Шар үс босох нь хүний бие махбодод чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эрдэмтэд судалж тогтоожээ

0

Биеийн шар үс босох нь зүгээр л бидний өвөг дээдэс болох бичнээс үүдэлтэй байж болох ч, судлаачид одоог хүртэл хүний бие энэхүү хариу үйлдлийг үзүүлсээр буй нь дараах шалтгаантай хэмээн тогтоожээ.

Эрт цагт биеийн шар үс босох нь бидний амийг аврах бие хамгаалах үүрэгтэй байжээ

© JOHN BAVARO FINE ART/Science Photo Library/East News

Температур буурах үед булчингийн эргэн тойрон дахь биеийн шар үс босдог. Харин бидний өвөг дээдэс болох бичний хувьд энэ нь араатнуудаас өөрсдийгөө хамгаалах аргуудынх нь нэг байжээ. Аюултай нөхцөл байдалд орсон үед тэдний биед адреналин ихээр ялгарч үс нь босч, араатнуудыг айлгах зориулалтаар үйлчилдэг байсан ажээ.

 

Шар үс босох нь үсийг нөхөн төлжүүлж байдаг

© shutterstock.com

Эрдэмтэд температур буурсан үед бие хэвийн үйл ажиллагаагаагаа хангахын тулд мэдрэлийн эсүүд үүдэл эсүүдэд нөлөө үзүүлж байдаг. Энэ нь хүний биеийн нөхөн төлжих үйл явцыг дэмждэг ажээ. Өөрөөр хэлбэл хүйтэн орчинд удаан хугацаагаар байх нь үсний нөхөн төлжилтөнд маш сайн нөлөөтэй.

 

Шар үс нь шарх эдгэрэхэд ч эерэг нөлөө үзүүлдэг

© shutterstock.com

Бидний бие организм 3 төрлийн эд эсээс бүтдэг. Харин арьсны хэсэгт эдгээр эсүүд нь өөр өөрийн ялгаатай үүрэг гүйцэтгэдэг. Мэдрэлийн эсүүд нь гөлгөр, жижиг булчингуудтай холбоотой байх бөгөөд энэ нь хүний биеийн тэнцвэртэй байдлыг хадгалж, гадаад орчны нөлөөлөлд цочмог байдлыг бий болгодог. Булчин нь мөн үүдэл эсүүдтэй холбогдсон байдаг учир нөхөн сэргэлт маш хурдан авдаг. Ийм ч учраас арьс шилжүүлэн суулгахад нөхөн төлжилт сайтай учир хуйхны арьсыг авах нь олонтаа байдаг ажээ.

 

Булчин нь үс болон мэдрэлийн эс хоорондын холбоосын үүрэг гүйцэтгэж байдаг ажээ

© physicsgirl / pixabay.com

Судалгааны төгсгөлд эрдэмтэд маань хүний биеэс булчинг нь салгаж авбал шар үс босох, үс ургах болон шарх эдгэх зэрэг үзэгдэл хэвээр хадгалагдах эсэх талаар судалжээ. Тэд үсний уут болон булчин хоорондын холбоосыг таслах үед үс болон мэдрэлийн эс хоорондын холбоо мөн адил үгүй болж байжээ. Иймээс булчин бол мэдрэл болон үс хоорондын холбогч гүүр ажээ.

Ямар үед таны биеийн шар үс босдог вэ?

4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *