Өөрийн биеэ урлагийн бүтээл мэт шивээсээр дүүргэсэн 17 алдартан

0

Гүдгэр, олон төрлийн өнгөтэй, сүүдэртэй, янз бүрийн бичиг үсэгтэй гэх мэт тоолж томшгүй олон төрлийн шивээснүүд бий. Эдгээр шивээснүүдийг шивээсний мастерууд хүний арьс гэх төгс зүйл дээр урладаг билээ. Манай сайт уншигч танд зориулан анхны шивээсээ хийлгүүлсэн өдрөөсөө эхлэн одоог хүртэл шивээсээ нэмүүлсээр буй алдартнуудын тухай нийтлэлийг хүргэхээр бэлдлээ.

1. Adam Levine

© Adam Levine / Facebook

Түүний хоёр гар дүүрэн шивээстэй бол цээж болон нуруун дээр нь ч мөн шивээс бий гэнэ. Тэрээр шивээсний урлагт маш дуртай бөгөөд нуруун дээрх шивээсээ хийлгүүлэхийн тулд 6 сар зарцуулсан хэмээжээ. Мөн тэрээр Японд байх үедээ хүзүүн дээрээ сувдан зүүлт мэт шивээс хийлгүүлсэн бөгөөд шалтгаан нь тухайн өдөр зүгээр л уйдаад байсан гэжээ.

 

2. Angelina Jolie

Photo by Samir Hussein/WireImage

Нэрт жүжигчний бие дээрх хамгийн том шивээс бол 2014 онд Бангкок хотод хийлгэсэн түүний нуруун дээр байрлах бенгалын бар ажээ. Энэхүү шивээсийг тэрээр Камбож улсын иргэншил авснаа тохиолдуулан хийлгэсэн гэнэ.

 

3. Harry Styles

© harrystyles / Instagram

Дуучин эрийн биен дээрх шивээс хэдэн арваар тоологддог гэнэ. Тэрээр найз нөхдийн холбоо, хайр дурлал болон хамтрагчид гээд өөрт чухал бүхнээ илтгэх шивээс хийлгүүлэх хүсэлтэй ажээ. Одоогоор түүний бие дээр нийт 67 шивээс бий.

 

4. Lady Gaga

© ladygaga / Instagram

Алдарт дуучин бүсгүй бие дээрээ 21 шивээстэй. Тухайлбал, бяцхан чөтгөрүүд хэмээн нэрлэдэг шүтэн бишрэгчиддээ зориулан хийлгүүлсэн чөтгөрийн хөлийн ором гэх мэт сонирхолтой агуулгатай шивээснүүдтэй гэнэ.

 

5. David Beckham

© davidbeckham / Instagram

Домогт хөлбөмбөгчин асны бие дээр 40 гаруй шивээс бий. Тэдгээрийн дотор гэргийнхээ нэр болон хүүхдүүдээ бэлгэдэн хийлгүүлсэн хоёр сахиусан тэнгэр, мөн дуучин Jay-Z-ийн хэлсэн “Dream big, be unrealistic” гэсэн эшлэл хүртэл байдаг ажээ.

 

6. Trace Cyrus

© tracecyrus / Instagram

Дуучин Miley Cyrus-ийн дүү Trace Cyrus нүүрнээсээ бусад биеийн бүх хэсэгтээ шивээстэй нэгэн. Гэсэн ч тэрээр өөрийн Twitter хуудсандаа өөрийн биедээ ийн хандаж, гайхалтай шивээсүүдээ дарж бүх биеэ шивээсээр дүүргэсэндээ харамсаж буйгаа илэрхийлж байжээ.

 

7. Justin Bieber

© Justinbieber / Instagram

Түүний хоёр гар болон цээжин бие бүхэлдээ шивээстэй бөгөөд тэрээр өөрт нь нийт 59 шивээс бий хэмээн дурьдаж байжээ. Мөн түүний нуруу болон хөлөн дээр нь ч шивээс бий.

 

8. Miley Cyrus

© Miley Cyrus / Facebook

Дуучин бүсгүй маань бие дээрээ санчир гаргаас эхлээд зүүд манагч хүртэл дүрсэлсэн нийт 55 шивээстэй бөгөөд олны анхаарлыг хамгийн ихээр татдаг шивээсээр түүний хуучин нөхөртөө зориулан хийлгэж байсан Vegemite-ийн шивээсийг нэрлэж болох юм.

 

9. Leo Messi

© Leo Messi / Facebook

Алдарт хөлбөмбөгчин өөрийн гар болон хөл дээрээ шивээстэй. Түүний бие дээрх шивээс ихэвчлэн шашны утга агуулгатай байдаг бөгөөд эхнэр Antonella Roccuzzo-ын нүдийг дүрсэлсэн шивээс ч мөн бий.

10. Dwayne Johnson

© therock / Instagram

Түүний зүүн гар дээрх шивээс полинезийн соёлыг илэрхийлэх бол баруун гар дээр нь бухын толгой дүрслэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүний шивээс нь өвөг дээдсийнх нь илэрхийлэл болдог аж.

 

11. Marylin Manson

Photo by Miikka Skaffari/FilmMagic

Brian Hugh Warner буюу Marylin Manson нэрээрээ олонд танигдсан америк дуучин бие дээрээ нилээдгүй олон тооны шивээстэй нэгэн. Түүний шивээснүүд ихэвчлэн түүний зан араншиг илтгэдэг ажээ.

 

12. Zayn Malik

© zayn / Instagram

One Direction хамтлагийн дуучин асан залуугийн бие дээр нийт 62 шивээс бий. Сонирхуулахад түүнтэй нэг хамтлагт байсан дуучин Harry Styles түүнээс ердөө таваар илүү тооны шивээстэй.

 

13. Ruby Rose

© rubyrose / Instagram

Түүний бие дээрх маш олон шивээс нийтдээ ганц том шивээс мэт харагдах нь бий. Тэрээр анхны шивээсээ 16 насандаа хийлгэж байсан бөгөөд өдгөө нийтдээ 40 орчим шивээстэй болжээ. Түүний баруун гар дээрх шивээс япон соёлыг илтгэх бол бусад дийлэнх шивээс нь анимейшн зураг мэт загвартай ажээ. Мөн металл урсгалын нэгэн дууны үг болон найз Sia-гийн “Breathe me” нэртэй дуунаас сэдэвлэсэн нэгэн шивээс бий гэнэ.

 

14. Ed Sheeran

© justinbieber / Instagram

Тэрээ маш олон өнгийн шивээстэй гэдгийг бид бүгд мэднэ. Түүний бие дээр үлэмж арслангийн толгойноос эхлээд жижиг лего тоглоомны дүрс хүртэл төрөл бүрийн хэмжээтэй шивээс байдаг гэнэ. Сонирхолтой нь доошоо харуулсан кетчупны савны шивээс хүртэл байдгийг шүтэн бишрэгчид нь төдийлөн сайн мэддэггүй гэнэ. Тэрээр нийт 60 орчим шивээстэй хэмээн дурьдаж байжээ.

 

15. Machine Gun Kelly

© Machine Gun Kelly / Facebook

Richard Colson Baker буюу Machine Gun Kelly-ийн бие шивээсээр дүүрэн гэхэд буруудахгүй биз ээ. Тухайлбал түүний баруун гар дээр бага насаа өнгөрүүлсэн “NORTE 71” гудамжны нэр байдаг бол нуруун дээр нь нэрт зураач Salvador Dalí-гаас санаа авсан үлэмж хэмжээний шивээс байдаг гэжээ.

 

16. Liam Payne

© liampayne / Instagram

Түүний бие бүхэлдээ шивээстэй мэт харагдах боловч ердөө 22 шивээстэй хэмээжээ. Тэрээр би олон тооны шивээстэй мэт харагддаг нь зүгээр л том шивээснүүд хийлгэдэг учраас тэр хэмээн ярьж байв.

 

17. Rihanna

© Rihanna / Facebook

Нэрт дуучин бүсгүй маань нийт 25 шивээстэй. Үүнээс хамгийн алдартай нь цээжин дээрх Исис бурхан болон нуруун дээрх однуудыг дүрсэлсэн шивээснүүд билээ. Мөн түүнд реппер Drake-д байдаг шиг махчин загас дүрсэлсэн шивээс бий бөгөөд хоёр дуучин дотно харилцаатай байхдаа хийлгэсэн гэсэн цуурхал байдаг билээ.

Та эдгээр одод шиг биеэ урлагийн бүтээл болгон шивээс хийлгүүлэх байсан уу? Хэрэв тийм бол ямар дүрстэй шивээс хийлгэх байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй бодлоо хуваалцаарай.

9
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *