Хоёр гаргүй, гэхдээ мэргэжлийн гэрэл зурагчин эмэгтэй

0

Хоёр гаргүй, гэхдээ мэргэжлийн гэрэл зурагчин эмэгтэй


Индонезийн оршин суугч Rusidah Badawi гэгч энэ эмэгтэй энэхүү фото нийтлэлийн маань баатар юм. Гайхамшигтай сэтгэлийн хаттай, амьдралын сайн сайханд тэмүүлэх мятаршгүй хүсэл тэмүүлэлтэй Rusidah Badawi нь бие эрхтний согогтой, бүр хоёр гаргүй байсан ч хийж бүтээж болдог гэдгийг тод томруунаар харуулж байгаа нэгэн. 20 жилийн өмнө автомашины ослын улмаас хоёр гаргүй болсон ч мэргэжлийн гэрэл зурагчин болох хүсэл мөрөөдлөө гээгээгүй 44 настай энэ эмэгтэй өдгөө мэргэжлийн гэрэл зурагчин гэгдэж, өөрийн гэсэн студиэ ч байгуулж чадсан юм.Бие эрхтэн бүрэн ч сэтгэлзүйн хувьд хангалттай эр зоригтой байж чаддаггүй олон хүнд Rusidah Badawi-гийн түүх нэгийг бодогдуулах бизээ.
Тэрээр 12 настайдаа авто осолд орж, хоёр гараа тохойгоороо тайруулсан юм.

Тахир дутуу болсондоо гутарч, сэтгэлээр унасан охин сургуулиа ч хаяжээ. Гэхдээ эцэг эх нь түүнд гэрэл зургийн аппарат авч өгснөөр тэр яг л насанд хүрсэн том хүн шиг зориг, хүсэл тэмүүллээр дүүрэн болсон байна.

Түүнд мэргэжлийн гэрэл зурагчин болох чадвар байсан төдийгүй Индонезийн Пурворежо хотод өөрийн гэрэл зургийн студиэ байгуулах том мөрөөдөл нь ч биелжээ.

1989 онд ахлах сургуулиа төгссөний дараа Rusidah Соло хот дахь тахир дутуу хүмүүст зориулсан мэргэжлийн нөхөн сэргээх төвд суралцаж эхэлсэн бөгөөд тэнд тэрээр гэрэл зураг авах болон оёх дамжааг дүүргэсэн юм. Энэ үед л түүний сэтгэл зүрхэнд гэрэл зургийн урлагийн тэмүүлэл бий болсон байна.

Индонезийн Боторежо тосгонд нөхөр болон 13 настай хүүгийнхээ хамт амьдардаг Rusidah хүүгийнхээ үсийг самнаж байна.

Rusidah анхныхаа Pentax аппаратыг 1995 онд багшаасаа хүлээн авчээ. Canon компани түүнд Canon 550D аппаратыг гэрэлтүүлэгчийн хамт бэлэглэсэн байна.

Хоёр гаргүй гэрэл зурагчин эмэгтэй хуримын, багт наадмын болон хөдөөгийн бусад үйл ажиллагааны үеэрх үйлчилгээнүүдийг зохион байгуулдаг ба орон нутгийн удирдлагууд түүнийг байнга хөлсөлдөг байна.

Мэдээж хэрэг тэрээр хуруугүй учир аппаратныхаа зарим товчлууруудыг тусгай багажаар дарж ажиллуулдаг ажээ.

Rusidah гэрэл зургийнхаа студийг ажиллуулахын зэрэгцээ гэр бүлдээ ч хангалттай анхаарал халамжийг тавьдаг бөгөөд Rusidah-ын халамжийг түүний нөхөр болон хүү мөн 12 настай тахир дутуу зээ нар нь хүртдэг байна.

Rusidah нөхрийнхөө хамт студиэ ажиллуулахаар бэлтгэж байна. Rusidah-ын хамгийн үнэнч дэмжигч болох нөхөр нь эхнэрээ тахир дутуу бусад хүмүүсийг дүүрэн итгэлтэй амьдрах хүсэл тэмүүллээрээ урамшуулан тэтгэж чадна гэж итгэдэг байна.

Rusidah нэг зурагнаас 70 цент олсноор сарын орлого нь 22-44 ам.долларт хүрдэг байна.

Rusidah зураг хэвлэж байна.

Rusidah-ын хэлснээр тахир дутуу болсон нь түүний амьдралыг төвөгтэй болгосон гэнэ. Тэрээр бусад эрүүл хүмүүсийн ганцхан агшны дотор хийж чадах зүйлийг таван минутын хугацаанд хийдэг, гэхдээ түүний энэ байдал нь түүний мөрөөдлөө биелүүлэхэд саад болж чадаагүй байна. Хоёр гараа алдсан аймшигт ослоо дурсах дургүй ч энэ осол түүнийг мэргэжлийн гэрэл зурагчин болоход хөтөлсөн гэдгийг хэлдэг аж.

Ухаантай, сэтгэлийн хаттай хүн бие эрхтнээ удирдан залж, байлдан дагуулж чаддагийн тод жишээ болсон Индонез эмэгтэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2012/04/22 at 20:19

    hmm gartai bsan bol bur iluu avh bsn da

  2. SuPPeR

    2012/04/22 at 21:38

    ee

  3. Зочин

    2012/04/22 at 22:00

    iim ch gsen gandan buurahgui hudulmurluj bnaa gdg chine bolj l bna shd arhidaj hiih yumgui suuj bsnaas l deer bh tee gui yumuu

  4. ynjkaa

    2012/04/22 at 23:39

    gaihaltai emegtei bndaa uneheer ih setgeliin tenheeetei ymaa………

  5. Mongolhh

    2012/04/23 at 08:28

    setgeliin tenheetei hun bnda

  6. 6yM644

    2012/04/23 at 13:32

    ahahahahahahah

  7. StoRm-mN

    2012/04/23 at 17:43

    2 gartai bsan bol

  8. Зочин

    2012/04/23 at 21:14

    гол нь авсан зурагнууд нь хаана байгаан. дандаа өөрийнх нь зураг байна шд.

  9. Зочин

    2012/04/24 at 15:55

    ahahahahah yu be?irgvv maluu be?zarim neg humuusees hed dahin ilvv yuma

  10. SmS_WoRM

    2012/04/27 at 21:22

    [c]гаргүй ч гэсэн чадаж байна шд..
    ядуу архичдаас илүү байна ..[/c]

  11. Зочин

    2012/05/07 at 19:17

    hun uuruu l hicheewel bugdiig chaddagiig ene hun haruuljee vneheer gaihaltai busgui bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *