Гэрэл зураг эсвэл толь хоёрын алинд нь бид бодитоороо харагддаг вэ?

1

Бид бүгд нэг ижил нөхцөл байдалд орж байсан байх: өөрийгөө толинд харахаар нэг өөр хүн, гэрэл зураг дээр бас тэс өөр хүн харагдана. Гэрэл зураг шүүлтүүрээ хэт ажиллуулаад байгаа мэт. Эсвэл толинд учир байна уу?

Бидний гадна төрхийг аль нь илүү бодитоор харуулж чадаж байгааг бид тодорхойлохоор шийдсэн юм: толь  уу аль эсвэл гэрэл зураг уу?

Сэтгэл зүйн хүчин зүйл

Бид гэртээ байхдаа толинд хардаг. Гэртээ өөрсдийгөө хамаагүй илүү чөлөөтэй, сул байлгадаг. Гэрэл зураг дарах гэхээр л “өөрчлөгдөж” дарамтанд орсон мэт санагдаж биеэ барих нь бий. Тийм учраас үдэшлэгт явахаас өмнө гэртээ толинд харахад гайхалтай сайхан харагдах боловч үдэшлэг дээр авахуулсан гэрэл зураг дээр нэг л “биеэ барьсан” шинжтэй байдаг ажээ.

 

Ракурс/өнцөг

Хүн бүрийн царай ямар нэгэн өөтэй, тэгш бус байдаг: зарим нэг хүмүүсийн аль нэг эрхтэн нь том байх бол зарим нэг нь жижиг байх аж. Ингээд л бүх асуудлууд үүснэ. Өглөө сэрээд нэг л өнцгөөс нэг л толиндоо бид нүүр царайгаа хардаг, тэгэхээр нэг өнцгөөс яаж харагдахыг бид мэдэж байгаа. Харин гэрэл зургийг ямар ч өнцгөөс авсан байж болно. Тэгэхээр таны хүсэн хүлээсэн дүр зураг гарахгүй нь ойлгомжтой. Хэрвээ та Одри Хепберн шиг өөрт зохих ракурсыг сонгож гэрэл зургаа авахуулдаггүй л бол зураг болгон дээр өөр гарах нь ээ.

 

Цагааны тэнцвэр

Аливаа гэрэлтүүлэг өөрийн гэсэн хэмтэй байдаг. Толинд харахад бид тэр хэмийн ялгааг олж харахгүй, яагаад гэвэл тархи “супер компьютер”-ийн ажлыг гүйцэтгэж аливаа ялгааг тэнцвэржүүлж өгдөг байна. Харин гэрэл зураг дээр гэрэлтүүлгүүд бодитоор гарна – гэрлийн хэмийн ялгаа арилахгүй. Хүний нүүрэн дээр төрөл бүрийн гэрлийн туяа тусаж байдаг бөгөөд толинд харахад бүгд жигдэрч харагдаад, харин гэрэл зураг дээр бүгд бодитоор харагдах ажээ.

 

Онцгой нэгэн объект дээр төвлөрөх

Толинд харж байхдаа бид өөрийгөө бүхэлд нь харалгүй нэг л зүйл дээр анхаарлаа хандуулж хардаг байна. Харин гэрэл зураг дээр бүтнээр нь хардаг тул өөрийнхөө эвгүй зогсолт, буруу байрлуулсан гар зэргийг олж хардаг ажээ.

 

Тусгал

Толинд бид өөрсдийнхөө тусгалыг хардаг. Харин гэрэл зураг дээр эргэн тойрны хүмүүс яаж харж байна тэр байдлаар хардаг. Тийм ч учраас толинд харагдах “би” гэрэл зураг дээр өөр харагддаг ажээ.

Энэ бүгдээс нэг дүгнэлт хийж болно: өөрсдийгөө бид “гэрэл зураг”–аас бодитоор хардаг. Хэрвээ танд өөрийн авахуулсан гэрэл зураг таалагддаггүй бол санаагаар бүү уна: таныг таагүй байхад авсан гэрэл зураг байж болно, эсвэл та гэдсээ татаагүй байхдаа зургаа даруулсан ч байж болно шүү дээ…

136
ТэнэглэлТэнэглэл
64
Ха ХаХа Ха
30
ХарамсалтайХарамсалтай
30
ГоёГоё
26
ХөөрхөнХөөрхөн
15
БахархмаарБахархмаар
13
БурууБуруу
13
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Besren Besree

    Besren Besree

    2017/02/01 at 17:17

    Toli kkk

  2. neeree

  3. Otgoo Oogii

    Otgoo Oogii

    2017/02/01 at 22:29

    Hvvrni arisni reklamig ingej hiideg baihn

  4. Julia Shin

    Julia Shin

    2017/02/01 at 22:43

    Zurag n iluu boditoi Bho

  5. Orgilbat Orgio

    Orgilbat Orgio

    2017/02/01 at 23:17

    зураг

  6. zurag

  7. Энхжин Г.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *