Гутал – нарийлж болохгүй зүйл. Овоо хэдэн төгрөг зарцуулсан юм чинь хэдэн жил сайхнаар нь өмсөхийг хүн бүр хүсэлгүй яах вэ. Жил болгон хямдхан гутал авч сольж байхаар чанартай гутлыг хэдэн жил өмсөх нь таны хөлөнд ч тустайг та мэдэх хэрэгтэй.
Элдэв үнэтэй гутал арчилгааны бодисгүйгээр гутлаа хэрхэн арчлах талаар танд зөвлөгөө өгөхөөр бэлдлээ.
1. Улны цагааныг сэргээх
Шүдний оо зөвхөн шүд цэвэрлэхэд зориулагдсан эд биш ээ, пүүз кэтийг цасан цагаан болгоно. Хэрэггүй болсон шүдний сойз дээр багахан шүдний оо дусаагаад гутлаа арчаарай. Ингэж даавуун гутлаа ч цэвэрлэж болно – даавуун гутлаа шүдний оогоор арчаад 15 минут байлгасны дараа нойтон алчуураар цэвэрлэж авна.
2. Арьсан гутлаа хэрхэн цэвэрлэх вэ?
Ариутгалын спирт хэрэг болно. Гэхдээ нэг анхаарах зүйл байна: танд этанол биш изопропанол хэрэгтэй юм шүү (худалдагчаас нь тодруулж асуугаарай). Арьсан гутал дээр толбо тогтсон бол изопропанол спиртийг хөвөнд шингээж толботой хэсэг дээр хагас цаг гаран байлгаад аваарай.
3. Цэвэр гутал – өөртөө итгэлтэй байх үндэс болно
Унтахаасаа өмнө багахан хэмжээний сод гутландаа хийж хоноорой. Өглөө сэгсрээд цэвэрлэнэ. Хүнсний сод гутлын эвгүй үнэрийг өөртөө шингээж авсан байх болно.
4. Хумсны үрүүл
Элгэн туфли дээр тогтсон толбо, бохирыг хумсны үрүүлээр цэвэрлэж болно. Эхлээд хуурай алчуураар аль болох бохирыг цэвэрлээд харин дараа нь үрүүлээр үрээрэй. Чанга үрэх хэрэггүй, хөнгөхөн өнгөц үрнэ шүү.
5. Уксусын уусмал
Өөрийн хүчиллэг чанараараа уксус гутлыг ариутгаад зогсохгүй уланд наалдсан замын давсыг ч арилгана. 1/3 аяга уксусыг 1 л усанд найруулаад алчуураа дүрнэ. Нойтон алчуураараа гутлаа ороогоод хэдэн цаг байлгасны дараа хуурай цэвэр алчуураар арчиж өөрөөр нь хатаана.
6. Лакан туфлийн өнгө сэргээх
Вазилин хэрэг болно доо. Энэ бол шалгарсан арга. Туфлийг тосоор сайтар тосол, ялангуяа багахан урагдсан хэсэг зэргийг сайн тослоорой.
7. Гурилаар элгэн гутлын толбо арилгах
Элгэн гутал дээр тогтсон тосны толбыг бид гурилаар арилгаж болно. Багахан зэргийн гурил цацаад хагас цаг гаран орхино. Дараа нь даавуугаар цэвэрлээд арчаарай.
8. Сэнсээр гутлынхаа хэмжээг томсгоё
Шинээр авсан гутлаа хөлдөө эвтэйхэн болгохын тулд зузаан оймс, сэнс хэрэг болно. Оймсоо өмсөөд сэнсээ халуун дээр тавьж сэнсдээрэй.
9. Хөлдөөгчинд гутлаа сунгах арга
Багадсан гутлаа томсгох бас нэгэн арга. Энэ удаад халуунаар биш хүйтнийг ашиглана. Та гялгар уутанд ус хийгээд гутландаа углаарай, гутлаа хөлдөөгчинд хийж хонуулаад өглөө нь гаргаж ирнэ. Мөс хайлтал түр хүлээж байгаад гуталнаас мөсөө авна.
10. Халтирахгүйн тулд
Шинэ туфли өмсөөд халтирч унахгүйн тулд зүлгүүрээр гутлын улыг зүлгүүрдээрэй. Ул арзайж та тийм ч амархан унахгүй болно.
11. Цэврүү үсрэхээс урьдчилан сэргийлэх
Бид бүгд шинэ гутал өмсөж хөлөө холгож байсан. Хөл холгож болзошгүй хэсгүүдэд энгийн дезодарант түрхээрэй.
12. Өндөр өсгийтэй туфли өмсөхдөө хуруугаа боож бай
Хачирхалтай сонсогдож болно, өндөр өсгийтэй туфли өмсөхөөр хөлийн хуруу хавчигдаж эвгүй мэдрэмж төрдөг. Тэгэхээр хөлийн хуруугаа хооронд нь шархны лентээр нийлүүлж наагаарай.
13. Ус үл нэвтрэх гутал
Энэ арга бол арьсан, даавуун гутлын алинд ч тохирно. Ус үл нэвтрүүлдэг болгохын тулд зөгийн лав тосоор тослоорой. Нимгэн түрхэхэд хангалттай, энэ бол шалгарсан арга юм шүү.
14. Хөлөө амрааж сурцгаая
Хөл тань ядарсан бол цайнд дүр, хөл тань амарч цусан хангамж сайжирна.
Зочин
2016/08/25 at 10:15
Thank you.