Нэр хүнд, эд хөрөнгө, тансаг амьдралаас холдож даруухан амьдралыг сонгосон 10 алдартан

0

Бид бүгд л Холливудын оддын гайхалтай авьяасыг шагшин магтдаг. Гэсэн хэдий ч зарим хүмүүс алдартай болмогцоо оддын өвчин тусаж, эд хөрөнгө, эрх мэдэлдээ бардах тохиолдол олон. Угаас ч тэд олон сая доллар төвөггүй олдог учраас түүнийгээ дарвуулт онгоц, байшин, тэр бүү хэл бүхэл бүтэн арал худалдаж авахад зарцуулдаг. Гэхдээ бүх хүмүүс ижил биш гэдгийг баталж зарим одод баян тансаг амьдралаа хойш тавьж, энгийн даруухан амьдралыг сонгосон байдаг. Ингээд өнөөдрийн нийтлэлдээ тэдгээр эрхмүүдийг онцолж байна.

1. Mick Jagger

© mickjagger / Instagram

Мик Жаггер эд хөрөнгийн талаар ийн өгүүлсэн байдаг: “50-иад оныхон бидэнд арвич, хямгач байхыг сургасан. Бид компьютероо эвдэрсэн ч гэсэн гаргаад хаяхыг хүсдэггүй. Машинаа эвдэрсэн бол хаяхын оронд засаад унахыг илүүд үздэг. Бид “Puff Daddy” шиг хэдэн зуун саяыг үнэт чулуунд үрэхгүй. Үнэн гэвэл ихэнх Англи хүмүүс баян ч бай, баян биш ч бай үрэлгэн биш байдаг”.

 

2. Mark Ruffalo

© markruffalo / Instagram

Марк Руффало болон түүний гэр бүл Нью-Йорк мужийн хойд хэсэгт, Калликон хэмээх жижиг хотод амьдардаг. Жүжигчин хүүхдүүдээ нам гүм, тайван газарт амьдруулахаар шийдсэн бөгөөд “Би фермийн амьдралаар амьдарч хүүхдүүддээ ч мөн ийм амьдрал үзүүлэхийг хүссэн” хэмээн хэлж байсан удаатай.

 

3. Shailene Woodley

© JB LACROIX/AFP/East News, © PacificCoastNews/EAST NEWS

Тэрээр дөнгөж 10 настай байхдаа найзуудтайгаа аялалд явахын тулд хүүхэд асрагч хийж мөнгөө цуглуулдаг байжээ. Ингэснээр тэрээр өсөж том болохдоо маш тууштай нэгэн болж хүмүүжсэн бөгөөд “Ингэж жаахан байхаасаа ажил хийсэн минь надад залуу бас эрх чөлөөтэй мэдрэмж төрүүлдэг байсан. Би тэр бүхнийг зөвхөн мөнгөний төлөө хийдэггүй байсан юм” хэмээжээ. Мөн тэрээр аялал, шинэ адал явдалтай учрах нь шинэ брэндийн цүнх худалдаж авахаас хавьгүй илүү үнэ цэнтэй гэдгийг сануулсан байна.

 

4. Ed Sheeran

© Invision/Invision/East News

Алдарт дуучин амьдрал дээр ч гэлтгүй тайзан дээр ч гэсэн өөртөө тухтай, энгийн хувцас өмсөхийг илүүд үздэг. Тэрээр асар том тайзан дээр ч гэсэн энгийн л нэг подволк, жийнс, пүүз өмсдөг төдийгүй нэг удаа бүр “Amazon”-ы хямдралын үед 200 “DVD” худалдаж авч байсан гэдэг. Мөн тэр бусдын л адил нийтийн тээврээр зорчдог байна.

 

5. Eva Longoria

© Anthony Behar/Sipa USA/East News, © FIA Pictures / MEGA/Mega Agency/East News

Техас гаралтай энэ охин 3 эгчтэйгээ хамт өссөн бөгөөд гэр нь халуун үед хөргүүргүй, хүйтэн үед халаагуургүй байсан учраас гадуур болдог арга хэмжээнүүд дээр очиж сэрүүцэх, юм уу дулаацдаг байсан гэдэг. Түүний хувьд Холливуд бол амьдын ертөнцөөс тусгаарлагдсан ертөнц гэжээ.

 

6. “Eva Mendes” болон “Ryan Gosling”

© Marksman/Snorlax / MEGA/Mega Agency/East News

Энэ алдартай хосууд хувийн амьдралынхаа талаар ярих дургүй. Тэдний хувьд улаан хивсэн дээр алхсанаас гэртээ үлдсэн дээр гэж боддог цөөхөн хүмүүсийн нэг юм. Хосууд хүүхдүүдээ олны нүднээс хол байлгахыг хүсдэг бөгөөд томоохон арга хэмжээнд дагуулж явдаггүй. Мөн тэд тусгай асрагч хөлслөлгүйгээр хүүхдүүдээ өвөө, эмээгээр нь өсгүүлэхийг илүүд үздэг байна.

 

7. Ashley Greene

© The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 / Summit Entertainment, © MEGA/Mega Agency/East News

“Би маш азтай хүн. Учир нь аав минь надад арвич, хямгач байхыг заасан. Энэ нь надад маш чухал байсан. Учир нь би дор хаяж 2-3 жил жүжигчний ажлаа хийж чадахаа болилоо гэж бодоход тэр хугацаанд байрны мөнгө, машины татвар зэргээ төлж, нохойдоо хоол авч өгөх чадалтай хэвээр байхыг хүсдэг” хэмээн “Twilight” киноны од өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн байдаг.

 

8. Warren Buffett

© AP/East News

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан Уоррен Баффет  Небраск мужийн Омахад 1957 онд худалдаж авсан байшиндаа амьдардаг. Баффет түргэн хоолны газарт орж хийжүүлсэн ундаа ууж, тэрбумтан найз Билл Гейтсийн хамтаар укулеле тоглож суух дуртай гэнэ. Тэрээр маш өгөөмөр нэгэн бөгөөд Билл, Мелинда Гейтс сан зэрэг олон буяны ажилд их хэмжээний хандив өргөсөн байна.

 

9. Isabel Lucas

© PacificCoastNews.com/EAST NEWS

Изабел Лукас хэлэхдээ: “Би дуу чимээнээс хол тайван газар амьдрах дуртай” хэмээгээд хувийн амьдралдаа бусдыг халдаах дургүй гэдгээ илэрхийлжээ. Тэрээр үргэлж энгийн зүйлсийг илүүд үздэг бөгөөд нүүрээ будахгүй явах дуртай төдийгүй байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулахын тулд дэлхийн өнцөг булан бүрд аялдаг байна.

 

10. Dave Grohl

© 0000001/Reporter

Рок хөгжимчин, дуу зохиогч, Нирванагийн экс бөмбөрчин Дэйв Грол дуртай зүйлээ хийдэг нэгэн бөгөөд мөнгөний төлөө бус зөвхөн таашаал авахын тулд ажил хийдэг гэжээ. Тэрээр ямар ч үнэтэй машин авах мөнгөтэй ч энгийн л гэр бүлийн машиныг сонгосон байна.

16
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdenesukh Chinbat

    Erdenesukh Chinbat

    2020/08/16 at 10:14

    keanu reeves

  2. Орчуулга

    Орчуулга

    2020/08/16 at 13:27

    Манайхан бол зээл тавиад ч болов баян харагддаг шд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *