:41

    Bi Ene jilees ugui gej helj surch baigaa. Amar yum bilee. Setgeleesee tuslah gej bna uu esvel khund saihan kharagdakh gej bna uu gedeg ee sain bodoj baigaad shiiddeg bolson. Ur dund n minii naizuud namaig iluu khundelj kharitsdag bolson. Ekhendee gaikhaad baisan.

  5. hgmgy

    2017/08/12 at 10:02

    Хэрэв тэр хүн арчаагүй зантай бол яахав ӨӨрийнхөөрөө байна гээд тэнэгтээд байдаг хүмс их болсон ш дээ. Саран дээр ганцаараа биш ,сүрэг хүмүүсийн дунд амьдарч байгаагаа мартаж үл болно гэж

  6. Tungaa Galbadrakh

    Tungaa Galbadrakh

    2017/08/15 at 02:27

    үнэн шүү.

  7. Tungaa Galbadrakh

    Tungaa Galbadrakh

    2017/08/15 at 02:29

    үнэн үнэн. хүн болгон адлаа дутагдалтай. 10 хуруу тэгш биш

  8. Tungaa Galbadrakh

    Tungaa Galbadrakh

    2017/08/15 at 02:31

    хүн болгонд хязгаар бий. энийг л ойлгох сэтгэлийн хат хүн бүхэнд хэрэгтэй б.э…

  9. doprisvren

    2017/09/06 at 02:07

    sain hvn boloh hiichej bh hregtei chadhgv bl hujanuudin egneend orj maltad ork bolj blno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *