Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал

2

Йогоор хичээллэхийг хүсдэг ч сургалтанд суух цаг завгүй байна уу? Эхлэн сурагчдад зориулан гэртээ хийхэд тохиромжтой хөнгөн дасгалуудыг энд танилцуулна.

Тайвшруулах байрлал

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 1

Завилж суугаад нуруугаа хэрхэн амарч, сунаж байгааг мэдэр. Өвдгөн дээрээ дарж үл ялиг дээш сунаж болно. Гүнзгий, жигд амьсгалж 2 минут сууна. Энэ нь дасгал хийх эрч хүчийг өгч, стресс бууруулах байрлал юм.

Урагш бөхийх

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 2

Хөлөө урагш жийж сууна. Хөлийн хуруундаа аажим тонгойж хүрээрэй. Амьсгалаа гаргахдаа урагш бөхийнө – энэ нь булчин шөрмөсийг илүү сунгахад тустай. 5 удаа давтаж хийгээрэй.

Хүүхдийн байрлал

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 3

Өвдөглөж суугаад өвдгөө мөрний хэмжээтэй байрлуулж, гараа арагш авна. Урагш аажуухан бөхийж, толгойгоо шаланд хүргэж биеэ суллана. 3-4 минут энэ байрлалдаа гүнзгий, жигд амьсгалан нуруугаа амрахыг мэдрээрэй.

Завилж суугаад баруун гараа зүүн өвдөг дээрээ тавьж, зүүн гараа арагш суллаж тавиад зүүн тийшээ толгойгоо аажуухан эргүүл. Толгойгоо даган биеэ мөн аажим эргүүлнэ. Аль болох гүнзгий амьсгалаарай. Цээжний хажуу, ташаа, өгзөгний булчин сунаж байгааг мэдрэх хэрэгтэй. Буцаад аажим эргэж хуучин байрлалдаа ирнэ. Одоо баруун тийшээ мөн адил хийнэ.

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 4

Дагинасын байрлал

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 5

Дээш харж хэвтээд, өвдгөө нугалж дэлгээд улаа нийлүүлнэ. Хоёр гараа хажуу тийш сул тавина. Жигд амьсгалж, гуяны дотор талын булчингаа аль болох сунгахыг хичээнэ. 2 минут байхад хангалттай.

Хөлөө өргөх

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 6

Хөлөө хананд тулгаж дээш өргөнө. Биеэ, гараа сулла. Цээж дүүрэн амьсгалж 3 минут энэ байрлалд хэвтээрэй. Элдэв зүйл бодохгүйг хичээн, нуруу, хөлөө хэрхэн амарч суларч буйг мэдрээрэй.

Чөлөөт салхины байрлал

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 7

Дээш харан хэвтээд өвдгөө нугалан тэвэрч, хөлөө солбино. Өвдгөө сайн бариад нурууны болон өгзөгний булчин хэрхэн сунаж буйг мэдэр. Эхэндээ энэ дасгал хүнд байж магадгүй. Гэхдээ цаашдаа улам таатай болох бөгөөд ганцхан минут өнгөрөхөд нурууны ачаалал алга болно. Гүнзгий амьсгалахаа мартуузай.

Тагтааны суудал

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 8

Дөрвөн хөллөөд гартаа мөрний хэмжээтэй зай авна. Зүүн өвдгөө урагш нугалж хоёр гарны дунд тавиарай. Баруун хөлөө арагш сунгаж жийнэ. Биеэрээ урагш бөхийж, хүндийн төвийг зүүн өвдөг дээр авна. Энэ байрлалд нэг минут болоод хөлөө сольж хийх ёстой. Энэ дасгал хөлний өвчин, хаванг арилгаж, нурууны булчинд сайнаар нөлөөлдөг.

Сэрж мэдрэх байрлал

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 9

Дээш харж хэвтээд гараа алдлан сул тавина. Баруун өвдгөө цээжиндээ нааж, бүх биеэрээ зүүн тийш хазайн нуруугаа цэх байлгана. Энэ байрлалаар 3 минут хэвтээд нөгөө тал руугаа сольж хийгээрэй. Ууц нуруу, ахар сүүлээр өвддөг хүмүүст маш сайн дасгал юм.

Загасны байрлал

Гэртээ хийх боломжтой йогийн 10 дасгал 10

Дээш харж хэвтэнэ. Гараа хонгон доороо авна. Цээжээ аажуухан өргөж толгойгоо өргөлгүй гэдийгээрэй. Жигдхэн амьсгална. Буцаад цээжээ аажуухан буулгана.

Энэ дасгалыг хийснээр дахин төрсөн мэт сэргэх мэдрэмж төрнө. Булчингийн зангиралт, өвдөлт, ядаргаа, ачаалал хийсэн одож, нуруу тэгширдэг. Иймээс хүзүү амарч, тархины цусан хангамж сайжирна. Толгой өвдөх, нойргүйдлийг ор мөргүй мартана!

92
ГайхмаарГайхмаар
38
ГоёГоё
30
ХөөрхөнХөөрхөн
20
БахархмаарБахархмаар
14
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tungalag Paniga

    2016/05/09 at 06:51

    Ok

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *